Хятадын банкууд доллараар юань худалдаж аваад завгүй байна

Хятадын банкууд доллараар юань худалдаж аваад завгүй байна

Хятадын банкууд доллараар юань худалдаж аваад завгүй байна

Хятадын төрийн өмчит томоохон банкууд юанийн ханшийн уналтыг удаашруулахын тулд энэ долоо хоногт нээлттэй болон оффшор спот валютын захаас ам.доллараар юань худалдаж аваад завгүй байна. Хэдийгээр Хятадын арилжааны банкууд өөрсдийн нэрийн өмнөөс эсвэл үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг биелүүлэхийн тулд арилжаа хийдэг ч одоогийнх шиг юанийн ханш дарамттай үед төрийн банкууд Төв банкны захиалгаар ажилладаг.

"Юанийн ханшийн уналтыг удаашруулахын тулд төрийн өмчит банкнаас ам.доллар их хэмжээгээр зарах нь хэвийн үзэгдэл болсон" гэж Шанхайн наймаачин ярьжээ. Түүнчлэн Хятадын төрийн өмчит банкуудын оффшор салбарууд энэ долоо хоногт Лондон, Нью-Йоркийн валют арилжаанд ам.доллар зарсан талаар хоёр эх сурвалж нотлов. Ам.долларын ийм борлуулалт нь оффшор юанийн ханшийн уналтыг хязгаарлаж, албан ёсны ханшийн хооронд хэт зөрүү гарахаас сэргийлж чаддаг байна.

Энэ наймдугаар сар гарснаас хойш юанийн ам.доллартай харьцах ханш ойролцоогоор 2.4 хувиар, он гарснаас хойш зургаан хувиар унасан байна. Эх газрын юанийн ханш өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 7.3145 юаньтай тэнцэж байгаа бол оффшор юанийн ханш хамгийн сүүлд 7.3400 юаньд хүрчээ.

Сүүлийн үед юанийн ханш огцом буурч байгаа нь Хятад улс АНУ-ын өгөөжийн зөрүү нэмэгдсэнтэй холбоотой. Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлт сул, үл хөдлөх хөрөнгийн болон далд банкны салбар дахь төлбөрийн чадваргүй болох эрсдэл нэмэгдэж байгаад хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаатай холбоотой юм.

Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээгээ удаашруулж байгаа нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалсан. Үүний зэрэгцээ Хятадын Ардын банк (PBOC) эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн ч зээлийн хүүг бууруулсны төлөө төлсөн үнэ нь юаньд илүү дарамт болж байна.

Энэ долоо хоногт Хятад, АНУ-ын өгөөжийн зөрүү сүүлийн 16 жилийн хамгийн дээд цэгтээ хүрч, юанийн ханшийг илүү дарамтанд оруулсан.  Хятадын Ардын банк энэ долоо хоногт бодлогын хүүгээ бууруулсан бөгөөд цаашид бодлогоо улам зөөлрүүлнэ гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байсан. Сүүлийн долоо хоногт Хятадын эрх баригчид юанийн ханшийн уналтыг удаашруулахыг хичээж, Хятадын Ардын банк  тооцоолж байснаас илүү чанга ханшийг тогтвортой тогтоож, төрийн банкууд ам.долларыг их хэмжээгээр зарж байна.

Үүнтэй төстэй тактикийг 2022 оны есдүгээр сард хэрэглэж, юанийн ханшийн уналтыг зогсоохыг оролдож байв. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-08-17 24.15.5.204

ANU.hytadtai.600terbum.$.iin.naimaa.hiigeed.
ediin.zasagiin.ood.n.tataad.baihad.hytaduud.
soliorood.zevseg.hanginuulaad.baival.butsaagaad.
huuchin.hevend.n.oruuljal.taaraa.Onoohondoo.
ANU.bol.13.aar.zuunii.Mongol.geel.oilgochih

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.182.194

Томрох донтой галзуу сэтгүүлчид ээ, хэнийг хуурах гээд АНУ-аас хахууль авч, хуурамч мэдээ нийтлээд байна вэ? Монголчууд газар дээр нь очоод жинхэнэ мэдээллийг авч байдаг шүү. Энэ олон нислэгүүдийг ойлгохгүй л байна уу?

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бадарч тахар 2023-08-17 103.57.95.88

Юанийн ханш унавал аж үйлдвэрт нь сайн шүү дэ ! Си дарга зориуд ийм тушаал өгсөн ! эдийн засгийн онол мэддэг надаас зөвлөгөө аваарай !

Avatar

Нэргүй 2023-08-17 103.57.95.50

сэтгүүлч нэртэй мангуу, төв банк зах зээлд валют нийлүүлэхийг интервенц гэдэг юм ш дээ. Юуны чинь доллараар юань худалдаж авах.

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.161.11

hyatad uhaan gej holiig harna mongol uhaan gej malaa l harna

Avatar

Нэргүй 2023-08-17 202.21.124.131

tiimee ta hytadaa ochij holoo harna uu, malaa hardag mangar mongolchuudtai tsrestej amidraad yahav ta mini uhaantai daa zaillchihaarai

Avatar

Нэргүй 2023-08-17 202.21.127.142

Манайхан юан зарж доллар хийгээч

Avatar

Хаха 2023-08-17 202.9.46.212

х***а х***а мөнгөө бариад дэлхиигээр хэр явах бол

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.181.206

интервенци хийж байна гээч. ихтойруу замаар тайлбарлах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж