Монгол кино анх удаа Венецийн наадмаар нээлтээ хийнэ

Монгол кино анх удаа Венецийн наадмаар нээлтээ хийнэ

Монгол кино анх удаа 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ. Монгол найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи" уран сайхны киног
2023 оны долдугаар сарын 25-ны өдөр 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын  "Оризонти" уралдаант хэсэгт сонгож буйг захирал Алберто Барбера дэлхий нийтэд зарласан байна.
Венецийн олон улсын кино наадам дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
Нэр хүндтэй энэ наадамд анх удаа монгол найруулагчийн бүтээл албан ёсны хөтөлбөрт сонгогдон, наадмын дээд шагналын төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.
"Сэр сэр салхи" кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгээ хайх 17 настай бөө хүүгийн тухай өгүүлдэг. Уг уран сайхны кино нь залуу найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэж байв. Залуу найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн наадмын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Батсайхан 2023-08-18 139.5.218.28

Залуу авьяастай найруулагч П.Лхагвадуламын тухай бичиж өгөөч. Наад зах нь овог нь "П" гэхээс цаашгүй байна шүү дээ. Түүнтэй сайхан ярилцлага хиймээр юм байна.

Avatar

Нэргүй 2023-08-18 202.9.46.170

Иймэрхүү кинонуудаас залхаж байна. Ядуу дорой, хөгжил тааруу, проблем дүүрэн, 3 дахь ертөнцийн завхарсан Монголыг харж барууныхан матрын нулимс унагана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж