Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны иргэн 22 настай, эмэгтэй Э-г нагац ах нь болох оршин суух хаяг, ажилгүй 25 настай гэгч “архи авч өгсөнгүй” гэж зодож, танхайрсныг цагдаагийн ажилтууд саатуулсан байна. Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд “нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг иргэд дүүргийн цагдаагийн хэлтэст ирүүлжээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хорооны иргэн 63 настай, эрэгтэй А-г төрсөн хүү 23 настай Э гэгч “агсам тавилаа” хэмээн мяндсан уяагаар хоолойг нь боож амийг хөнөөсөн болохыг нь тогтоожээ.
Н.Түвшин