Д.Тогтохсүрэнгийн тайлбар ба МАН-ын молиго

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэнгийн тайлбар ба МАН-ын молиго

Д.Тогтохсүрэнгийн тайлбар ба МАН-ын молиго

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Татвар нэмэхгүй гэдэг 2016 оны амлалт. 2020 оны амлалт биш. Амлалтуудыг хооронд нь ялгах хэрэгтэй" гэх бичлэг цахим ертөнцөд олны бухимдлыг төрүүлж байна. Эрх баригчид 2016 онд "Татвар нэмэхгүй" гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан ч нэмсэн юм.

Харин МАН-ын 2020 УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэж суулгаагүй бөгөөд,

2.5.9. Татвар хураалтыг цахимжуулж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлнэ.

2.5.10. Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгоно.

2.5.11. Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд импортын татварын шинэ зохицуулалтыг нэвтрүүлнэ гэж тусгасан юм.  МАН-ын бүлгийн дарга үнэн хэлсэн бөгөөд иргэдийг мөрийн хөтөлбөрийг нь уншаагүйг нь тавласан аятай ийнхүү хэлжээ. Тухайн үед олигархуудаас илүү татвар авна гэгчилэн сурталчилж байсан болохоор иргэд татвар нэмэхгүй гэж бодсон бололтой. Улстөрчид иргэдийг эдийн засгийн ойлголт тааруугаар нь далимдуулан хэрэгжүүлдэг энэхүү заль өнөөдөр иргэдийн толгойд нэгийг бодогдуулав бололтой. Мөрийн хөтөлбөртөө тусгасанчлан энэ оноос эхлэн шаталсан татварыг хэрэгжүүлж эхлээд буй юм. Монгол Улсын 2023 оны төсөвт Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан юм. Маркс, Энгельс нарын  "Коммунист намын тунхаг" бүтээлдээ аж үйлдвэржсэн капиталист улсуудад капитализмыг устгахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 10 арга хэмжээний зааварчилгааны 2 дугаарт  прогрессив татвар ноогдуулах буюу шаталсан татвар ордог юм.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж