Д.Сумъяабазар: Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана

Д.Сумъяабазар: Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана
Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар НЗДТГ-аас өнөөдөр /2023.08.18/ мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:
-2016 он хүртэлх архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах шийдвэр гаргаж байна. Хот байгуулалтын тухай хуулиар ногоон байгууламж 30 хувь, барилгажих талбай 70 хувь байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо цементэн хэсэг гээд байгаа. Хуулийн дагуу энэ хэсэгт аж ахуй нэгжүүд барилгажилт, ногоон байгууламжийг хийсэн. Хуульд тусгасан төлөвлөлтөөр аж ахуй нэгжүүд барилга барьж байгаа учир бурууг хувийн хэвшил рүү шууд өгч болохгүй.
Цаашид газар олголт, гудамж зам талбай талбай, авто зогсоол зэргийг стандартын дагуу шийдвэрлэж ажиллах шаардлагатай.
ХОТ ОНЦГОЙ БҮС УЧИР БАГЦ ХУУЛЬТАЙ БАЙХ ЁСТОЙ
Хот төлөвлөлтийн хувьд нийслэлд тулгамдаж байгаа асуудал цаашид анхаарах хэд хэдэн зүйл бий. Бид одоо Хот байгуулалтын тухай хуульд хотын төлөвлөлтөө оруулаад явж байгаа. Тэгэхээр одоо Хот төлөвлөлтийн тухай хууль, Хотын чанарын стандартын тухай хууль, мөн хот өөрөө тээврийн хэрэгслээ бүртгэдэг, улсын дугаар олгодог, оношилгоо үйлчилгээ хийдэг байхаас гадна газрын биржээр дамжуулалт газар олголтоо хийдэг байх зохицуулалттай. Хэн нэгэн Засаг даргын гарын үсгээр газар олгодог, цуцалдаг зүйлийг арилгана.
Хэрэв эзэмшсэн газартаа дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол эрхийг цуцалдаг байх, газрын биржээр нээлттэй зардаг байх стандартыг бид цаашид барьж ажиллана.
Хот өөрөө онцгой бүс учир багц хуультай байх чухал. Түүнээс аймаг, нийслэл, сум, дүүргийн нэгжийн зохицуулалтыг болих хэрэгтэй. Энэ түгжээ дээр хотын хөрөнгө санхүү, хөгжлийг бариад байгаа.

Төсөв бол хөгжлийн хамгийн чухал зүйл. Сүүлийн 30 жил нийслэлийн төсвийг улсын төсөв рүү шууд татаж байгаа нь хотод тулгамдаж байгаа гол асуудал. Иргэдийн эрх ашгийн төлөө захирамж даалгавруудыг ч гаргаад явж байгаа. Тодруулбал, наймдугаар сарын 3-ны захирамжаар 2016 он хүртэлх нийт 1642 архитектур төлөвлөлтийн даалгавар цуцалж байна. 70/30 зохицуулалтаар явбал барилагжилт улам өсч, ногоон байгууламжгүй бүсүүд их бий болно. Тэгэхээр ногоон байгууламж, авто зогсоолыг шийдвэрлэсэн орчин нөхцөлийг бүрдүүлэхээр хот багц хуулийн дагуу ажиллах нь зүйтэй болоод байна.

AQUA GARDEN, S.OUTLET, ШУНХЛАЙ ШТС-ЫН БАРИЛГЫГ БУУЛГАНА

Мөн үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг нураана. Онцгой хамгаалалтын бүсэд буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байна.

Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлнэ.

Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгана.

Авлига хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон.

Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлнэ.

Судалгааны мэдээллийг НЗДТГ-ын Улаанбаатар хотын барилгажилтын нягтралын дүнгээс авч ашигласан болно. Дэлгэрэнгүй мэдээлэл, бүрэн судалгаатай танилцах бол энд дарна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж