2023 оны 08 сарын 18.
- Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендер шалгаруулалтын нэр: “Шунхлай Холдинг Төв Оффис” төслийн “Хаалттай дэд өртөө-4х100кВа трансформатор, 6/0.4кВ-хуваарилах байгууламж суурилуулах, цахилгаан дамжуулах кабелийн шугам угсрах ажил.
Тендерийн дугаар: ШП-036/2023
Шунхлай Холдинг ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Гадна цахилгаан хангамж- 6/0.4кВ- 4х1000кВа-н трансформатор бүхий хаалттай дэд өртөө, 0.4 кВ-ийн хуваарилах байгууламж суурилуулах, 6 кВ-н цахилгаан дамжуулах кабелийн шугам угсрах ажил”-ын гүйцэтгэгч сонгох тендерт оролцохыг урьж байна.
Гүйцэтгэх ажил:
- 6/0.4 кВ. 4х1000 кВА трансформатортай хаалттай дэд өртөө ХТП суурилуулах,
- 0.4 кВ-ын хувиарлах байгууламж угсрах,
- 6 кВ-н цахилгаан дамжуулах кабель шугам.
Тендерт оролцох хүсэлт: 2023 оны 8 сарын 23 өдрийн 17:00 цагаас өмнө манай байгууллагатай холбогдож бүртгүүлэн тендерийн материалыг авснаар албан ёсоор тендерт оролцох хүсэлт баталгаажна.
Тендерийг хүлээж авах хугацаа: Тендерийг 2023 оны 8 сарын 28 -ний өдрийн 14:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн нээлтийг 2023 оны 8 сарын 28-ны өдрийн 16:00 цагт багтаан Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
- Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна, НӨАТ төлөгч байх
- ЭХЯ-наас олгосон эрчим хүчний эх үүсвэр шугам сүлжээний ажил гүйцэтгэх ТЗ-2.1 ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх
- Мэргэжлийн инженерийн багтай байх
- Уг ажлыг хийж гүйцэтгэх хангалттай чадавхи бүхий техник, тоног төхөөрөмжтэй байх.
- Гэрээний үнийн дүнгийн тодорхой хувьд бартерийн нөхцөл тавина.
Тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХУД -ын 20 дугаар хороо, Хан-Уул тауэр, оффис 601 тоот,
Төслийн админ О. Амарболд, Утас: 91066789
Холбоотой мэдээ