Нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл барих ажлыг бүрэн зогсоожээ

Нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл барих ажлыг бүрэн зогсоожээ

Нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл барих ажлыг бүрэн зогсоожээ
Цахим орчинд Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нэгэн иргэн өөрийн авсан байр нь миний өмч учраас өргөтгөл хийнэ хэмээн ойролцоох байрны оршин суугчид болон хорооны Засаг дарга холбогдох бусад хүмүүстэй маргалдаж буй бичлэг энэ сарын 1-нд нийтлэгдсэн. Тодруулбал, зөвшөөрөл аваагүй байж нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж өргөтгөл хийнэ гэх асуудлаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, холбогдох хүмүүс рүү бухимдсан.
БЗД-ийн зургадугаар хороонд үүсээд буй нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл барих ажил маргаантай байгаа бөгөөд барилгын ажлыг ямартай ч бүрэн зогсоосон байна.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Тухайн иргэний өргөтгөл барих талбай ямар ч зөвшөөрөлгүй. Зөвшөөрөлгүй болохыг нь Egazar.gov.mn сайтаас харах боломжтой. Цаашид хийх гэж буй өргөтгөлийн ажил ямар ч зөвшөөрөлгүй байгааг харж болно. Тиймээс дүүрэг, нийслэлээс зөвшөөрөл олгосон гэж бухимдаж байгаа иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Иргэний маргаан үүсгэж буй газарт аль ч шатнаас ямар ч зөвшөөрөл олгоогүй.
Нийслэл, Баянзүрх дүүрэг гээд дээд, доод бүх шатандаа иргэндээ ээлтэй орчин, ногоон байгууламж, явган зам талбай хийхээр нэг зорилго, нэгдмэл байр суурьтайгаар ажиллаж байгаа энэ цаг үед хэн ч, хэзээ ч ийм зөвшөөрөл өгч, явган зам, ногоон байгууламж болох боломжтой талбайг өргөтгөл болго гэж үүрэг өгөхгүй гэдгийг онцлон тодотгох нь зүйтэй болов уу.
Үүссэн маргаан, тухайн өргөтгөлтэй холбоотой асуудлаар БЗД-ийн зургадугаар хорооны Засаг дарга, түүний баг хамт олон дээд шатны болон мэргэжлийн байгууллагууд руу хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Иймд тус байршилд ямар ч өргөтгөл барихгүй гэдгийг мэдэгдэж байна.
Өргөтгөл барьж байгаа иргэн хуучин бичиг баримттай ирж маргаан үүсгэж байгаа учир холбогдох газарт албаныхан болон иргэд гомдол гаргасан" гэлээ.
Тухайн өртгөтгөлийн барилгын ажлыг бүрэн зогсоосон бөгөөд албаныхан төдийгүй оршин суугчид ч эсэргүүцлээ дуу нэгтэй илэрхийлж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Emee 2023-08-17 66.181.191.141

Өнөө тэгш эрх, тэгш боломж, ардчилал чинь яасан бэ. Өчнөөн нь бүгд зөвшөөрөлгүй барьчихсан л баыгаа биз дээ. Бидний төр засаг ард олондоо ялгавартаы хандаж болохгүй. Эхнээсээ тэгвэл бариулахгүй байж чадах ёстоы байсан. Хөдөлөрлөж аьдрал ахуйгаа дээшлүүлье гэж байгаа тэр эмэгтнйгийн асуудлыг эерэгээр шиыдэж өгөасэй дээ. млнголчууд нэгэндээ туслахын оронд дандаа цааш түлхдэг учир ннэ улс хөгжинө гэж байх уу.

Avatar

Зочин 2023-08-17 139.5.217.209

Өргөтгөлийг бүр зогсоох ёстой. ХУД 1 хороонд өргөтгөл маш их зам руу орж ирсэн байдаг. Зөвшөөрөдтэй үгүйг шалгах. Байрны насжилт стандартанд халдсан үйлдэл бол өргөтгөл.

Avatar

ИРГЭН 2023-08-17 103.57.94.72

АМЖИХГҮЙ ЗАА

Avatar

иргэн 2023-08-17 66.181.189.190

Ийм танхай авгай нар зөндөө шдээ!!!!!! Бас цаанаа бөөн авилга байгаа !!!!!!Ер нь өргөтгөл хийсэн газар зөндөө ийм маягаар хийдэг л бна. бүх Өргөтгөлийг булгах хэрэгтэй !!!!!!!! Чингэс зочид буудалын цементэнүүдээ буулгаач нар сар хааж зам хүүхэдийн эрх зөрчсөн заваан өндөр юмнуудаа буулгаач!!!!!!!!!! МАН —уршиг ч их юм даа !!!!!!!!!одоо эд нарийг Огцоруулаач !!!!!!! Ирээдүйг харах Залуучууд бна уу ????????!!!!!!!!! Тэмцээч!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-17 202.126.89.227

Өргөтгөл хийж орон сууцны гоо үзэмж нийслэл хотын өнгө төрхийг гутаасан өргөтгөлийг эргүүлэн буулгаж стандарт лрон сууцны дүр төрхөд оруулах цаг болоогүй юу.

Avatar

Нэргүй 2023-08-17 119.40.103.6

Ер нь өргөтөл нэртэй одоо байгаа амбааруудыг буулгах ёстой доо

Avatar

Иргэн 2023-08-17 59.153.113.38

Хотын үзэмжийг хамгийн муухай болгож байгаа зүйл бол энэ өргөтгөл, зарим айлуудын тагтны хаалт, цонхнууд. Өргөтгөл нь амбаар пин шиг, тагтны хаалт нь төмөр, тоосго, фанер, шавар, орны пүрш.

Avatar

Нэргүй 2023-08-17 206.0.71.44

Aashtai ania duu nar ni amjchihlaa kkk

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.161.214

Нэг зэрэг 4, 5 хүнтэй асуудалгүй хэрэлддэг, хэл ам нь гэж хэнд ч гүйцэгдэхгүй аймшигтай амилсан шулмас байгаа. Хэл амаар ойлголцох битгий хэл ойр нь очихоос ч цэрвэмээр эвгүй эмгэн. Энэ шулмасын балгаар замын нэг талаар явган хүн зорчих ямарч аргагүй болсон. Нөгөө талаар нь хүмүүс явж багтдаггүй учир арга буюу машин замаар алхдаг. Голдуу сургууль цэцэрлэгийн хүүхдүүд явдаг маш ачаалалтай зам байдаг юм.

Avatar

Нэргүй 2023-08-17 103.57.93.182

алчихмаар авгай байна лээ шүү

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

УИД орчмд явган замгүй !!! 2023-08-17 202.9.46.132

УИД-ээс баруун 4 зам хүртэлхи ЭТ—ны өргөн чөлөө дагуу дахь байрууд бүгд хэт их өргөтгл хийснээс явган зам бхгүй. Машины урсгал дундуур явган зорчигч 25 жил амь дүйж явна. Үүхиыг даруы цэгцлээч??! Сумьяа энд ирж хараад. чи ганц үлдэх ажил хийгээч!!!

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.180.196

Бүх өргөтгөлүүдийг буулгаж нийтийн эзэмшил хэвээр байлгах хэрэштэй. Зүлэг цэцэг тарь. Шуналт бирдүүдэд төр гэж байдаг юм гэдгийг үзүүл. Барьсныг нь нураа.

Avatar

Нэргүй 2023-08-17 202.126.90.146

yawgan hunii zruu due meden turn Orson orgitgoluudiiv nuraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж