Путины ордны нууцыг мэддэг генерал нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

Путины ордны нууцыг мэддэг генерал нас баржээ

Путины ордны нууцыг мэддэг генерал нас баржээ

Хар тэнгис дэх Путины ордны барилгын ажлыг удирдаж байсан генерал Геннадий Лопырев шоронд хоригдож байхдаа нас баржээ. Түүнийг тэнсэнгээр суллах шийдвэр гарсны дараахан энэ үйл явдал боллоо. 69 настай Геннадий Лопырев чухам яаж нас барсан нь тодорхойгүй. Гэвч Даваа гаригт биеийн байдал нь муудаж, улмаар Мягмар гаригт өглөө эрт нас барсан гэж албаныхан мэдээлээд байна.

Геннадий Лопырев нь хээл хахууль авч, хууль бусаар сум хадгалсан хэргээр 2017 онд шоронд хоригдсон. Тэр үүнийгээ байнга үгүйсгэдэг байв. "Radio Free Europe" хэвлэлд мэдээлснээр түүнд ямар нэг эрүүл мэндийн асуудал байгаагүй.

Шоронд хоригдохынхоо өмнө тэр Путины бие хамгаалагчаар ажиллаж байсан. Мөн Оросын өмнөд хэсэг дэх хэд хэдэн төрийн байгууламжийн барилгын ажлыг хариуцаж ажиллажээ. Үүний дотор нэг тэрбум фунт стерлингээр үнэлэгдэх Путины ордон багтана.

Хар тэнгис дэх Путины ордон нь Монако хот-улсаас даруй 39 дахин том хэмжээтэй. Путин Хар тэнгисийн ордны эзэн гэдгээ үгүйсгэдэг бөгөөд олигарх Аркады Ротенбергийг итгэмжлэгдсэн эзэмшигч нь гэж итгүүлдэг. Тус ордонг барихын тулд хууль бус мөнгө ашигласан гэдгийг сөрөг хүчний удирдагч Алексей Навальный болон Авлигатай тэмцэх сан мөрдөн байцаалтын явцад олж тогтоожээ.

Холбооны харуулын албаны дэслэгч генерал Лопыревийн үхэл хардлага төрүүлж байгаа ч ямар нэг гэмт хэргийн шинж чанартай зүйл байхгүй гэж Олон нийтийн хяналтын комисс мэдэгджээ.

Эх сурвалж: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж