Ричард Квест: Монгол морьд хамгийн шилдэг нь

Ричард Квест: Монгол морьд хамгийн шилдэг нь

Ричард Квест: Монгол морьд хамгийн шилдэг нь

АНУ-ын “CNN” телевизийн мэдээний хөтлөгч, олон улсын бизнесийн сэтгүүлч Ричард Остин Квест наймдугаар сарын 15-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Тэрбээр долоо хоногт таван удаа гардаг “Quest Means Business” нэвтрүүлгийн хөтлөгч бөгөөд “Business Traveller”, “The Express”, “Quest’s World of Wonder” зэрэг хэд хэдэн шоунд ажилладаг.

Монгол Улс бол түүний аялж буй 95 дахь орон юм. Монгол дахь аяллаа Тэрэлжид морь унаж эхлүүлснээ тэр цахим сүлжээндээ нийтэлжээ. “Миний Монгол дахь аялал алдарт монгол морьдын тусламжаар үргэлжилж байна. Эрс тэс цаг агаарт сайн дасаагүй л байна. Мориор өдөрт 45 км газрыг туулах боломжтой юм байна” гэж тэр бичжээ.

Тэрбээр монгол морьдыг “Хурдтай, хүчтэй, дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын эсрэг тулалдахад хамгийн шилдэг морьд байсан” гэж тодорхойлсон.

Мөн тэрбээр замын түгжрэлийн талаар ч твиттертээ жиргэсэн байна. “Замын түгжрэл аймшигтай байна. Монгол Улс 3.3 сая хүн амтай. Бүгдээрээ зам дээрээ гараад ирсэн бололтой” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-08-18 103.212.116.53

манайд ажлаар ирсэн 2 солонгос бас танай замын түгжрэл арай бишээ гээд уулга алдаад байсан шүү

Avatar

Нэргүй 2023-08-18 103.212.118.31

Таньтай мөр зэрэгцх гээл зам дээр гарсын, гэхдээ автобус шүүүүүү

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.182.137

Уа, юу гэж бүгдээрээ зам дээр гарч ирэх вэ дээ, ямар солиорсон биш. Зүгээр л хэдхэн жолооч зам дээрээ гарчихаад зүгээр л явж байна. Бүгдээрээ гарвал ч шууд бие бие дээгүүрээ явна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж