Хойд Солонгосын хилийн Синуйжү хотоос Хятадын Дандун руу хоёр автобус нэвтэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Covid-19 цар тахал эхэлснээс хойш хилийн хоригтой байгаа тус улсаас ийнхүү автобус гарсан нь магадгүй анхны тохиолдол болов.
Автобуснууд Хойд Солонгосын таеквондогийн тамирчдыг тээвэрлэж явжээ. Тамирчид наймдугаар сарын 30-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Ойролцоогоор 80 орчим хүнтэй тамирчид, албаныхнаас бүрдсэн баг Лхагва юм уу Пүрэв гаригт Бээжинд иржээ. Баг бүрэлдэхүүн бүгдээрээ энгэртээ "Таеквондо-До" гэсэн бичигтэй, ар нуруундаа Хойд Солонгосын далбаатай хувцас өмссөн байв. Тэд Бээжингээс "Air Astana"-аар Казахстан руу ниснэ гэж таамаглаж байна.
Хойд Солонгос улсын хилийн хязгаарлалт цар тахлаас болж улам чангарсан. Цар тахлын оргил үед ч тус улсын 26 сая хүн ам вакцин, эрүүл мэндийн тусламж авах боломжгүй байв. Гэхдээ 2022 оны есдүгээр сард Хятадтай галт тэрэгний замаа нээсэн.
Таеквондогийн тамирчдын тухай мэдээлэл гарсны дараа Хойд Солонгосыг хилийн хязгаарлалтаа цуцалж магадгүй гэж таамаглав. Хаалттай хаалганы цаана Хойд Солонгосын эдийн засаг жил жилээр агшиж, өнгөрсөн онд л гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2016 оныхоос 12 хувиар бага гарчээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ