Путины нам Зеленскийг сонгуульд нэр дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

Путины нам Зеленскийг сонгуульд нэр дэвшүүлжээ

Путины нам Зеленскийг сонгуульд нэр дэвшүүлжээ

Орон нутгийн хотын зөвлөлийн гишүүн Александр Зеленский ОХУ-ын Смоленск мужид олны анхаарлын төвд байна. Нэгдсэн Орос нам түүнийг бүс нутгийн Думын сонгуульд нэр дэвшүүлсэн талаар Риа Новости агентлаг мэдээлжээ.

Засаг даргын сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр түүний оролцогчдын нэг нь нэр дэвшигчдийн жагсаалтад Александр Зеленскийн нэр байгааг анзаарч анхаарал хандуулав. Настай орос эрэгтэй энэ талаар ярихдаа, ийм давхцал нь цэргийн тусгай ажиллагаанд тулалдаж буй цэргүүд, эх орончдыг доромжилж байна гэжээ. Улмаар үүнд дургүйцсэн сонгогчид нэр дэвшигчийг нэг бол хасъя, нэг бол нэрээ солих хэрэгтэй гэцгээсэн байна. Харин Нэгдсэн Орос намын бүс нутгийн салбар овог нь сонгуулиас хасагдах шалтгаан болохгүй гэж мэдэгдээд хотын зөвлөлийн гишүүн ийм давхцалд буруугүй гэв. 

ОХУ нь Украинд өнгөрсөн хоёрдугаар сард бүрэн хэмжээний дайралт хийхдээ цэргийн тусгай ажиллагаа нэрийг ашигласан.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж