МҮБХ: Допингийн шинжилгээний хариуг огт аваагүй, авах хүсэлт гаргаагүй

МҮБХ: Допингийн шинжилгээний хариуг огт аваагүй, авах хүсэлт гаргаагүй

МҮБХ: Допингийн шинжилгээний хариуг огт аваагүй, авах хүсэлт гаргаагүй

Монголын Үндэсний бөхийн холбоо өнөөдөр /2023.08.17/ мэдэгдэл гаргаж, допингийн шинжилгээний хариу авсан, задарсан эсэхэд тайлбар өгөв. Тодруулбал, МҮБХ-нд допингийн шинжилгээний хариу ирсэн бөгөөд нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл гарсан.

МҮБХ-ноос "Үндэсний их баяр наадмаар барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн талаар мэдээлэл цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа бөгөөд эдгээр мэдээлэл нь олон нийтэд төдийгүй бөхчүүдэд ч эргэлзээтэй байдал үүсгэж байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна гэж заасан бөгөөд энэ дагуу баяр наадмын барилдаанд дөjө. давсан бөхчүүдээс допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага авсан.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг дүрэмд "Зөвхөн үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргана гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, допингийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний  бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай учир МҮБХ, сэтгүүлчид хариуг урьдчилж мэдэх, мэдээлэх ямар ч боломжгүй.

МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар ч мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт ч гаргаагүй" гэдгийг мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-17 202.55.191.130

Morio e****z mongoloor yalgaad uralduuldag shigee edniig dopingtoi & Dopinggui geed yalgaad barilduulmaar yumuu kkk

Avatar

Зочин 2023-08-17 64.119.17.226

допингийн шинжилгээ гэж арай жоохон нарийвчилсан шээсний шинжилгээ ш дээ, хариуг нь гаргахад ядаад байх юм байхгүй байх аа, ямар ч байсан сарын хугацаа шаардлагагүй нь ойлгомжтой, мэдээж хариу нь аль эрт ирчихсэн байгаа, хариун дээр нь ажиллаж өгөө аваагаа тохирч байгаа, илрэхийн хувьд бол зовлонгүй, бараг бүгдээс нь илэрдэг юм биш үү, мөнгөтэй бол асуудалгүй аргалж болдог гэж байгаа

Avatar

Нэргүй 2023-08-17 202.126.88.136

Сумо шиг байл даа юун допинг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж монголчуудыг дарамталж байдаг шиг бай л даа

Avatar

Зочин 2023-08-17 103.57.94.64

Бөхийн цолоо энэ хариуны дараа өгдөг болж болдоггүй юмуу

Avatar

Нэргүй 2023-08-17 2.216.27.192

ёстой юу ч ойлгосогүй ! Тэгээд тэр допингийн хариу нь ирсэн юм уу үгүй юм уу ? МБХ хэнээс гуйж тэр хариуг нь авах ёстой байгаад одоо болтол авахгүй байгаа юм бэ? Сар гаран боллоо тэр хариу хаана байна аа????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж