Солонгос эмч нар бүртгүүлсэн иргэдийг л үзнэ

Солонгос эмч нар бүртгүүлсэн иргэдийг л үзнэ

Солонгос эмч нар бүртгүүлсэн иргэдийг л үзнэ

Өмнөд Солонгосоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны наймдугаар сарын 25-27-ний өдөр Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлсэн. Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах аж.

Иргэд эрүүл мэндийн хөтөлбөрийг хамгийн их сонирхож байгаа бөгөөд Өмнөд Солонгосын нүд, шүд, үе мөч, нуруу нугас, арьс гоо засал, эмэгтэйчүүдийн нийт 50 эмнэлгийн 100 гаруй эмч, зөвлөх ирж оролцох аж. Уг өдөрлөгт хамрагдах иргэдийг энэ сарын 21-нийг хүртэл энэ хаягаар бүртгүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийн тухайд Сөүлийн үндэсний их сургуулийн төв болон хүүхдийн эмнэлэг, Ганнам эмнэлэг, Тэгү хотын эмнэлэг, Улсан их сургуулийн эмнэлэг зэрэг байгууллагын эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна. Соёлын өдөр гурав хоног үргэлжлэх бөгөөд мөн тусгайлан “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 172.59.201.168

emchlehgui psdanuudiin turshlagiin tuulai boldog uher mongoluud huurhii.Kkmchinuud uhernuud deer dandaa l turshilt hiideg hugatsaa n duussan emnuudee shahdag bolood udaj bna shdee.

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-18 202.9.40.211

Нэг бөх шийгуа үнэгүй тараахад алаан болсон. Яг түүн шиг юм болж шившгээ дэлгэнэ. Бөөн уйлаан майлаан, зодоон нүдээн болно. Цагдаа нар эртхэн бэлэн байдалтай байсан нь дээр.

Avatar

Зочин 2023-08-18 203.91.115.40

Үзээд эмчлэхгүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-08-18 103.57.95.50

ажлын залуугийн эхнэр Энэтхэгт эмчээр ажилладаг юм. Тэгсэн нөхөр нь манай эхнэр Энэтхэгүүд дээр дадлага хийхгээд явсан юм гэж яриж байсан. Энэ тэндэхийн гадаад эмч үнэгүй үзлэг гэдэг тийм л юм байгаа, манайхан Африкийн харууд шиг дайраад л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж