Монголд: Мөнгөний нийлүүлэлт өсч, инфляц буурав…

Монголд: Мөнгөний нийлүүлэлт өсч, инфляц буурав…

Монголд: Мөнгөний нийлүүлэлт өсч, инфляц буурав…

Үндэсний статистикийн хорооны долдугаар сарын тайланг өчигдөр танилцууллаа. Инфляц долдугаар сард 9.2 хувьтай гарч өрхийн бодит орлого 1.2 сая төгрөгөөр тоологджээ. Дээрх мэдээллээс харвал амьдрал сайжраад байгаа ч юм шиг. Монголын эдийн засаг хүнд үеэ даван туулаад зогсохгүй сэргэж эхэлж буйг ийнхүү статистикийн дээрх тооноос харж болохоор байна. Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа  тоон үзүүлэлтүүд улс орны нийгэм, эдийн засаг хаана явааг илэрхийлдэг. Гэхдээ статистик тоон дээр гарч байгаа сайн үзүүлэлтүүд амьдралд наалдахгүй байгаа тухай шүүмжлэл дагав.

Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох талх, гурил будааны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.2 хувиар өсчээ.

Харин "Атар" талх 43.5 хувиар өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, таны худалдаж авдаг байсан талх, ууттай боорцгийн үнэ дунджаар 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэнийг хэлээд байгаа хэрэг.

Наадмын өмнөхөн төрийн албан хаагчдын цалинг нэмсэн ч үнийн өсөлтөд төдийлөн мэдрэгдээгүйг тэд хэлж байна. Хачирхалтай юм шүү. Бара, бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг. Гэтэл инфляц буураад байх.

Өнгөрөгч хавар гэхэд нэг кг үхрийн мах 22 мянган төгрөгт хүрч, сарын цалингаараа үхрийн мах авч дөнгөхгүй болов. Энэ нь улны амьдралтай иргэдэд улам хүнд тусч байгаа нь нууц биш. Захын хорооллын дэлгүүрт өрийн дэвтэр зузаарч иргэд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Гэтэл статистикийн байгууллагаас бодит амьдралаас тасарсан тоог мэдээлж байгаа нь тохуурхал гэмээр. Цалин буухад дахиад хэдхэн хоног гээд шүд зуугаад тэсэх өдрүүд олон. Ямар сайндаа зээлийн аппликейнш олноор бий болж зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Харин ҮСХ-ны мэдээ, иргэдийн бодит амьдрал тэнгэр газар шиг өөр байгаа. Статистикийн тоог харвал улс орон хөгжиж, эдийн засаг тэлээд ч байгаа юм шиг. Гэхдээ гоё тоонууд амьдралд мэдрэгдэхгүй байгаад л гомдоллоод байгаа билээ.

Инфляц буурахад гол нөлөө үзүүлсэн барааг тоочвол хонь, үхрийн мах, гурилан боов, шингэн шилтэй пиво гэхчлэн үнийн өсөлт багтжээ. Хачирхалтай нь нүүрний энгэсэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 65 хувь, гуанзны хоолны үнэ 28 хувь, үсний шампунь 27 хувь, Атар талх 43.5 хувиар өссөн байх юм.

Эсрэгээрээ үсчин орох ч зардлаа танаж, гуанзны хоолноос татгалзаж хэмнэлт хийсэн ч тэдгээр бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь нэн хачирхалтай.

Үүний талаар Эдийн засагч Р.Даваадорж тайлбарлахдаа “Үнийн өсөлтийг дотор нь хэлбэлзэл өндөртэй байдаг шатахуун, дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа учраас бидний хэлдгээр суурь инфляц буюу хэрэглээний үнийн индекс 10 орчим хувиас буурсан байна. Гэвч айхтар буураад байгаа зүйл ажиглагдахгүй байна. Хэдхэн сарын өмнө төсвийн тодотгол хийж тэтгэвэр, цалин ойролцоогоор 1.8 их наяд төгрөгөөр нэмсэн. Шинээр өртөг нэмэлгүй их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлсэн учраас инфляц өсөх ёстой. Үүнийг Үндэсний Статистикийн Хорооны мэдээ биш ард иргэдийн худалдан авалт тодорхойлж байгаа.

Өргөн хэрэглээний үнэ галзуурч байгааг иргэн бүр худалдан авалтаараа мэдэрч байх учиртай. Мах, сүү, гурил гэхэд 2016 онтой харьцуулахад гурав дахин өсчхөөд байна.

Инфляц хоёр оронтой тоонд бүтэн хоёр жилийн хугацаанд эргэлдэж байна. Уг нь Статикийн байгууллага үнэн зөв мэдээ гаргаж түүнд үндэслэн УИХ-аас зөв зүйтэй бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Харамсалтай нь энэ байгууллага эрх баригчдын хүссэн мэдээг нийтэд хүргэдэг бодит мэдээллээс ихээхэн хол байгууллага болж хувирчээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ асар хурдацтай өсөж байхад Статистикийн Үндэсний Хороо нь инфляц буурч байна гэсэн мессеж бичээд сууж байгаа нь дэндүү өрөвдөлтэй юм даа” гэжээ.

Долдугаар сарын тайланд өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн бол зарлага 9.9 хувиар нэмэгджээ. Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон буюу өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн. 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 нэгж хувиар өссөн мэдээтэй байна.

Гэхдээ эдийн засагт нэгэн хорлонтой зүйл болоод буйг нотлох нэгэн тоог тэд хэлсэн. Мөнгөний нийлүүлэлт 32 их наяд болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 их наяд буюу 18.4 хувиар өссөн тухай. Мэргэжлийн эдийн засагч биш ч бэлэн мөнгө зах зээлд нийлүүлэх нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөдөг гэдгийг онолыг нь үзээгүй ч олсон хэд, амьдралаараа иргэд мэддэг болсон. Гэтэл 5 их наяд төгрөг зах зээлд нийлүүлчихэж. Энэ нь шампуньд хүртэл нөлөөлжээ.

Дээр нь, улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37.0 хувиар өсжээ. Татвараас бүрдүүлдэг энэхүү орлого өсөөд буй нь та бидний халаасыг сайн сэгсрээд буйн нотолгоо.

Гэхдээ хувийн хэвшлийн хүний цалин нэмэгдээгүй олон байгууллага хямралыг сөрж чадахгүй хаалгаа барьж байна. Эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй цаин, тэтгэвэр нэмсэний балаг удахгүй дараагийн статистикаар харагдана. Ёстатистикийн тоо хэр бодитой вэ? Яагаад мөнгөний нийлүүлэлт нь нэмэгдээд, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад инфляц буураад байна вэ? Аль тоог нь алдчихав гэх хар эрхгүй төрнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 107.77.201.18

Мөнгө ихсэхээр чинь юмны үнэ яаж буурах гэж?! Түр зуурын статистикийг авч үзээд тайвшруулах гэж байх шигээ. Худлаа шүү.

Avatar

Зочин 2023-08-18 103.212.116.245

,1990 оноос үргэлж хямралд орсоор 2023 он дуусах нь.!!
Хэдэн луйварчингаа шийтгэж чадахгүй байсаар!!!
Хууль найраа болжээ.Элбэгдорж,Сайханбилэгхоёр
зугтав. Мөнх амьдрахгүй гээд олдсон боломж ашиглаж иддэг луйварчид баяжсаар!!!!

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-18 212.95.5.96

ханаж цаддагүй дамийн наймчидаа цэгцлээч дээ
аманд орсон үнэ хэлэх юм үндэсний үйлдвэрлэгч кампанууд бас дээрээс нь монполь байн шүү!!!

Avatar

Нэргүй 2023-08-18 107.77.201.18

5.96 минь бичсэн чинь бөөн алдаа,ичмээр юмаа! Цээж бичгээр бол “Адаа=15. Дүн: Онцмуу “ байна даа. Шинэ үсгийн дугуйланд суу.

Avatar

Нэргүй 2023-08-18 202.55.191.130

Мөнгө хэвлэхээ л болимоор байна.

Avatar

Нэргүй 2023-08-18 188.162.254.104

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Даш 2023-08-18 103.212.116.245

Үнэн!!!

Avatar

зочин 2023-08-18 103.212.117.19

Арай ч тэнгэррүү хараад тоо мэдээлэхгүй байлгүй дээ. Газар тариаланчид, гурилын үйлдвэрүүдэд жил бүр өгдөг олон тэрбум төгрөгийн татаасаа зогсоогоочээ.. Ер нь гадааадаас буудай оруулж ирж гурилаа хийвэл хямд тусах юм биш үү.

Avatar

Нэргүй 2023-08-18 59.153.114.25

Үнэн сонин пялдага төрийн албан хаагчтай болж коммунизм сэргэсэн

Avatar

Нэргүй 2023-08-18 202.72.245.121

МАН-ын социалист тунхаглал хэр үргэлжлэх юм бол доо. Бүх зүйл сайн сайхан байна дуугүй бай л гэх суртал их болжээ. Юмны үнэ хямд цалин хангамж хүрэлцээтэй сайн, МУ цэцэглэн хөгжиж байна. Намын буянаар гэх нь холгүй л суртал ухуулга явах юм. Амьдрал дээр урвуугаараа. Тэр сурталд нь автахгүй тэмцмээр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж