ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дэд дарга Ян Жиньтэй уулзлаа

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дэд дарга Ян Жиньтэй уулзлаа

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дэд дарга Ян Жиньтэй уулзлаа

Монгол – Хятадын 4 дэх удаагийн экспог Өвөр Монголын өөртөө засах оронд есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дэд дарга Ян Жиньтэй Бээжин хотноо уулзлаа.

Энэхүү экспог зохион байгуулах бэлтгэл ажлын хурлын уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсоны дагуу уламжлал болгон зохион байгуулж буй тус экспо арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, соёлын солилцооны ажлын талаар санал солилцов.

Өмнөх 3 удаагийн экспо арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Засгийн газар идэвхийлэн оролцож, голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн энэ удаад үзэсгэлэнгийн талбайн хэмжээг томруулж 925 м.кв болгосон бөгөөд Монголоос оролцох 500 аж ахуй нэгжид талбайн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, тээвэр, ложистикийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, бизнес уулзалтуудыг зохион байгуулах, бусад 30 гаруй улсын бизнес эрхлэгчдийг оролцуулах зэргээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Хоёр улсын хувьд цар тахал, хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдал зэрэг амаргүй цаг хугацааг даван туулсан ч хоёр улсын худалдааны эргэлт өссөн төдийгүй соёлын салбарт ч найрсаг харилцаа илүү өргөжиж байгааг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дэд дарга Ян Жинь онцолж байлаа. Мөн Монгол – Хятадын 4 дэх удаагийн экспог хоёр улсын Засгийн газрын түвшинд зохион байгуулдаг нь  стратегийн түншлэлийг өргөжүүлэх арга хэмжээ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж улмаар экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Ази тивдээ экспортлогч орон болох зорилт тавьж ажиллаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг дурдлаа.

Мөн дэд сайд М.Ганхүлэг Монгол Улс дэлхийн 67 оронд бараа экспортолсноос 91.8 хувийг БНХАУ эзэлж байгааг дурдсаныг дэлгэрүүлбэл манай хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлт 2023 оны эхний 7 сарын байдлаар 9.93 тэрбум ам.доллар, тэр дундаа Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО хооронд 2023 оны 4 дүгээр сарын байдлаар хийсэн нийт экспорт, импорт 22.2 тэрбум юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 146.6 хувиар өссөн байна.

Үүнээс Монгол Улсын экспорт 20.4 тэрбум юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 157.2 хувиар, импорт 1.7 тэрбум юань болж өмнөх оны мөн үеэс 65.4 хувиар тус тус өссөн нь  ӨМӨЗО-ы нийт экспорт, импортын 36.9 хувийг эзэлж байгаа нь Монгол-Хятадын экспогийн үр дүн юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн тэргүүдийн уулзалтаар харилцан тохиролцсон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод  2021 онд хүрсэн бөгөөд энэхүү зорилтыг 20 тэрбум ам.долларт хүргэхээр бүхий л салбарт хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 104.248.199.32

Энэ новшнууд юу ч мэдэхгүй, ул долоож цүнх баригч хүүхдээ сайд болгоод төрөөр мөн ч их тоглож бнаа. Улсаа хорлож ханахгүй юм даа, МАНгарууд.

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-18 103.111.68.3

яг үнэн. би яг хэлэх гэсэн хэлчлээ. хятдын дарга нар гэж дандаа тэд наорын хэлдгээр бүдүүн бүдүүн дарга нар. нул туршлага. манай дарга гэсэн чинь чацга дулдрай хэлд ороогүй учралтайгаа оюунэрдэн данх, тайгаа таарцан цүнх баригч нар

Avatar

Нэргүй 2023-08-18 59.153.114.239

Яамны дарга нар гэж дан цүнх баригч бацаан нар

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.161.63

Хөдөө аж ахуйн яам нд бас дэд сайд байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж