Монголын багш нарын VII их хурлын хэрэгжилтийг “Хангалттай сайн” гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

Монголын багш нарын VII их хурлын хэрэгжилтийг “Хангалттай сайн” гэв

Монголын багш нарын VII их хурлын хэрэгжилтийг “Хангалттай сайн” гэв

Монголын багш нарын VII их хурлын хэрэгжилтийг өнөөдөр /2023.08.17/ хэлэлцлээ. Тус хурлын хэрэгжилтийн тайланг хэлэлцэх, шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих, биелэлтийг дүгнэх, бүх шатны байгууллагад уламжлах чиг үүрэг бүхий асуудлаар зөвлөлдөх зөвлөл хуралдсан юм. Эндээс VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг “Хангалттай сайн” гэж зөвлөлдөх зөвлөлийн гишүүд дүгнэлээ. Иймд тус хэлэлцээрийн тайланг нэгтгэн тоон мэдээллийг сайжруулахаар болжээ.

Тус хурлаар

1.Боловсролын эрх зүйн шинэчлэл,

2.Боловсролын бодлого, сургалтын агуулгыг төгөлдөржүүлэх нь

3.Багшийн хөгжил, ёс зүй

4.Багшийн үнэлэмж, нийгмийн хамгааллыг сайжруулах нь гэсэн дөрвөн багц асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр  болж байсан. Сүүлчийн их хурлаас 23 жилийн дараа болж буй түүхэн их хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлсэн. Хурлын үеэр боловсролын салбарт хүчин зүтгэж буй 47800 багш оролцсон. Хамгийн ахмад төлөөлөгч Монгол Улсын гавьяат багш Ц.Балхаажав  91 настай бол хамгийн залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119-р сургуулийн багш 22 настай Г.Тэгшсүрэн нар байсан юм.

Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцсон уг хурал хоёр өдөр үргэлжилжээ.

Л.Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж