Украин Их-20 бүлгийн чуулганд оролцохоор хөөцөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

Украин Их-20 бүлгийн чуулганд оролцохоор хөөцөлдөж байна

Украин Их-20 бүлгийн чуулганд оролцохоор хөөцөлдөж байна

Энэтхэг улсад ирэх есдүгээр сард болох Их-20 бүлгийн чуулга уулзалтад Украиныг урилгаар оролцуулахаар Киев болон түүний холбоотнууд ажиллаж байна.  Украины Гадаад хэргийн дэд сайд Микола Точицкий энэ талаар "24/7" үндэсний мэдээллийн хөтөлбөрт оролцохдоо ярьжээ. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид эдийн засгийн асуудлыг хэлэлцэх учраас Украин Их 20-ийн уулзалтад оролцох хүсэлтэй байна гэж Точицкий хэлсэн байна. 

Тэрбээр хэлэхдээ, "Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг зогсоохын тулд ОХУ-ын хийсэн зүйл нь Африк, Азийн орнууд төдийгүй дэлхийн эдийн засагт томоохон сорилт болсон гэж бид үзэж байна. Тийм ч учраас бид дээд хэмжээний уулзалтад оролцох  урилга олж авахаар Энэтхэг болон бусад түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна" гэжээ. 

Хоёр хоногийн өмнө Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар мэдэгдэхдээ, ирэх есдүгээр сарын 9-10-нд Энэтхэгт болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад Украиныг уриагүй гэсэн юм. Тэрбээр хэлэхдээ, Шинэ Делид болох дээд хэмжээний уулзалтад Испани, Бангладеш, Нигери, Маврики, Египет, Нидерланд, Оман, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 20-ийн гаднаас есөн улс л оролцохыг урьсан байна.

Өмнө нь Индонезид болсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад Украиныг оролцохыг урьсан юм. Киевийн Ерөнхийлөгч Владимир Зеленский дээд хэмжээний уулзалтад оролцогчдод хандан видео мэдэгдэл хийж, Украины энх тайвны томъёог анх удаа тодорхойлсон.

Өнгөрсөн 2023 оны хоёрдугаар сард Энэтхэгт болсон "Их 20"-ийн сангийн сайд нарын уулзалт  Украины эсрэг өдүүлсэн ОХУ-ын дайны тухай бусад хүмүүсийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн үг хэллэгтэй Орос, Хятад улсууд санал нийлэхгүй байгаа тул хамтарсан мэдэгдэл гаргалгүйгээр өндөрлөсөн. 

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж