Хойд Солонгос хилээ нээх нь дүрвэгсдийн хувьд муу мэдээ

Хойд Солонгос хилээ нээх нь дүрвэгсдийн хувьд муу мэдээ

Хойд Солонгос хилээ нээх нь дүрвэгсдийн хувьд муу мэдээ

Хойд Солонгосоос дүрвэж Хятадад очсон хүмүүсийг хил нээгдсэний дараа эх оронд нь буцаахгүй байхыг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд Ким Юн Хо уриалжээ. Тэднийг шоронд хориж, эрүү шүүлт тулгах вий гэсэн болгоомжлолоос үүдэн ийн уриалсан байна. “Хятад дахь Солонгосын дүрвэгсдийг амь нас, эрхийг нь хамгаалах ёстой дүрвэгсэд гэж тодорхойлох ёстой” гэж Ким Юн Хо хэллээ.

НҮБ дахь БНАСАУ-ын хүний ​​эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Элизабет Салмоны хэлснээр, одоогоор Хятадад 2000 орчим Хойд Солонгосын иргэн хоригдож байна.

Covid-19 цар тахалтай холбоотойгоор Хойд Солонгос улс 2020 оны нэгдүгээр сараас хойш хилийн хязгаарлалттай байгаа. Хятадын эрх баригчид хилээр нэвтэрсэн хойд солонгосчуудыг хууль бус цагаачид гэж үзэн, дүрвэгсдийн хамгаалалт өгөөгүй. Тиймээс хилийн хаалтыг цуцлахаас өмнө орогнол хүссэн дүрвэгсдийг хамгаалахыг уриалж байна. Эрүүдэн шүүх эрсдэлтэй улс орнуудад дүрвэгсдийг буцаахгүй байхыг НҮБ-ын конвенцид заасан байдаг.

Хойд Солонгосын дүрвэгсэд Өмнөд Солонгос гэх мэт хүссэн улсдаа нэвтрэх боломжтой байх ёстой аж. Нэгдлийн яамны сайд Ким Юн Хогийн хэлснээр тус улсын засгийн газар Өмнөд Солонгост ирэхийг хүссэн Хойд Солонгосын бүх дүрвэгчийг хүлээн авна гэв.

Хойд Солонгосын хилийн Синуйжү хотыг дайран Хятад руу нэвтэрсэн хоёр автобусны тухай мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд гарсан. Эндээс үзвэл Хойд Солонгос улс удахгүй хилийн хязгаарлалтаа цуцалж магадгүй юм. Хойд Солонгос хилээ нээнэ гэдэг нь дүрвэгсдийн хувьд үхлийн аюултай аймшигтай мэдээ болно гэж үзэж байна.

Хойд Солонгосын дүрвэгсэд эх орондоо буцаж ирсэн 8148 хэргийг Хүний эрхийн байгууллага шүүж үзжээ. Ингэхэд нийт тохиолдлын 98 хувь нь Хятадаас буцаж ирсэн байжээ. Шашны үйл ажиллагаа эрхэлдэг эсвэл өмнөд солонгосчуудтай харилцаж байсан хүмүүст цаазлах зэрэг хатуу шийтгэл оногдуулдаг гэдгийг албаны хүн хэллээ.

Эх сурвалж: UNITED PRESS INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж