Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгө солих талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:
-Төрийн машины талаар иргэд шүүмжлэлтэй байдаг. Дарга нар хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөдөг, төрийн машинаар дарга нарын эхнэр хүүхдүүд баар, ресторан хэсээд явж байдаг гэж их шүүмжилдэг. Төрийн машинаар аялж, зугаалдаг, орой үдэш баар сав хэсдэг гэдэг шүүмжлэл их бий. Тиймээс дугаарын өнгө сольж буй шалтгаан нь төрийн машин хаана явж байгааг иргэд нээлттэй ил тод мэддэг байх талаасаа ач холбогдолтой юм.
Рестораны гадаа зогсч байна уу, сургууль цэцэрлэгийн гадна хүүхдээ зөөгөөд явж байгааг олон нийтийн хяналтад оруулах зорилгоор хэн хаана явж байгааг нь иргэд мэддэг байх боломжийг бүрдүүлэх, иргэдэд төрд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зорилготой. Хоёрдугаарт, түгжрэлийг бууруулахад үр дүнтэй.
Монгол Улсын хэмжээнд төрд 14 мянган машин төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй байна. Үүнээс суудлын, ачааны, технологийн зориулалттай болон нийтийн автобусыг дугаарын өнгийг солихгүй. Замын түгжрэлийг бий болгоход нэмэр оруулдаг төрийн машины дугаарын өнгийг солино. Энд нийтдээ 5300 орчим суудлын машин, ачааны 2100 орчим машин багтаж байна. Эдгээр машины дугаарын өнгийг сольё гэж байгаа юм. Үүнээс тодорхой хувь нь орон нутагт бий. Зам тээврийн яаманд 1200 орчим машин байдаг. Үүнийг аль болох хямд зардлаар солих ажлыг хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл 40 гаруй дугаарын үйлдвэр Монгол Улсад үйлдвэрлэл явуулж байна. Эдгээр компаниуд ирэх Даваа гаригт гэхэд бидэнд саналаа өгөөрэй. Эхний ээлжид түгжрэлийг бууруулах, төрийн мөнгийг хэмнэх, төрийн хэмнэлтийн хууль, олон нийтийн хараа хяналтыг бий болгохын төлөө манай яам анхдагч болж байна.
Ирэх долоо хоногт 1200 гаруй авто машины дугаарын өнгийг бүрэн шинэчилнэ.
Холбоотой мэдээ