Шадар сайдын тушаалаар ШӨХТГ-ын даргаар С.Ням-Эрдэнийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

Шадар сайдын тушаалаар ШӨХТГ-ын даргаар С.Ням-Эрдэнийг томилжээ

Шадар сайдын тушаалаар ШӨХТГ-ын даргаар С.Ням-Эрдэнийг томилжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг өөрийнх нь хүсэлтийн дагуу долдугаар сарын 24-нд ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед ШӨХТГ-аас тодруулахад "Шадар сайдын ажлын албаны зөвлөх н.Мөнх-Оргил гэдэг хүн ирж Н.Мандуул даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар долдугаар сарын 25-нд мэдэгдсэн. Мөн тус албан тушаалын томилгоог яаралтай хийнэ гэдгийг хэлсэн. Одоогоор Тамгын газрын дарга маань тус албан тушаалд түр орлон ажиллаж байна" гэсэн юм.

Харин өнгөрсөн долоо хоногт тус албан тушаалыг хашин хүнийг томилсон байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт С.Ням-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилох Шадар сайд С.Амарсайханы тушаал гарчээ.

ШӨХТГ-ын шинэ дарга албан тушаалдаа томилогдоод 14 хоноогүй байгаа бөгөөд албан баримт бичгээр баталгаажаагүй байгаа аж. Гэхдээ үүрэгт ажилдаа орсон учир хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хяналт шалгалтын ажлын чиглэлээ өгч эхэлсэн байна. Тус агентлаг нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй. Дарга асан Н.Мандуул нь ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас  цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж