Москвагийн төв дахин дроны халдлагад өртөв

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

Москвагийн төв дахин дроны халдлагад өртөв

Москвагийн төв дахин дроны халдлагад өртөв

Москва хотын бизнесийн дүүрэг өнөө өглөө /2023.08.18/ 04:00 цагийн орчимд дроны халдлагад өртжээ. Хотын дарга Сергей Собьяниний хэлснээр агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар дроныг буудаж унагаасан бөгөөд хаягдал нь Экспо центр нэртэй барилга дээр унасан байна. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлсний дараа дрон нислэгийн замаа өөрчилж, Краснопресненская далан дээрх орон сууцны бус барилга дээр унажээ. Дрон унасан хэсэгт засгийн газрын хэд хэдэн байр байрладаг. 

Экспо центр нь Кремлиэс таван км орчим зайд орших томоохон байгууламж юм. Тус барилга дотор хурал цуглаан өргөнөөр зохион байгуулдаг.

Гэрчийн мэдүүлснээр, дроны халдлагын улмаас хүчтэй дэлбэрэлт болжээ. Харин Батлан хамгаалах яам "Дроны хэлтэрхийгээс болж гал гараагүй" гэж мэдэгдсэн. Сергей Собьянин ч бас барилгад ноцтой гэмтэл учраагүй гэж мэдэгджээ. Барилгын гэмтсэн хэсэг нь 30 м2 орчим талбайг хамрах аж.

Энэ оны эхэн үеийг хүртэл Москва дайнаас хол байсан. Гэвч сүүлийн саруудад хэд хэдэн удаа дроны халдлагад өртөв. Энэ удаагийн халдлагатай холбоотойгоор Внуково нисэх буудлыг түр хугацаанд хаагаад, нээжээ. Долдугаар сарын 30, 31-нд Москвад дроны халдлага болох үед Украины ерөнхийлөгч Зеленский "Дайн Оросын нутаг дэвсгэрт эргэж ирлээ. Энэ бол зайлшгүй бөгөөд жам ёсны, шударга үйл явц" гэж хэлж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж