Шадар сайдын тушаалаар ШӨХТГ-ын даргаар С.Ням-Эрдэнийг томилжээ

Шадар сайдын тушаалаар ШӨХТГ-ын даргаар С.Ням-Эрдэнийг томилжээ

Шадар сайдын тушаалаар ШӨХТГ-ын даргаар С.Ням-Эрдэнийг томилжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг өөрийнх нь хүсэлтийн дагуу долдугаар сарын 24-нд ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед ШӨХТГ-аас тодруулахад "Шадар сайдын ажлын албаны зөвлөх н.Мөнх-Оргил гэдэг хүн ирж Н.Мандуул даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар долдугаар сарын 25-нд мэдэгдсэн. Мөн тус албан тушаалын томилгоог яаралтай хийнэ гэдгийг хэлсэн. Одоогоор Тамгын газрын дарга маань тус албан тушаалд түр орлон ажиллаж байна" гэсэн юм.

Харин өнгөрсөн долоо хоногт тус албан тушаалыг хашин хүнийг томилсон байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт С.Ням-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилох Шадар сайд С.Амарсайханы тушаал гарчээ.

ШӨХТГ-ын шинэ дарга албан тушаалдаа томилогдоод 14 хоноогүй байгаа бөгөөд албан баримт бичгээр баталгаажаагүй байгаа аж. Гэхдээ үүрэгт ажилдаа орсон учир хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хяналт шалгалтын ажлын чиглэлээ өгч эхэлсэн байна. Тус агентлаг нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй. Дарга асан Н.Мандуул нь ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас  цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-08-17 202.9.46.0

Яриа хөөрөө сайтай буурьтай залуу байна лээ. Дарамт шахалт барьцаанд орчихгүй л байгаасай. Ажлыг нь хийлгээрэй дээ дарга нараа

Avatar

ГАЛАКСИ 2023-08-17 103.212.116.137

Сэтгүүлч нар өгүүлэхүүн болон бичихүйн чадвараа дээшлүүлээ. Засгийн газрын томилгоо шүү

Avatar

БРО"С 2023-08-17 103.212.116.137

Төр нүдтэй гэдгээ энэ томилгоор харууллаа шдээ. Ажил хийе гэсэн сэтгэл зүтгэл мэдрэгддэг залуу байна лээ

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ард 2023-08-17 202.9.40.80

Төр түмэлээр дутахгүй шалгуураа хангаж байвал хэнд ч мэдлийг нь өгөөд ажиллуулаад үзэх хэрэгтэй. Боловсон хүчний боплого төрд байна уу ер нь? Намд зүтгэж байж болно гэхдээ улсаа гэсэн сэтгэл ажил хийх тэмүүлэлтэй л байх ёстой

Avatar

Иргэн 2023-08-17 202.126.89.212

Ээ болж болж ажлыг нь хийлгээрэй албан тушаалтнуудаа. Өмнөх хэдэн дарга шиг попрохгүй бол тэгээл болоо⁉️

Avatar

ШӨХТГ-ын ахмадууд 2023-08-17 103.57.95.71

Төрийн албаны туршлагатай тун эвтэйхэн яриа хөөрөөтэй залуу байна лээ. Зорилго чиглэл нь бас тодорхой. Акуулууд элдвээр дарамтлаад ажлыг нь хийлгэхгүй шахаад байхгүй бол үр дүн гарах л байх.

Avatar

АТГ шалгах хэрэгтэй 2023-08-17 150.129.143.78

Туул голын бургасыг хядаж маш том газарт хувийн хаус барьсан Амарсайхан гэдэг нэг хулгайч нөхөр байдаг юм шүү С.Ням-Эрдэнэ даргаа. Тэр хүний газрыг улсад хурааж авч байшинг нураагаад цагдаад өгч шалгуулаарай.

Avatar

Нэргүй 2023-08-17 142.59.205.215

МАНДУУЛЫГ ИРГЭНИЙ НИСЭХЭД ЭСВЭЛ МИАТ-Д ТОМИЛЖ ТӨВХНҮҮЛЖ БОЛДОГГҮ Л ЮМ БАЙХДАА

Avatar

Зочин 2023-08-17 139.59.178.192

хөгийн муу луйварчин амарсайхан байж л байхын ичих нүүргүй амьтан

Avatar

2024 УИХ гишүүн болж сайдын албаа үргэлжлүүлэн хаагаарай 2023-08-17 66.181.187.156

Налайх -Багануурын ард иргэдийн 2020 оны УИХ ын гишүүний сонголтыг хүндэтгэж байна. Ухаантай ард түмэн төрдөө зөв хүнээ гаргадаг үнэн билээ

Avatar

Зочин 2023-08-17 202.126.90.150

гайгүй ажилладаг залуугаа ажлаасаа гарахаас өөр аргагүй болгосон байна даа. Ингээд л төрийн албанд хамгийн ёс зүйгүй, чадалгүй нөхдүүд үлдээд байна даа

Avatar

Нэргүй 2023-08-17 192.82.72.23

хяналтын байгууллагын удирдлагыг төр засаг нь өөрөө томилдог цагт юу ч бүтэхгүй.

Avatar

Зочин 2023-08-17 66.181.191.220

ХАШИН ХҮН ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ ВЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж