ҮСХ: Атар талхны үнэ 43.5 хувиар өсчээ

ҮСХ: Атар талхны үнэ 43.5 хувиар өсчээ

ҮСХ: Атар талхны үнэ 43.5 хувиар өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 7 сарын статистик үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Тэрбээр "Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон буюу өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн.

500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 нэгж хувиар өссөн мэдээтэй байна" гэлээ.

Өрхийн сарын дундаж зарлагын тухайд "Өрхийн сарын дундаж зарлага 2.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 390 мянган төгрөгөөр буюу 21.7 хувиар, өмнөх улирлаас 259.6 мянган төгрөг буюу 13.3 хувиар нэмэгдсэн байна.

Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх улирлаас 9.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт зарлагын хэмжээ 9.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага 92 мянган төгрөг буюу 13 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн" гэв.

ИНФЛЯЦ ДОЛДУГААР САРД 9.2 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО ӨМНӨХ ОНООС 37 ХУВИАР ӨСЖЭЭ
 
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний долдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37.0 хувиар өсжээ.
Харин тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 42.5 хувиар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-17 103.57.95.234

Таван толгой трансын хэдэн арван мянган машин нүүрс бүртгэлгүй гаргасныг бүрэн илчилсэн хуульчийн толгойг хэдээр үнэлэх вэ ?!

Avatar

Нэргүй 2023-08-17 64.119.18.233

Бараа үйлчилгээний үнэ өссөн тул, татварын орлого өсөх нь ойлгомжтой. Энэ хирээр иргэдийн худалан авах чадвар унасан гэсэн үг. МАНдуулж чадлаа2

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.161.192

Оны эцсийн гүйцэтгэлээр илүү гарсан нийт мөнгөө өрлүүгээ хийе!

Avatar

zochin 2023-08-17 43.242.242.65

lalruud, tgd uls oron hugjij bga n haana bn, novshnuudiin aimshigtai hulgainuud l ulam nemegdeed baina shd, bisda tatvar tuluhuus b**s hurjiishu, ene dotor novshiin zamiin tsagdaa nariin erguu torguuli ch bas huvi nemree oruulsan baih da nohoin baasnuud

Avatar

Нэргүй 2023-08-17 192.82.72.23

төсвийн орлого ихэслээ гээд идэх нь л ихсэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж