“Залуу офицеруудын 30-50 хувь нь түрээсийн байранд амьдарч байна”

“Залуу офицеруудын 30-50 хувь нь түрээсийн байранд амьдарч байна”

“Залуу офицеруудын 30-50 хувь нь түрээсийн байранд амьдарч байна”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицеруудын /2023.08.18/ чуулган боллоо. Энэ үеэр залуу офицеруудын тулгамдсан асуудлын талаарх байр суурийг сонслоо. Уг чуулга уулзалт анх удаа болж буй бөгөөд удирдлагын түвшинд залуусын дуу хоолойг хүргэх ач холбогдолтой аж.


Батлан хамгаалах сайд Г.САЙХАНБАЯР: 

-Залуу офицеруудыг манлайлах, албандаа тогтвор суурьшилтай, урам зоригтой ажиллах итгэл, үнэмшлийг дээшлүүлэх, ёс зүй, харилцаа, хандлагын хувьд зөв төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд оролцох үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэшсэн чадварлаг болгон, тогтвортой, тасралтгүй хөгжүүлж байх нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагын нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх гол ажил, үүрэг юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь залуу офицеруудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ул суурьтай хэлэлцсэн, судалгаа, шинжилгээний үндэс дээр гаргасан, эрдэмтэн, судлаачидтай хамтран шүүн тунгаасан, шинжлэх ухаанч байр сууринаас хандсан, шийдвэрлэх гарц, гаргалгаа, арга замыг тодорхойлсон, бүтээлч санал, зөвлөмж гаргасан, тодорхой үр дүнд хүрсэн арга хэмжээ болно гэдэгт итгэл дүүрэн байна.

30 ХУВЬ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ, ДАВХАР ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ БАЙНА

ШШГЕГ-ын сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын ахлах төлөөлөгч, хошууч Э.ЖАМБАЛРАГЧАА:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудад тулгамдаж байгаа асуудлын талаарх эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Алба хаагчдын нийгмийн баталгаа ямар түвшинд байгаа вэ, нийгмийн баталгаатай холбоотой алба хаагч албандаа итгэх итгэл ямархуу түвшинд байгаа талаар илтгэл тавилаа. Залуу офицеруудад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал нь орон байр, санхүүгийн асуудлаас илүүтэй удирдлагын арга барил, хамт олны уур амьсгал шатлан дэвших боломж хомс зэрэг асуудлыг хөндөж тавилаа. Үүнээс гадна санхүүгийн асуудлууд залуу офицеруудын албандаа итгэх итгэл үнэмшлийг бууруулж байна. Мэдээж залуу офицеруудын авч буй цалин хангамж шат дараатайгаар нэмэгдүүлж байгаа ч гэсэн амьдралд хүрэлцээтэй биш.

Үүнээс гадна залуу офицеруудын 30-50 хувь нь түрээсийн орон сууцанд амьдарч байна. Түүнчлэн залуусын 30 хувь нь ипотекийн зээлтэй, хэрэглээний давхар зээлтэй байна.

Хэрэглээний зээл нь 500-600 мянга дунджаар байгаа. Сарын цалин нь хоёр сая төгрөг байлаа гэхэд түрээсийн байрандаа саяыг нь, 500 мянгыг нь хэрэглээний зээлд өгчихдөг. Үлдсэнээр нь гэр бүлээ тэжээнэ. Тэгэхээр яаж амьдрах вэ гэдэг асуудал үүсч байгаа. Судлаач хүний хувьд харахад нийгмийн баталгааг нь шийдэж өгөхийг уламжилж байна. Мөн судалгаа хийхэд залуусын албандаа итгэх сэтгэл ханамжийн баталгаа буурчихжээ. Буурсан шалтгаан нь удирдлагын арга барил, ажлын байрны дарамт шахалттай холбоотой. Түүврийн аргаар авсан судалгаа учраас шударга санал асуулга болсон. Тиймээс удирдах арга барилаа өөрчлөөсэй гэсэн саналыг дэвшүүлж байна.

Хоёрдугаарт, шинэ залуу төгсөгчдөө хүлээж авахгүй, хамт олны уур амьсгал байхгүй гэдэг дүн гарсан. Хамт олны уур амьсгалыг сайжруулахад шат дараатай арга хэмжээ аваасай гэдэг саналыг хэллээ.

ЗАЛУУС УДИРДАХ АРГА БАРИЛГЫГ ШҮҮМЖИЛЖ БАЙНА

Бригадын генерал Г.БОЛОР:

-Нийгмийн халамж, цалин хөлсний асуудал албандаа хандах үнэлэмжийг бууруулж байна. Ялангуяа залуусын хувьд гэр бүл төлөвлөлт шинээр айл болж буй залуусын ажил, гэр бүлдээ анхаарал хандуулах бүх зүйл нь зэрэгцэж байгаа учраас ядаж арга гэрийн амьжиргаа, орчин тойрны нөхцөл сайн байвал бид ажлаа сайн хийнэ гэсэн үзэл бодол цухалзаж байна. Энэ чуулганы дараа залуус уриалга дэвшүүлэх байх гэж бодож байна. Жишээ нь төрийн цэргийн байгууллагын орон сууцны хотхон гэх мэтчилэн хөтөлбөр хэрэгжүүлж өгөөч ээ, хөнгөлөлттэй зээлээр ч юм уу орон сууцанд оруулж өгөөч гэдэг хүсэлтийг гаргахаар ярьж байна. Энэ саналыг удирдлагын түвшинд хүргэнэ. Мөн удирдах арга барилгын хувьд залуус шүүмжлэлтэй хандаж байна.

Бид ажлынхаа арга барилыг өөрчлөх, залуусыг ойлгох талаас нь илүү их ажиллах юм байна гэж бодож суулаа.

35 ХҮРТЭЛХ НАСНЫ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН 0.3 ХУВЬ НЬ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД БАЙНА

ШШГЕГ-ын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.АЗЖАРГАЛ:

-Эмэгтэй албан хаагчдын сурч боловсрох эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Судалгаанаас харахад 35 хүртэлх насны эмэгтэй алба хаагчдын 87 хувь нь бакалавр, 12 хувь нь магистр, нэг хувь нь докторын зэрэгтэй байна. Төрийн цэргийн байгууллагын залуу офицерын тавигдах шаардлага нь бакалаврын зэрэгтэй гэсэн шаардлага хангаж байна. Цаашлаад магистр, докторт суръя гэхээр байгууллагын зүгээс дэмждэггүй. Түүнчлэн залуу эмэгтэй алба хаагчдын хувьд удирдах албан тушаал хаших боломж хомс байдаг. 35 хүртэлх насны эмэгтэй алба хаагчдын 0.3 хувь нь удирдах албан тушаалд байна. Энэ нь Жендерийн тухай хуульд заасан 60:40-ийн харьцааг барьж чадахгүй байна гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Haha 2023-08-18 202.9.46.199

Бүгдл зээлтэй шдээ ганц энэ хэдүү харин нам дагасан өлөн хулгаач х***а монголын шалгах болсон мэт том жижиг б**с цүнхчингүүд дарганцар болчихсон хулгаач авилгачид их болжииндооо ул шал чацага нэртүүдэээ

Avatar

Зочин 2023-08-18 59.153.114.181

Та нар ажилаа л сайн хий. Яг үнэндээ бол та нар ямарч баялаг бүтээдэггүй. Монголд гараараа босгож, бүтээж, засч сэлбэх хүн дутагдаж байна. Дарга нар дэндүү олон.

Avatar

Зочин 2023-08-18 192.82.92.42

Чуулахаас цаашгуй. ШУА-ын авилгачид, МУИС-ийн мафи МАН -ны « мэргэн» зевлегчид ба ур дунд нь Улс орон уруудсаар

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.181.117

Ямар дайн дажин болоод байгаа биш ингэж онцлох хэрэггүй. Харин ч цэргийнхний хангамж болон давуу эрхийг багасгаж цуцлах хэрэгтэй байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.181.117

Түрээсийн байранд амьдраагүй залуучууд байгаа юм уу? Зөвхөн офицерууд амьдраад бусад нь хувийн өмчлөлийн байранд амьдраад байгаа юм уу?????? Толгой сайтай нь офицер биш инженер програмист болж толгой муутай нь цэрэг цагдаа болдог, тэднийг онцлоод байх шаардлага үгүй.

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Тэнэглэл 2023-08-18 66.181.188.62

тэнэглэлд хязгаар байх хэрэгтэй. аль ч салбарынхан адилхан,амьдрах гээд зүтгэж яваа. аль нэг салбарт давуу байдал олгох гэж тэнэгтээд яахав, бүгд өөр өөрийн сонирхлоор ажил мэргэжлээ сонгож, амьдрахын төлөө зүтгэж байгаа. хүний өмнөөс ажиллаж байгаа юм шиг ялархаж хэрэггүй. хэнийг ч хүчээр ажиллуулаагүй, Монгол улсад. хүн бүхэн хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авч байгаа, ялархаад байгаа бол ажлаа сольж болно шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-18 202.126.90.143

цагдаагаас тэтгвэртээ гарсан офицерууд сая гаруй төгрөгийн тэтгэвэр авна .багш эмч зэрэг бусад төрийн албан хаагчдаас давуу тал их байдаг юм байналээ

Avatar

Зочин 2023-08-18 66.181.161.176

Офицер хүн юу хийдэгтээ ямба нэхээд байгаа юм бэ? Гэрт л амьдрахгүй юу. Хямдханшдээ. Эрхэлцийн.

Avatar

Нэргүй 2023-08-18 139.5.219.99

бусад залуучуудыг бодвол илүү боломжтой л юм байна. Бусад нь бол бараг толгой дараалан, 90% нь түрээсийн байр, аав ээжийн хажууд, тэгээд ипотектой амвдарч байгаа шдээ. Цэрэг цагдаа бол амьдрал сайн юм байна. НДШ төлөхгүй, тэтгэвэрт нь 40-45 насандаа 80%-н тэтгэвэрт гарна, үргэлжлүүлээд хувийн байгууллагад ажиллаж балин авна гээд сайхан л амьдарч байгаа юм байна. Гомдоллоод байхаар юм хаана байнаа

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.181.117

Ямар дайн дажин болоод байгаа биш, энхийн нөхцөлд давуу эрхтэйгээр нийгэмд амьдарч буй цэргийхэний эрх болон хангамжийг харин ч багасгаж бууруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-18 43.228.129.4

Залуу хүн бүхэн л ингэж амьдарч байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2023-08-18 139.5.218.253

Хүний өмнөөс офицер болоо юу здаа

Avatar

Зочин 2023-08-18 66.181.181.176

Архидана, зодолдоно /эмээ нарын асуудал байж магадгүй/, бусдаас зээлэх биз. Ийм офицерүүд гэж юу байхав. ОФИЦЕР шиг явж сур

Avatar

Нэргүй 2023-08-18 103.111.68.3

шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нэртэй хийх ажилгүй хэдэн пяздаакууд. шүүхийн шийдвэр гүйцэтгээд өг гээд төлөх ёстой мөнгө, шүүхийн шийдвэрийг нь аваад оччихоод байхад чинь ангайж алцайж ганц л удаа зам тээврийн яаман дээр төрийн нарийн бичгийн дарга жалбажавын бат-эрдэнэ гэж нэгмуу өмхий хувалзанд амаа таглуулж таглуулж хоёр долоо хоносон доо пязда нар…тэгээд өөрсдөө ийм ажилдаа хариуцлагагүй байж хандаж байж баасаараа та нарыг дэмжихийн бэээээ авч байгаа цалиндаа таарсан ажлын уяас бөглөөснүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж