Ховд аймгийн гэр хорооллын иргэд гаднаа ил жорлонгүй, гэртээ нүүрс түлэхгүй, худгаас усаа авахгүй, хашаандаа хүлэмж ногоон байгууламжтай, хашаандаа сайхан амьдрах боломж бүрдүүлэх үүднээс хашаандаа сайхан амьдарцгаая төслийг эхлүүлжээ. Тус аймгийн төвд гэр хорооллын 5700 гаруй айл өрх амьдардаг байна. Төслийн үр дүнд одоогоор 3000 айлд цэвэр усны шугамд холбогдох боломжийг нь бүрдүүлээд байгаа аж. Тиймээс иргэдэд хэрхэн хямд өртгөөр, хурдан хугацаанд, чанартай хаус барих аргыг зааж өгөх зорилгоор ховд эко цемент үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Ховдын өргөө ХХК барьж гүйцэтгэх загвар хаусны шавыг /2023.08.15/тавижээ.
Өнөөдрийн байдлаар 300 айл өрх гэртээ цэвэр бохирын шугам оруулж ая тухтай амьдарч байна. Ирэх өвлөөс өмнө урьтаж сингл, твин, таун загварын хауснууд ашиглалтад орно. Өнөөдөр Ховд аймагт 1м/кв байр 2.5 сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 80м/кв орон сууц авахад 200 сая төгрөг шаардлагатай байна. Тэгвэл хямд, дулааны алдагдалгүй амины хаусыг загвар, хийцээсээ хамаарч зах зээлийн ханшнаас 2 дахин бага өртгөөр барих, ногоон зээлэнд хамрагдах боломж буйг харуулахад төслийн зорилго оршиж байна. Энэхүү төслийн хүрээнд утаа гаргаж агаар бохирдуулахгүй, модон жорлон барьж хөрс бохирдуулахгүйгээр хашаандаа хаустай амьдрах боломжийг бүрдүүлэх юм.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ