1000 жил хүлээгдэх “Хийн холбоо”

1000 жил хүлээгдэх “Хийн холбоо”

1000 жил хүлээгдэх “Хийн холбоо”

Туркменистан улс өөрийн нутаг дэвсгэрт байгаа хоолойг ашиглан Хятадад байгалийн хий нийлүүлэх ОХУ-ын саналаас эрс татгалзаж буйгаа өнгөрсөн Бямба гаригт /2023.08.12/ мэдэгдсэн. "Туркменистан-Хятадын хийн хоолойн гурван салбар бүгд Туркменистан, Казахстан, Узбекистанаас олборлосон хийгээр бүрэн ханасан" гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Оросын Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Дмитрий Биричевскийгээс сэтгүүлч хийн хоолойн санаа Узбекистан, Казахстанаас цааш өргөжин тэлэх эсэхийг асуужээ. "Байгалийн хийн салбарт гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг Москва үгүйсгэхгүй. Бусад орон ч бас сонирхож байгааг хүлээн зөвшөөрч байна. Бүх оролцогчийн байр суурийг харгалзсан, харилцан ашигтай, бүтээлч хамтын ажиллагаанд бид нээлттэй байна " гэж Биричевский хариулсан байна.

Түүний мэдэгдлийн дараа "Туркменгаз"-ын орлогч дарга Мирад Арчаев мөн мэдэгдэл хийсэн. "Биричевскийн мэдэгдэл хэд хэдэн асуултыг төрүүлж байна. Өргөтгөх ямар боломжууд байна, ямар ямар улс сонирхож байна, гурван талт хамтын ажиллагааны зарчим нь юу вэ гэх мэт. Бусад улс, тэр дундаа Туркменистаны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул энд бүх зүйл бүрэн тодорхой байх шаардлагатай.

Одоогийн Туркменистан-Хятад хоолойн гурван салбар нь зүүн болон зүүн өмнөд хэсэгт орших Туркмен ордуудаас хий нийлүүлж байна. Гурван шугамыг Туркменистан, Хятадын талууд хамтран барьсан. Хоолойгоор дамжуулж бусад улс орноос хий нийлүүлэх талаар тооцоолоогүй. Туркменистан-Хятадын хийн хоолойн төслийн оролцогчдын жагсаалтыг өргөжүүлэх талаар одоогийн түгээлтийн төлөвлөгөөнд тусгагдаагүй. Туркменистантай тохиролцсон хэмжээ, схемийг өөрчлөх, одоо байгаа дэд бүтцийн ашиглалтыг өөрчлөх асуудлаар зөвлөлдсөн зүйл огт байхгүй. Манай орны олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагад ямар нэг байдлаар нөлөөлж, бусад улсын оролцооны талаар төөрөгдүүлсэн таамаглал үүсгэж болзошгүй мэдэгдэлд маш их санаа зовж байна" гэж тэр хэлжээ.

Туркменистан-Хятадын хийн хоолойн гурван шугамаар жилдээ 55 тэрбум шоо метр хий нийлүүлэх гэрээтэй байдаг. Үүнээс 40 тэрбум шоо метрийг нь Туркменистан, үлдсэнийг нь Узбекистан, Казахстан нийлүүлдэг.

ОХУ, Казахстан, Узбекистаныг оролцуулсан гурван талт хийн холбоо байгуулах саналыг Москвагаас анх санал болгож байсан. Тодруулбал, 2022 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин Москва хотноо Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзахдаа энэ саналаа тавьжээ. Токаев энэ удаад “Яагаад болохгүй гэж” хэмээн уриалгахан хариулсан байна. Мөн энэ асуудлаар Путин Узбекистаны ерөнхийлөгчтэй ярилцах гэж байгаа гэжээ.

Узбекистаны Эрчим хүчний сайд Журабек Мирзамахмудов хэлэхдээ “Хэрэв бид өөр орноос хий импортлох юм бол зөвхөн арилжааны борлуулалтын гэрээг үндэслэн хамтарч ажилладаг. Шатахууны оронд улс төрийн нөхцөл тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэсэн байна.

Үүнээс хойш хэлэлцүүлэг үргэлжилсээр байна. Энэ оны нэгдүгээр сард Төв Азийн хоёр орон болон Оросын засгийн газрууд байгалийн хийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зуржээ. Улмаар хоёрдугаар сард Санкт-Петербург хотноо Казахстан, Узбекистаны Эрчим хүчний сайд нар “Газпром”-ын дарга Алексей Миллертэй уулзсан. Уг уулзалтын дараа Туркменистан, Узбекистан, Казахстанаас Орос руу хий тээвэрлэдэг Төв Азийн төв хийн хоолой буюу “Газпром”-ын хяналтад байдаг хоолойгоор хий дамжуулах урьдчилсан төлөвлөгөөг гаргажээ.

Харин дөрөвдүгээр сар гэхэд Оросын ашиг сонирхол илүү тодорхой болсон. Тодруулбал, ОХУ нь Казахстан, Узбекистаныг нийлүүлэх бус Хятад руу хий нийлүүлэх сонирхолтой байжээ. Тухайн үед Тасс агентлаг Оросын Эрчим хүчний хөгжлийн төвийн хийсэн дүн шинжилгээг эш татаж, энэ талаар мэдээлж байв. “Газпром компани нь Узбекистан, Казахстанд 10 тэрбум шоо метр хий нийлүүлэх бөгөөд эндээс 4-6 тэрбум нь Хятадын транзит хий болно” гэж мэдээлсэн.

2023 оны зургадугаар сарын эхээр зарим нэг ахиц гарсан. Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сард болох үед Узбекистан улс Хятадад байгалийн хийн нийлүүлэлтээ сэргээж эхэлснээ зарлажээ. Өвлийн эрчим хүчний хямралын улмаас Узбекистан нийлүүлэлтээ зогсоогоод байсан. Узбекистаны хувьд эрчим хүчний хомсдол зөвхөн өвлийн улиралд тулгардаг.

Харин Казахстаны хувьд хийн хоолойн холбогдох дэд бүтцийн ихэнх нь нутаг дэвсгэрт нь байрладаг. Тиймээс техникийн асуудал чамгүй бий. Тус улсын Эрчим хүчний яамны төлөөлөгч мэдэгдэхдээ “Оросын хийг Казахстанаар дамжуулан Узбекистан руу тээвэрлэх Төв Азийн төв хийн хоолойн Казахстан дахь хэсгийн техникийн бэлтгэл ажил хийгдэж байна. Аравдугаар сарын 1-нд дуусах хуваарьтай байгаа. Гэхдээ Орос, Узбекистаны талаас албан ёсны санал ирүүлээгүй” гэжээ.

ОХУ-аас Хятад руу хий нийлүүлэхийн тулд Төв Азийн төв хийн хоолойн урсгалыг эргүүлэх нь Бээжинтэй хийх бизнест нь сөргөөр нөлөөлж магадгүй гэж Туркменистан санаа зовж байж болзошгүй.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан талуудын мэдэгдлүүдийн өмнөхөн буюу наймдугаар сарын 4-нд Туркменистан, Тажикистан, Узбекистан улсын ерөнхийлөгч нар Ашхабад хотноо уулзсан. Энэ нь анхны гурван талын уулзалт байлаа. Уулзалтын дараа Туркменистаны Гадаад хэргийн сайд Рашид Мередов “Дотоодын хэрэгцээ, экспортоо хангахын тулд байгалийн хийн олборлолтынхоо хэмжээг дор хаяж 60 тэрбум шоо метрээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.  Үүний зэрэгцээ хамгийн ойрын хөршүүд болох Узбекистан, Тажикистан зэрэг орон Туркменистаны хийг нийлүүлэх нь болзолгүй тэргүүлэх чиглэл байх болно” гэж мэдэгджээ.

Евразийн байгалийн хийн хоёр том гүрэн болох Орос, Туркменистан улсууд бүс нутгийн хэрэглэгчдийнхээ төлөө шууд өрсөлдөж байна гэж “The Diplomat” хуудаснаа тоймложээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-18 66.181.160.58

Нөгөө Амарсайхан ь Хийн Хоолой ь гээл хөөрцөглөөд гүйгээд байсан юу болж байгаа юм болоо ?….Оросуудтай ямар нэгэн юмаар холбогдвол сайнаа үзэхгүй дээ .. Цусан төрлийн Украйныгаа ингэж баллаж байгаа улс чинь Монголыг болч ёстой золбин нохойноос ч дор үзийшдээ

Avatar

Зочин 2023-08-18 103.57.94.173

Ардчилагч гэх баруунд урвасан, тэдний уяаны нохойд л Орос хятадыг үзэн ядаж харааж зүхэж доромжилж байнга дайсагнаж байж монголыг сүйтгэж магадгүй. Эд нар хоёр хөрштэй манай орны тогтоосон найрсаг харилцааг эрс хүйтрүүлж, улс орноо яг украин шиг барууны гар хөл болгох гэж байнга хичээж байна. Бид энэ хоёр орны дунд оршдог өчүүхэн жижиг орон. Харилцаа тасарвал оршин тогтнох чадваргүй гэдгээ эрхбиш мэдмээр юм.

Avatar

Нэргүй 2023-08-18 216.38.195.74

– π; ?

Avatar

Нэргүй 2023-08-18 103.254.123.74

ганц нэг хүний саналаар хийн хоолойг нутаг дээрээ явуулна гэдэг гэмт хэрэгшүү. тэр дундаа өөрсдөө хэдэн үеэрээ хэрэглэх хий илэрчихээд судалгааны ажил явагдаж байгаа үед. Эртхэн саналаа татаж авбал зохино. Хоёр талд маань дэлхийд ноёлж байгаа аварга "мангас" байгааг байнга сана. Гадны санал болгонд хэдэн зоосны төлөө өөрөө гүйж очдог ганц нэг хүнийг улс орноосоо урвасан хэрэгт ял тулгамаар…

Avatar

Нэргүй 2023-08-18 139.5.219.61

Монгол 4тэррбумаархийнхоодойтави боломтой шүүүү дэээ

Avatar

Зочин 2023-08-18 66.181.191.220

МОНГОЛД ХИЙ БАЙГАА ТҮҮНИЙ ХЭМЖЭЭГ ХЭН Ч ЭЦЭСЛЭН ТОГТООГООГҮЙ БАЙНА. ХУДАЛ СЕНСААЦЛАХ ХЭРЭГГҮЙ. ӨӨРИЙНХӨӨ ТАРХИНЫ ЭЗЭЛХҮҮНЭЭР ХИЙН НӨӨЦИЙГ ТОГТООДОГ БОЛ ТЭР ХЭДЭН ММ/ШОО ЭЗЭЛХҮҮНТЭЙ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ.

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.181.83

Монголд 50 ихнаяд шоо метр хий илрээд байгаа. Жилд Хятад руу 50 тэрбум шоо метр экспортлоход л жилдээ 10-20 тэрбуи долларын орлого олж болно. ийм байхад Монголын нутгаар жилд 50 тэрбум шоо метр хоолой барих шаардлагагүй. Ийм хийг дамжуулсаны төлбөр манайд 1 тэрбум доллар л өгнө.

Avatar

Нэргүй 2023-08-18 59.153.115.107

МОНГОЛД ЭНЭ ХЭРЭГГҮЙ. ГАЗАР НУТАГ ХУВААГДААД, ХООЛОЙГОО ХАМГААЛАХ НЭРИЙДЛЭЭР ГАДНЫ ЦЭРЭГ ОРЖ ИРЭЭД ДАЛИМДУУЛСАН ЮМ БОЛНО. ГАНЦХАН ЭДИЙН ЗАСАГ ТАЛААС ХАРАХ ХЭРЭГГҮЙ, ЗООСНЫ НҮХЭЭР ХАРЖ ХЭРЭГГҮЙ. ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЧУХАЛ. ХҮМҮҮС ДЭНДҮҮ НААГУУР ЖИЖИГ ХАРАХ ЮМ.

Avatar

zochin 2023-08-18 202.9.46.105

Бас нөгөө танк орж ирнэв

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.183.46

дээрэмчин оросууд зангаа гаргаж дээ, зөвшөөрөхгүй бол цэрэг танк оруулна гэх биз.

Avatar

Нэргүй 2023-08-18 202.9.46.170

Одоо бүр амар юм болох нь: та нарын хоолойгоор бид нар хийгээ Хятадад зарна гэжээ. Орос бол ийм л улс. Монголыг дайруулж хоолой тавих санаархалтай боловч мөд бүтэхгүй, хугацаа мөнгө хэрэгтэй, тэр нь оросуудад байхгүй, хятадуудад ч онц хэрэгцээтэй биш. Гоё гоё

Avatar

Лорд 2023-08-18 59.153.115.13

Сибирь Сила гэх Монголоор дайрах газын хоолой явуулж болохгүй шүү!!! Гео Стратегийн дайнд маш том ялагдал хүлээнэ. Тэгээд ч Манай Говь Гурван Сайхнаас Газ гараад ирсэн. Тэрнийгээ ухаантай ашиглая!!!

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.180.118

saihan medee baina, yag unen

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.189.91

Амарсайхан 10 жилийн ялтай шүү

Avatar

Зочин 2023-08-18 202.21.126.30

Туркменистан улс өөрийн гэсэн толгойтой, бие даасан бодлого явуулж байна. Зөв. Браво. Алийн болгон оросын эрх ашигт нухлуулж байхав

Avatar

Нэргүй 2023-08-18 202.126.90.98

МОНГОЛ Ч БАС ШУУД ТАТГАЛЗАЖ ҮМХИЙ ОРОСЫН ӨӨДӨӨС ДУНД ХУРУУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж