Йелленийг Хятадад ирэхэд нь "шидэт мөөг"-өөр дайлжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

Йелленийг Хятадад ирэхэд нь "шидэт мөөг"-өөр дайлжээ

Йелленийг Хятадад ирэхэд нь "шидэт мөөг"-өөр дайлжээ

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен саяхан Хятадад дөрвөн өдрийн айлчал хийж, хоёр орны харилцааг бэхжүүлэхийн тулд Бээжингийн удирдагчидтай уулзсан. Тэгвэл айлчлалын үеэрх нэг оройн зоогийн үеэр тэрбээр "шидэт мөөг" гэж алдаршсан мансууруулах үйлчилгээтэй мөөгийг санамсаргүйгээр идсэнээ ярьжээ. 

"Би олон хүнтэй хамт явсан бөгөөд бидний оройн хоолыг зохион байгуулсан хүн захиалсан. Мөөгтэй амттай хоол байсан. Эдгээр мөөг нь мансууруулах шинж чанартай гэдгийг би мэдээгүй. Би үүнийг сүүлд мэдсэн" гэж Хятадаас эргэж ирснийхээ дараа Йеллен "CNN" агентлагт ярьсан байна. 

Йеллен хэлэхдээ, "Уг мөөгийг зөв болгож идвэл ямар ч хор нөлөөгүй гэдгийг судалж мэдсэн. Мэдээж, бидний зоог барьсан ресторан дээд зэрэглэлийнх байсан. Тиймээс уг мөөгийг идсэн хэнд ч гаж нөлөө илрээгүй. Бид мөөгтэй зоогийг амтархан зооглосон" гэж тайлбарлажээ.

АНУ-ын төлөөлөгчид Хятадын баруун өмнөд хэсэгт орших мужийн хоолноос санаа авсан Юньнань хоолоор үйлчилдэг Бээжингийн "И Зуо И Ван нэртэй ресторанд оройн хоол иджээ.

Йеллен айлчлалын үеэр болсон яриа хэлэлцээг “шууд, бодитой, үр дүнтэй” гэж тодорхойлсон. “Хэн ч айлчилсан бидний бэрхшээлийг нэг шөнийн дотор шийдэхгүй. Гэхдээ энэ аялал нь Хятадын эдийн засгийн шинэ багтай харилцах уян хатан, үр дүнтэй сувгийг бий болгоход тусална гэж найдаж байна. АНУ, БНХАУ-ын харилцааг зохицуулах нь тийм ч амар ажил биш. Гэхдээ сорилт бэрхшээлийг үл харгалзан бидний зам урьдаас тогтоогдоогүй гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй" гэж тэрбээр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн.

ЭХ СУРВАЛЖ: DESERET NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж