Төвлөрөл концепцийн дагуу орон сууцны чанх дэргэд баригдаж буй хүүхдийн 20 давхар боловсролын тауэрт бие хамгаалах урлаг, таеквандогийн сургалт явагдана.
Тулааны урлагаар 4 наснаас эхлэн бэлтгэл хийх боломжтой бөгөөд хүүхэд хатан зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, тодорхой зорилготой болдог тул эцэг эхчүүд хүүхдээ уг спортоор хичээллүүлэх илүү сонирхолтой байдаг.
Энд суралцсан бүх мэх, техник нь зөвхөн бие хамгаалах зориулалттай, хvмvvнлэг, байгалийн эвсэлт хөдөлгөөнд тулгуурладаг учир халз тулааны хэлбэрээс тэс өөр. Жишээлбэл маш түрэмгийн ааш зантай хүүхдүүд таеквандогоор хичээллэснээр илүү тайван, илүү ухамсартай болсон судалгаа гарсан байна.
Хүүхдийг бие бялдрын хөгжил сайтай, биеэ зөв авч явдаг, өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай, ухаалаг, баатарлаг нэгэн болоход дөхөм болдог тулааны урлагийн сургалтанд та хүү охиноо хамруулан авъяасыг нь хөгжүүлэхийг хүсвэл гэрээсээ гараад ердөө 1 минут хангалттай.
М2 тауэрт тулааны урлагаас гадна бүжгийн клубууд, гимнастик, баллет, хөгжим, шатар, даам, IQ болон уран зураг гэх мэт бусад төрлийн сургалтууд хүүхэд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Бяцхан оршин суугчдынхаа боловсролыг дэмжсэн Мишээл резиденс орон сууц тун удахгүй ашиглалтанд орох гэж байна.
Борлуулалтын алба: 7505-7788
Мишээл Резиденс:
Холбоотой мэдээ