Украинд тулалдахаар явсан цэргүүдийг яллаж байна

Украинд тулалдахаар явсан цэргүүдийг яллаж байна

Украинд тулалдахаар явсан цэргүүдийг яллаж байна

ОХУ-аас Украинд довтолсны дараа дэлхийн өнцөг булан бүрээс сайн дурын дайчид Киевийг зорьсон. Тэдний нэг бол Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг Рий Кеун. Гэвч гурван сарын дараа шархдаад эргэж ирэхэд нь түүнийг эх орон нь таатай хүлээж аваагүй юм. Баатрын ёсоор хүлээж авах нь байтугай хилийн хориг зөрчсөн хэргээр түүнийг шийтгэсэн. Прокурорууд Рий Кеунд 18 сарын хорих ял оноох хүсэлт гаргасан боловч Сөүл хотын төв дүүргийн шүүхээс өчигдөр /2023.08.17/ түүнд тэнсэн харгалзах ял оноожээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сард Украин руу зөвшөөрөлгүй явсан иргэдийг жил хүртэл хорих ялаар шийтгэж, дээд тал нь 10 сая воны торгууль ногдуулах шийдвэр гаргасан.

Рий Кеунаас гадна дор хаяж гурван солонгос иргэн Украин руу явсныхаа төлөө шийтгүүлжээ. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сард Украиныг зорьж, сайн дурын байлдагч болох зорилгоор тэнд зургаан сар байсан нэгэн иргэн гурван сая воноор торгуулсан. Мөн Рийтэй дайны талбарт нэвтэрсэн ч ердөө ганцхан долоо хоногийн дараа буцаж ирсэн нэгэн иргэн дөрөвдүгээр сард торгууль төлжээ. Тулалдахаар яваад дөрөв хоногийн дараа буцаж ирсэн өөр нэг хүн ч бас торгууль төлж, ял авчээ.

Дайн эхэлсний дараахан украинчууд дэлхийн даяарх сайн дурын дайчдыг өөрсөнтэй нь нэгдэхийг уриалсан. Энэхүү дуудлагаар 20 мянга орчим сайн дурынхан Украиныг зорьсон гэж тооцоолжээ. Австрали, Өмнөд Солонгос гэх мэт зарим улс иргэдээ Украин руу явахгүй байхыг сануулсан. Харин Герман, Нидерланд, Латви зэрэг улс иргэддээ ногоон гэрлээр зөвшөөрөл олгосон юм.

Өмнөд Солонгосын засгийн газрын хувьд Рий Кеун тэргүүтэй сайн дурынхан толгойн өвчин болжээ. "Засгийн газартай зөвлөлдөлгүй хувийн итгэл үнэмшил, хүсэл зоригоор ийм үйлдэл гаргах нь олон улсын харилцаанд нөлөөлж магадгүй" гэж Сункьюнкван их сургуулийн Улс төрийн тэнхимийн туслах профессор Дон С.Лий хэлжээ.

Тус улс хэдийгээр АНУ-ын холбоотон боловч дайнд болгоомжтой хандаж байна. Энэ нь мэдээж Оростой эдийн засгийн харилцаагаа сүйрүүлэх вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй. Дайны эхлээд хэдхэн хоногийн дараа Өмнөд Солонгос улс Оросын экспортын хяналтыг чангатгасан. Мөн өнгөрсөн онд 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж Украинд үзүүлжээ. Энэ онд дахин 150 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Цаашилбал, "Samsung", "Hyundai" зэрэг конгломератууд Украины сэргээн босголтыг дэмжихээ амлажээ.

Эх сурвалж: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 139.5.216.30

Украины талд тулалдаж байгаа Монгол залуучууд гайгүй л байгаасай бурхан өршөөг

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.183.140

Bichix yumaa olj yadsan balai site. Bas time geed tavichijee.

Avatar

Zochin 2023-08-18 103.57.94.253

Ulsiin baatryyd

Avatar

Украин слава 2023-08-18 202.55.188.81

балай ш****г сайт вэ ха ха

Avatar

ҮНЭН 2023-08-18 59.153.114.51

ХАХА САЙХАН ХУД ШААХЫН МАА

Avatar

Зеленский 2023-08-18 202.9.47.25

чи үхэр үү?

Avatar

Нэргүй 2023-08-18 202.126.88.221

Зелиньскийгийн цэргийн нөөц шавхагдаж байгаа. Одоо Украйны ихэнх цэргийг гадаадын хөлсний цэрэг бүрдүүлж байгаа. Украйнд үзүүлэх гадаадын тусламж зогсвол хөлсний цэргүүд нутаг буцна. Тэгээд л тулаан өндөрлөнө.

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.188.189

солонгос чинь украйны тал байж яагаад шийтгэх гэж шагнах ёстой бус уу

Avatar

ХАХА 2023-08-18 59.153.114.51

ХЭХЭ ХУД ЦУУ

Avatar

Алтай 2023-08-18 66.181.160.100

тэгнэ ш дэ эх орон руугаа дайтах чинь эрүүл үү ? муу ч сайн ч эх орон нь л до. Гадаадад гарч ажиллавал илүү ухаалаг сонголт байх шүү

Avatar

Дэл 2023-08-18 202.55.188.40

Mungu

Avatar

Нэргүй 2023-08-18 38.42.106.107

Заааа бүгд л хөлснийхөн биз дээ. Очоод хийсэн мөнгө нь шархаа нөхчих байлгүй хэхэ

Avatar

Нэргүй 2023-08-18 202.179.24.10

зөв

Avatar

Зочин 2023-08-18 103.57.95.70

эсгий хийх газар нохой хэрэггүй гэж

Avatar

Мундаг юмаа 2023-08-18 192.82.65.180

ямар ч гэмгүй бусадыг хамгаалах итгэл үнэмшилдээ үнэнч байж, гэмгүй ард иргэд, хүүхэдх хөгшдийг хамгаалах ажилд оролцсон тул хожим хойно нь сайнаар дурсагдах нь гарцаагүй. Бас махан биеэ орхисон хойноо ч Диваажингаар шагнуулна. Одоо цаг үе бол шилжилтийн оргоо бусгаа /бурхан, чөтгөрийн тулаан/ үе болохоор инхэнх нь ойлгохгүй байх. Гэвч бурханы дайчин хийж гэмгүй хүмүүсийг хамгаалах дайчин байх нь хамгийн нэр төртэй ажил юм. тиймээс цаг сайхан болохоор улс орон ч тэднээр бахархах байхдаа.

Avatar

Зочин 2023-08-18 66.181.160.100

тэгж бодоод явсан хэрэг үү тэ. тэнэг ч бай солиотой ч бай эх хүн, эх орон ганц л шүү. их олон санаат хэцүү дэ гэж үрсдээ хэлж бай .

Avatar

Нэргүй 2023-08-18 202.21.107.52

Алан хядагч дэглэмийн талд з****г барьсан, мөн энгийн номхон иргэдийг ч буудан хороож байсан бж болзошгүй.

Avatar

өвгөн 2023-08-18 192.82.65.103

тэнэг илжиг вэ чи

Avatar

хамаг монгол 2023-08-18 202.9.47.25

Орос хурдан дуусгаад өг

Avatar

z 2023-08-18 202.131.225.242

Manai gazar nutgaas tuhain uedee mash hurdan hurdan tasalj avch baisan. Oros ahin gazar nutag aa telj baina.

Avatar

Иргэн 2023-08-18 202.126.88.169

одоо Зеленскый хааш очиж толгой хоргодох вэ гэдэгтээ тулжээ. Барууны ертөнц бүх арга замаар тэмцээд оросыг барсангүй..Путины нэр нөлөө улам өснө.

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.182.169

үй олноор галт з****г хэрэглэх ажиллагаанд оролцож хүлэмжийн хий ихэсгэж, үер усны аюул нэмэгдүүлсэн

Avatar

Нэргүй 2023-08-18 202.126.88.98

Тийм шүү. Энэ "Улаан Орос"-ын гай дуусахгүй юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж