Цаашид газар олголт, гудамж зам талбай талбай, авто зогсоол зэргийг стандартын дагуу шийдвэрлэж ажиллах шаардлагатай.
Хэрэв эзэмшсэн газартаа дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол эрхийг цуцалдаг байх, газрын биржээр нээлттэй зардаг байх стандартыг бид цаашид барьж ажиллана.
Төсөв бол хөгжлийн хамгийн чухал зүйл. Сүүлийн 30 жил нийслэлийн төсвийг улсын төсөв рүү шууд татаж байгаа нь хотод тулгамдаж байгаа гол асуудал. Иргэдийн эрх ашгийн төлөө захирамж даалгавруудыг ч гаргаад явж байгаа. Тодруулбал, наймдугаар сарын 3-ны захирамжаар 2016 он хүртэлх нийт 1642 архитектур төлөвлөлтийн даалгавар цуцалж байна. 70/30 зохицуулалтаар явбал барилагжилт улам өсч, ногоон байгууламжгүй бүсүүд их бий болно. Тэгэхээр ногоон байгууламж, авто зогсоолыг шийдвэрлэсэн орчин нөхцөлийг бүрдүүлэхээр хот багц хуулийн дагуу ажиллах нь зүйтэй болоод байна.
AQUA GARDEN, S.OUTLET, ШУНХЛАЙ ШТС-ЫН БАРИЛГЫГ БУУЛГАНА
Мөн үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг нураана. Онцгой хамгаалалтын бүсэд буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байна.
Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлнэ.
Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгана.
Авлига хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон.
Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлнэ.
Судалгааны мэдээллийг НЗДТГ-ын Улаанбаатар хотын барилгажилтын нягтралын дүнгээс авч ашигласан болно. Дэлгэрэнгүй мэдээлэл, бүрэн судалгаатай танилцах бол энд дарна уу.