ХХБ Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд ЖАЙКА-тай хамтрана

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

ХХБ Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд ЖАЙКА-тай хамтрана

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-аас “Mongolia Open Innovation and Co-Creation for SDG’s (MICS) 2023” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр ХХБ ажилласан бөгөөд Монгол улсын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд Монгол улсын нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтрахаар боллоо.

Тус хөтөлбөрийн зорилго нь Япон болон Монгол улсын 2 талын хувийн болон төрийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг олон талт багууд оролцон, ТХЗ-уудын хүрээнд Монголд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн санал санаачилга, шийдлийг танилцуулан өрсөлдөх юм. Мөн тэдгээр оролцогч багуудаас шилдэг төслийг сонгон шалгаруулж, тухайн төслийг хэрэгжүүлэх зорилготой урт хугацааны хөтөлбөр юм.

ХХБ нь Тогтвортой санхүүжилтийн манлайлагч байгууллагын хувьд Монгол улсын банк, санхүүгийн байгууллагууд төдийгүй олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран тогтвортой, ногоон санхүүжилтийг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг ихээр оруулж ирсэн. Цаашид ч тогтвортой санхүүжилтийн хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын биелэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж