Шойгугийн орлогчоор ажиллаж байсан командлагч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

Шойгугийн орлогчоор ажиллаж байсан командлагч нас баржээ

Шойгугийн орлогчоор ажиллаж байсан командлагч нас баржээ

Украин дахь Оросын армийг удирдаж байсан туршлагатай генерал Геннадий Жидко өвчний улмаас нас барсныг Хабаровскийн амбан захирагч Михаил Дегтярев өчигдөр /2023.08.16/ мэдэгдлээ. Тэрээр 57 настай бөгөөд удаан хугацаанд өвджээ.

Геннадий Жидко өнгөрсөн оны хавар, зуны улиралд Украин дахь Оросын цэргүүдийг удирдсан. Генерал Сергей Суровикин аравдугаар сараас эхлээд түүний албан тушаалыг хүлээж авсныг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу албан ёсоор зарлаж байв. Жидко нь Зүүн цэргийн тойргийн командлагч, Батлан ​​хамгаалахын сайдын Цэрэг, улс төрийн асуудал эрхэлсэн орлогчоор тус тус ажиллаж байжээ. Мөн Сири дэх Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байсан.

АНУ өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын Зэвсэгт хүчний 11 гол удирдагчид хориг арга хэмжээ авахад Геннадий Жидко үүнд нь багтжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдээр Чеченийн цэргүүд болон Оросын Дагестаны бүгд найрамдах улсын цэргийн анги хооронд мөргөлдөөн гарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын суртал ухуулагчдын баг Чеченийн өндөр албан тушаалтны тухай кино хийхээр Запорожье дахь Михайловка тосгонд ирэх үеэр энэ үйл явдал болжээ. Чеченүүд болон дагестанчуудын хооронд зодоон болж, улмаар нэг нь жижиг автомат буугаар гал нээсэн байна. Мөргөлдөөний улмаас Оросын 20 цэрэг амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ.

Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT, KIYV POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж