Бритни Спирс, Сэм Асгари нар салжээ

Бритни Спирс, Сэм Асгари нар салжээ

Бритни Спирс, Сэм Асгари нар салжээ

Дуучин Бритни Спирс гэрлээд нэг жил болсны эцэст нөхөр Сэм Асгаригаас салахаар болжээ. "Тэд салахаар болсон, Бритнид энэ нь дээр" гэж эх сурвалж хэлсэн байна. Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр, Сэм Асгари салах өргөдлөө өгч, хамт амьдардаг байсан гэрээсээ явсан аж.

Бритни Спирс, Сэм Асгари нар 2016 онд "Slumber Party" дууны клипний зураг авалтын үеэр танилцаж, удалгүй болзож эхэлсэн. Тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьснаа зарласан. Улмаар 2022 оны зургадугаар сард Бритни Спирсийн Лос Анжелес дахь гэрт хуримаа хийж байв. Хурим 50-70 зочинтой цомхон хүрээнд болсон.

Бритни Спирс эцгийнхээ консерваторыг цуцлуулахаар тэмцсэн төвөгтэй цаг үеийг тэд хамтдаа туулсан. 2021 онд консерваторыг цуцлах хүртэл Бритни өөрийн эрүүл мэндийн талаар аливаа шийдвэр гаргах, гэрээ хийх, хууль ёсоор гэрлэлт батлуулах зэрэг эрх мэдэлгүй байв. Консерваторын хяналтаа цуцлуулсны дараа Бритни, Сэм Асгари нар хүүхэдтэй болсон ч харамсалтай нь үр зулбасан. Бритни хамгийн сүүлд өнгөрсөн сард Сэм Асгаритай хамт байгаа зургаа нийтэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-08-17 93.23.104.113

Xajuudaa xani togtoodoggui xachin jigteixen xuuxen baina daa

Avatar

Нэргүй 2023-08-17 202.21.107.38

Энэ балай хар тамхичин хүүхэн одоо боливол таарна. Дампуурлаа зарлах хэрэгтэй. Биеэ, үйлдлээ хянах чадваргүй, дуулж чадахгүй юм чинь аавынхаа хяналтанд эргэж орсон нь дээрдээ

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-17 192.82.67.61

Мэдээж ш дээ, энэ мангар хүүхэн инээдтэй. Хийж байгаа үйлдлүүд нь ухаангүй санагддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж