Амлав, унав…

Амлав, унав…

Амлав, унав…

Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон албан тушаалтан, авлига өгч, барилга барьсан хувийн хэвшилээр хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдээлэл хийгээд “Хууль байгаа юм бол буулгана” гэж мэдэгдсэн.

Гэтэл авлига хороололд орон сууцны зөвшөөрөл олгосон хүн өөрөө болж таарсан. “Дамшиг минь, идэх гээд эрхийгээ, долоох гээд долоовроо идчих вэ дээ” гэгчээр л ямар ч үнээр хамаагүй өөрсдөөсөө хариуцлага холдуулах гэсэн нь буруутав.

Хувьтай хүн хур борооноор гэж монголчууд бэлэгшээдэг атал хотын даргын толгойны өвчин бороо болов. Мэдээж өнөөгийн орц, гарцгүй, үер зайлуулах байгууламжгүй, ямар ч төлөвлөлтгүй хотыг тэр ганцаараа бий болгоогүй нь үнэн. Гэхдээ оролцсон нь бас үнэн.

Их хотын энгийн хэмнэл аль хэзээний алдагдаж, жирийн байгаль, цаг уурын үзэгдэл болоход л хэцүүдэх хэмжээнд аль хэзээний хүрсэнийг түгжрэл, цас, бороо сануулсаар ирсэн. Тэр тоолонд гал унтраах, иргэдийн тархийг угаахад их ач холбогдол өгөөд газрын наймаа, хууль бус бүхнийг өөгшүүлж ирсэний балгийг Су.Батболдын үеэс мэдэгдсэн. Цас орж, халтиргаа гулгаа ихсэх тоолонд иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээ хохирч, эрх баригчдыг огцрохыг шаардахад “Э.Бат-Үүлийн үед орж байснаас илүү цас орсон” гэх тэнэг мэдээ гаргаж, хүүхэд нохойн доог болсон.

Жам ёсны эсрэг зогссон бүхэн цагийн эрхэнд нуран унадаг хуулийг яалтай. Өвөлдөө утаа, хавартаа халдварт өвчин, зундаа үер усны аюул, намартаа сургууль, цэцэрлэгийн асуудал байнга сөхөгддөг. Одоо ч хэвээрээ. Гучин жилд буруу өгөх дуртай нам тэрхүү 30 жилийн дөрөвхөн жилийг эц тооцвол өөрсдөө дандаа эрх барьсан.

Өнөөдрийн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар шиг шударга дүр эсгэн, хариуцлага тооцсон болоод өнгөрч, хээл хахууль, авлига, буруу бүхэнтэй тэмцэх тухай лоозонг М.Энхболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар хэлж л байсан. Харин хэлснээсээ эсрэг хийснийг нь өнөөдрийн гамшиг харуулж байна. Тэд баяжсан, хот сүйрсэн.

Хотын нэг барилгын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх хүртлээ ялзарчээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулахдаа “Мэргэжлийн шинжээчид дүгнэлтээ гарган, учирсан хохирлыг Засгийн газар прокурорын байгууллагын хуульд заасны дагуу УЕП-т “ийм хэмжээний хохирол учирчээ, төрийг төлөөлж эдгээр ААН-ээс учруулсан хохирлыг нэхэмжлэх талаар иргэний эрх зүйн хор уршгийн харилцааг үүсгэ” гэдэг асуудлыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэгжүүлсэн” гэж мэдэгдэв. Чөлөөт зах зээл байхгүй тухай өмнө нь ярьж, хувийн хэвшлээ дарамталдаг байсан бол өдгөө бурууг хувийн хэвшилд үүрүүлэх тухай ярьж байна.

Монголд хууль байдаг ч түүнийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газраасаа эхлээд төрийн бүх шатандаа зөрчиж, хувьдаа ашиг хонжоо олох хэрэгсэл болгож ирсний гайгаар өнөөдөр Улаанбаатарт тавхан минутын бороо ороход явган явах боломжгүй болтлоо үерт автаж байна. Гэтэл усан сан, ус зайлуулах байгууламжийг барих тухай бус 1966, 1982 оны үер шиг хэмжээтэй бороо орсон талаар троллуудаараа сэвүүлж суух. Дурдсан онуудад ч, өнөөдөр ч Монголын төрд түүний хор хохирлыг судлаад гаргаад ирдэг улстөрчдөөс хамааралгүй ганц мэргэжлийн байгууллага алга.

Ашгүй намрын эхэн сар гарлаа. Үерийн аюул холдсон ч утаа өмнөөс угтана. Сайжруулсан шахмал түлшээр шоудсан эрх баригчид буцаад нүүрсээ түлэх тухай, түүнийгээ бүр Хятадаас импортлох тухай дэмийрээд сууж байна. Сургууль хүрэлцээгүй хэвээрээ.

Товчхондоо тэд энэ бүх асуудлыг амласан. Харин хугацаанаасаа өмнө уначихлаа. Бид ч өөрсдийнх нь халааснаас гарах мөнгийг нь өрөөлд тараах тухай үлгэр ярихад нь итгээд сонгоод сууж байдаг инээдэмтэй улс. Тэгсэн хэр нь, “монгол ухаан” гэж магтахыг нь яана. Үнэхээр тийм ухаан бидэнд байгаад түүний ачаар өдий зэрэгтэй яваа бол түүний ч хэрэг алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-08-17 166.199.152.133

Hun.****.huchin.hiine.hulgai.hiine.hiihgui.um.
baihgui.hulgaich.MAN.gej.bi.heleeguishuu.
Huuk.helsenshuu.bariad.idchihevdee.mangasuudaa

Avatar

Нэргүй 2023-08-17 203.91.115.51

тролуудаа та нар ч бас хохирогч

Avatar

Зочин 2023-08-17 103.57.95.67

Одоогийн төр засгийг АН—худалч хулгайчууд мянга муулаад амжилт олохгүй. Ард түмэн дахин цөлмүүлэхгүй. Луйварчдаасаа салж, залуучуудыхаа дээрмийн сэтгэхүйг цэвэрлээгүй цагт нам шиг байж чадахгүй.

Avatar

Батэрдэнэ 2023-08-17 150.129.142.170

Эх булингартай байсан Адагнь бас булингартай болно.

Avatar

Даш 2023-08-17 150.129.142.170

1990онд алдсан 2023алдсан.

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-17 122.201.24.73

Udirdah chadvar uneheer alga erunhiilegch, erunhii said, hurliin darga, hotiin dargaaraa gadaadaas undur tsalintai humuus avchirch geree baiguulan ajillah heregtei

Avatar

жинхэнэ дурак 2023-08-17 202.179.22.28

хэ хэ монголын түүхэнд бичигдэх ДҮНХҮҮ хотын даргатай улс шүү дээ бид чинь. Юу ярьж байгаагаа ч ойлгодоггүй арай л маанаг бас шунал нь тоймгүй. Түүн дээр нь дөрөөлөөд Чойжилсүрэн хамтдаа мөнгө угаах шахав даа.

Avatar

Иргэн 2023-08-17 43.242.243.160

чойжилсзрэн ..үннаа л хэлье..салхи байхгүй болхоор хот утаатай болчоод байна л оо.

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.161.214

Яг үнэнийг л бичсэн байхад МАНингийн өлөн троллууд юугаа хуцаад байгаан. Нүдэн дээр энэ хот сүйрч байна, Хотыг 29 жил дараалан танай МАНгасууд удирдсан. Бүх бурууг нь 4хөн жил удирдсан АН-д үүрүүлэх гэж оролдож байна.

Avatar

Нэргүй 2023-08-17 207.194.94.85

Ардчилсан Нам яаг адилхан илүү гарах юм Түй ч байхгүй адилхан юмнууд

Avatar

Нэргүй 2023-08-17 207.194.94.85

Аль ч намаас гараад идэх гээд чичрээд байдаг болсон ш дээ Элбэгдорж эхлүүлсэн ажил

Avatar

zochin 2023-08-17 202.179.15.34

Said muu ajillaj bn gj harj bg shu ard tumen ni

Avatar

Зочин 2023-08-17 103.57.95.67

Энэ гөлөг Монголын сэтггүүл зүйг бузарлаж байгаа хөлсний луйварчин байгаам

Avatar

хахаха 2023-08-17 66.181.191.197

Эби гийн хөлсний бичээч Нарантөгсөө гэж

Avatar

Р 2023-08-17 66.181.161.242

ёстой л үнэн хэлж дээ.Бат үүлийн үед хийсэн хэдэн уулзварын хүчээр л төмрийн сэгнүүд нь явсан болж байна.Мангарын намынхан бол том жижиггүй өлсөж үхсэн хүний амилсан бугнууд юм бн

Avatar

Нэргүй 2023-08-17 207.194.94.85

хүзүүгүй хулгайчийн эхлүүлсэн ажил аль ч гараад хэрэггүй адилхан чичрээд л иднэ

Avatar

Нэргүй 2023-08-17 203.98.76.4

Монгол улсад өнөөдөр Ажил Хийдэг Дунд Мэргэжлийн Ажлын арми огт алга. Барилга, уул уурхай, хоол хүнс, Нийтлэг үйлчилгээ гэд салбар салбарт ажиллаж буй ажилчид Олон улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь өнөөгийн байгуулсан эдгээр хот суурин, бүтээж байгуулж буй зүйлсэд нь тод ажиглагдана. Чанаргүй зам, чанаргүй барилга, төлөвлөлтгүй хот суурин сум гэд л…Үсчин гэхэд муухай үйлчилгээтэй.

Avatar

Нэргүй 2023-08-17 203.98.76.4

ХӨГЖЬЕ гэвэл ДУНД МЭРГЭЖЛЭЭ САЙН БЭЛД гэж аль 1990 оноос хойш төгс гэгээрсэн Герман, Япончууд манай Намзасагт хэлсээр л байсан огт авч хэлэлцээгүй, өнөөдөр Коллежид сурдаг хүүхэд байхгүй, бүгд Дээд Мэргэжилээр сураад гарч ирээд “Хөрөнгөийн менежмэнт Бизнис” ярьдаг “Томчуул”-аар дүүрлээ энэ улс…

Avatar

Нэргүй 2023-08-17 202.126.88.136

Манай нам засаг 1990 оноос өмнө энэ асууудлыг ойлгоод ТМС, техникум гээд олон жинхэнэ дунд шатны мэргэжилтнүүдийг бэлтгэж байсныг сурлагын дүнгээр нь хүнийг ялгаварлан гадуурахлаа гээд Элбэгээ, Бат үүл нар зогсоосны гайг одоо баахан хуульчид гэх мэт нийгмийн чиглэлийн хүмүүс бэлтгэж эхэлсэний гайг одоо мэргэжлийн ажиллах хүчин байхгүй баахан Солонгост ажиллаж харсан үзсэнээрээ юм хийж байгаа нөхдөөс харагдаж байна

Avatar

Нэргүй 2023-08-17 89.38.97.215

чиний ТМС д орохыг хэн хорьсон юм бэ. ТМС д тэнцэхгүй юм байж. Бас Бат-Үүлийн буруу гэчихжээ. Юм сурдаггүй тэнэг чинь ардчилалын буруу биш удам муутай эцэг эхээ л буруутга за

Avatar

Нэргүй 2023-08-17 188.162.254.117

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

иргэн 2023-08-17 202.21.104.2

Голын гольдрол хааж барилга барих зөвшөөрөл олгосон, ус зайлуулах шугам бариагүй, холбогдох стандартыг хангуулж ажиллаагүй, авилга авсан албан тушаалтнуудаар хохирлыг төлүүл! Хэн нэгэн албан тушаалтан авилга авч баяжингаа иргэд, олон нийтийг хохироосон байхад үхтэлээ ажиллаж татвар төлсөн иргэд бас дахин хохирох ёстой юу? Шалтгаан нөхцлийг тогтоож, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна! АТГ, шүүх, прокурор үүнд анхаарал хандуулж, шударга ёсыг тогтооно уу?!

Avatar

хотын унаган залуу 2023-08-17 202.126.89.197

Маны хулгайчууд бол 37оны ногоон малгайтнууд

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.190.120

Намрын чуулганаар Оюунэрдэний засгийн газрыг огцруулна. Өөр арга алга. Ногоон малгайтнуудын ажлаас өөр хийж чадах ажил үнэндээ алга. Зүгээр л хоосон яригч

Avatar

Нэргүй 2023-08-17 103.57.95.234

Үгүй ээ хө, Оюукийг огцруулах гээд байгаа ноход чинь л ёстой НОГООН МАЛГАйТНЫ ҮРСАД -одоогийн олигархиуд, нүүрсчдийн бүлэг байхгүй юү дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж