Шинэ нэр: NBA-ын тамирчин болох мөрөөдөлтэй С.Ган-Эрдэнэ

Шинэ нэр: NBA-ын тамирчин болох мөрөөдөлтэй С.Ган-Эрдэнэ

Шинэ нэр: NBA-ын тамирчин болох мөрөөдөлтэй С.Ган-Эрдэнэ

"NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноо сагсан бөмбөгийн спортоос онцолж байна. Тэр бол Монголын сагсан бөмбөгийн шинэ үе. Монголын хамгийн өндөр өсвөрийн тамирчин С.Ган-Эрдэнэ Зүүн Азийн залуучуудын наадамд Монголын U18 шигшээ багт тоглохоор АНУ-аас эх орондоо ирээд байна. Тэрбээр ирсэн даруйдаа Хандгайт дахь спорт цогцолборт байрлан, шигшээ багийн бэлтгэлдээ орсон. Уншигч танаа Солонгын Ган-Эрдэнийг танилцуулъя.


СОЛОНГО ГАН-ЭРДЭНЭ: 2007.04.07
Төгссөн сургууль:
Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор бүрэн дунд сургууль
Зуунмод сумын тавдугаар бүрэн дунд сургууль
Одоо тоглож буй баг:
АНУ-ын Мичиган мужийн Энн Арбор хотын ахлах сургууль

Биеийн өндөр, жин:
211 см өндөр, 110 кг жинтэй
Сошиал хуудас:
Gan-Erdene Solongo /фэйсбүүк/

ganrdn.s /инстаграм/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАГАА ЭХЛЭХ ҮҮ. ХЭДЭН НАСТАЙГААСАА САГСАН БӨМБӨГИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН БЭ?

-Багадаа сагсан бөмбөгийг найзуудтайгаа хөгжилдөх гэж л тоглодог байсан. Би өмнө нь хоёр жил гаруй волейболын спортоор хичээллэсэн ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Тэгсэн нэг удаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон чинь тоглож болмоор санагдсан. Сагсан бөмбөгийн анхны тэмцээнд амжилттай оролцож, ур чадвар маань илт сайжирсан. Ерөнхийдөө 14 настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн гэж хэлж болно.

Би одоо 2 метр 11 см өндөртэй. Хүүхэд байхдаа алдартай тамирчин Шакил О’Нилийг харж, тэр хүн шиг болох юмсан гэж хүсдэг байлаа. Одоо ч тэр мөрөөдөл минь хэвээрээ. Харин Монголоосоо Ц.Шаравжамц ахыгаа дэмждэг байсан.

АНХНЫ АМЖИЛТ

-Өнгөрсөн 2022 оны долдугаар сард “Баянгол” багаас тоглож, Өсвөрийн зуны лигийн аварга болж байсан. Тэрнээс хойш АНУ-руу явахаасаа өмнө 15 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Модун” багаас тоглож, аварга болсон. Бас шилдэг төвийн тоглогчоор шалгарч байлаа.

АНУ-Д СУРАЛЦАЖ, САГСАН БӨМБӨГИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?

-Би АНУ-д 2022 оны аравдугаар сараас эхлэн амьдарч байна. Сүүлд 2023 оны гуравдугаар сарын дундуур эх орондоо амрахаар түр хугацаанд ирсэн. Анх 2022 оны долдугаар сараас АНУ-ын багт тоглохоор судалж, “Flyght academy prep basketball” академиас урилга авч, тэнцсэн. Тоглолтууд нь 3-10 дугаар сар хүртэл үргэлжилж, дууссан. Тэрнээс хойш би зуны лигт тоглосон юм. Би зуны лиг буюу “ААU”-д 3-7 сарын хооронд тоглож байгаад ирсэн.

Миний тоглодог “Midwest basketball” клубт Ш.Энхийн-Од, Г.Дөлгөөн ах маань бас тоглож байсан. Би ахлах сургуулиа төгсчихөөд коллежид суралцалгүй завсарлаж буй сурагчдын тоглодог лигт нэг улирал тоглосон.

Тэнд 18, 19 насны хурд, хүчтэй тоглогчидтой тоглоно. Би хоёр сарын хугацаанд маш сайн хичээж, сэлгээнээс гарааны тамирчин болж чадсан. Гэр бүлээсээ хол гадаадад ганцаараа байх хэцүү. Гэхдээ Ц.Шаравжамц, Ш.Энхийн-Од ах нар маань хамт байсан учраас дажгүй байсан. Би энэ бүхнийг өөрийнхөө мөрөөдлийн төлөө хийж байгаа учраас өөрийгөө улам хурцалж, хүчтэй байх ёстойгоо ойлгосон. Гадаад хэлний хувьд тодорхой бэрхшээл тулгарсан ч орчиндоо дасч, сайжирч байгаа.

САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧИН ХҮНД ЯМАР УР ЧАДВАР ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?

-Сагсан бөмбөгийн тамирчин өндөр нуруутай байх нь чухал. Мэдээж тамирчин хүнээс хурд, талбайн мэдрэмж, тоглолтын ур чадвар шаардана. Багийн спорт учраас хамтран ажиллах чадвар бас чухал. Сүүлийн үед Монголд сагсан бөмбөгийн спорт хурдтай хөгжиж, шинэ залуу тамирчид хүч төрөн гарч байна. Олон улсын тэмцээн, наадмыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа нь энэ бүхэнд том түлхэц өгч байгаа болов уу.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?

-Ээжийг маань Х.Солонго гэдэг. Эцэг эхээс гурвуулаа. Ах маань одоо 19 настай, дүү 10 настай. Ах маань софт теннис, газрын теннисээр хичээллэж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, багаараа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Одоо спортоосоо хөндийрч, загвар өмсөгч болсон.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би сүүлийн нэг жилийн хугацаанд зөвхөн сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байна. Тэрнээс өмнө волейбол тоглож, төгөлдөр хуураар хичээллэдэг байсан. Өөр зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй л байна.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-“Улаанбаатар- 2023” залуучуудын Зүүн Азийн наадам наймдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болно. Энэ наадамд Өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багт урилгаар тоглохоор ирээд байна. Одоо Хандгайт дахь спорт цогцолборт байршиж, бэлтгэлээ базааж байна. Өдөртөө гурван бэлтгэл хийдэг. Өглөө 6.00-8.00 цаг хүртэл шидэлт, өдөр 14.00-16.00 цаг, орой 19.00-21.00 цаг хүртэл бэлтгэл хийдэг. Бусад цагаар сайн унтаж амарч, хоолоо сайн иднэ. Цэвэр цэнгэг агаартай газар байрлаж, бэлтгэл хийх сайхан байна. Цагийн хуваарь нь ч таалагдаж байгаа. Өсвөрийн шигшээ баг 12 тоглогчдын бүрэлдэхүүнтэй. Зарим тоглогчтой өмнө нь тэмцээн дээр таарч, тоглож байсан учраас багийн тоглогчдынхоо ихэнхийг нь танина.

Би Азийн наадамдаа сайн тоглосны дараагаар АНУ-руугаа буцна. Тэндээ сургуульдаа сурч, арваннэгдүгээр сараас улирлын тоглолт эхэлнэ. Тэр тоглолтдоо маш сайн тоглохыг хүсч байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Би аль болох залуу насандаа NBA-д тоглохыг хүсч байна. Үүний төлөө чадахаараа хичээнэ. Би бас их азтай. АНУ-ын шилдэг хүчний дасгалжуулагч урилга өгч, гэрт нь амьдарч байна. Хүү нь мужийнхаа өсвөр насны аварга нь. Бид хоёр хамт амьдарч, бэлтгэлээ хийж байгаа.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Монгол залуус их дайчин. Тиймээс өөрийн сонирхсон спортоор тууштай хичээллэж чадвал амжилт ойрхон байна. Тэгэхийн тулд маш сайн бэлтгэл сургуулилалт хийж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Спортоор хичээллэвэл хүнд бие бялдрын хөгжлөөс гадна маш том хүмүүжил олгодог. Ядаж л цаг баримталж сурна. Ахмад хүнээ хүндэлж, бусдын үгийг сайн сонсож, тэсвэр тэвчээртэй болгон төлөвшүүлдэг юм.

Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд гадаадад ганцаараа байх учраас сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Хэдийгээр интернэт холбоо хөгжсөн ч гэлээ гэр бүлээ, хайртай хүмүүсээ их санана. Тэр бүхнийг даван туулах хэрэгтэй. Гэр бүлийнхэн маань намайг дэмжиж, үргэлж хайртай гэдгээ хэлдэг. Намайг үргэлж дэмжиж урам өгдөг ээждээ, ах, дүү хоёртоо болон Ц.Шаравжамц ахынхаа гэр бүлд баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Найз,нөхөд багш нартаа маш их баярладаг шүү. Би улам их хичээх болно гэдгийг хэлье.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-08-18 66.181.191.89

Tom bietei ch nyalkhaaraa amitan bnaa, huurhii. Amjilt minii duu, you can do it!!

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.180.118

hicheegeerei huu mini

Avatar

Дэл 2023-08-18 202.55.188.107

Сайхан залуу байна зөв явбал амжилт ойрхон байна онгирч болохгүй тэгвэл түвшинбаярын араас орно бодолтой байгаарай шарваадаа амжилт хүсьё

Avatar

ZOCHIN 2023-08-18 93.23.104.113

Sain xuu saixan zaluu mundag tamirchin bainaa Xoliin Amerik orond od shig gyalalzaj yavaarai

Avatar

Нэргүй 2023-08-18 202.126.90.98

ЦУС ЯРИХ ДУРТАЙ ООРКУУДАД БОЛ МОНГОЛ ЦАРАЙ БОЛ ОГТ БИШ БНА. МОРЬ УРАЛДУУЛАХ АРАБ МОНГОЛООР НЬ ЯЛГАДАГ ШИГ САГСАН БӨМБӨГ ТОГЛУУЛАХДАА БАС ГАДААД МОНГОЛООР НЬ ЯЛГАВАЛ ЯМАР ВЭ ООРКУУД АА. ХАХА

Avatar

Нэргүй 2023-08-18 192.82.64.153

Амжилт хүсье мундуаг байна ээжийгээ баярлуулж яваарай хүү минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж