Ши Жиньпин иргэддээ тэвчээртэй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин иргэддээ тэвчээртэй байхыг уриалав

Ши Жиньпин иргэддээ тэвчээртэй байхыг уриалав

Хятадын дарга Ши Жиньпин Мягмар гаригт Коммунист намын хэвлэл болох “Quishi” сэтгүүлээр дамжуулан ард иргэддээ уриалга хүргүүлэв. Эдийн засгийн хямралын хөлд үрэгдэж буй бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн засгийн газрын амлалт биеллээ олохгүй байгааг харуулсан статистик мэдээлэл уг уриалгын өмнөхөн нийтлэгдсэн аж.

Коммунист нам эдийн засгийн хямралыг шийдвэрлэхээр хичээж байгаа тул тэвчээртэй байхыг тэр иргэддээ уриалсан байна. Богино хугацааны материаллаг байдлаас илүүтэй 1.4 тэрбум хүний боловсрол, эрүүл мэнд, хоол хүнсэнд анхаарсан урт хугацааны зорилгод төвлөрч, хүчтэй эв нэгдэл бүхий социалист үзэл суртлыг бий болгохыг мөн онцолжээ. Мөн тэрбээр 1950-иад оны Коммунист намын уриа болох нийтийн хөгжил цэцэглэлтийг дурдсан байна

Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд эхний улирлаасаа буурч 0.8 хувьтай гарсан. Эхний улиралд эдийн засгийн өсөлт 2.2 хувьтай байжээ. Жилээр нь тооцвол 3.2 хувь гэсэн үг бөгөөд энэ нь Хятадын сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй муу үзүүлэлт юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж