Голын ай сав газар барилга барихыг зөвшөөрсөн АЛБАН ТУШААЛТНУУД

Голын ай сав газар барилга барихыг зөвшөөрсөн АЛБАН ТУШААЛТНУУД

Голын ай сав газар барилга барихыг зөвшөөрсөн АЛБАН ТУШААЛТНУУД

"Шил" ажиллагааны хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, барилга түүний эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn нээлттэй байршуулсан. Барилга, хот байгуулалтын яамнаас улсын комиссын нийт 8437 дүгнэлт ирүүлснээс нийслэл хотод 105 комисс ажиллаж, 3684 дүгнэлтийг гаргажээ. Мөн 2014-2023 оны хооронд архитектур төлөвлөгөөнд орсон 11 мянга гаруй барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгоод буй. Энэ мэдээллээс заримыг нь онцлон хүргэе.


  • Сэлбэ голын ай савд баригдсан "S Outlets" дэлгүүр:

Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576 м2 газар олгожээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан байна. И-газар цахим хуудас. www.Egazar.gov.mn НЗД-ын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа 2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2409 м.кв болгон тав дахин нэмэгдүүлсэн бол НЗД-ын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон тус тус өөрчилсөн.

"S outlets" дэлгүүрийн барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комисс нь 19 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь Т.Эрдэнэтуяа. Тухайн үед нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан. Нарийн бичгийн дарга нь М.Дунгармаа НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүцийн хяналтын албаны мэргэжилтэн. НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын зэрэг 19 хүнээс бүрдэж байжээ.

  • Туул голын ай сав дахь Ривер-Вилла:

“Ривер вилла” хотхоныг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс хүлээн авсан. Захиалагч нь иргэн С.Нямдаваа, гүйцэтгэгч “Босоо цамхаг” ХХК, барилгын зураг зохиогч “Эгэл” ХХК, эзэмшигч нь “Маршал комфорт” ХХК. Нийслэлийн засаг дарга М.ЭНхболд 2002, 2003, 2004 онд, НЗД Д.Сумъяабазар 2022 онд газар олгожээ. Амины орон сууцны зориулалтаар газар авсан атлаа орон сууцны хотхон барьсан байтал улсын комисс хүлээж авсан. Комиссын дарга нь С.Төмөрдулам, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга. Нарийн бичгийн дарга нь Ж.Жүгдэрмаа НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайхан, байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, УСУГ-ын менежер Т.Баасанхүү, ОБЕГ-ын Барилгын зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржав нарын зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан. Энэ өргөн бүрэлдэхүүнтэй комисс архитектур төлөвлөлтийн даалгавар нь амины орон сууцны зориулалтаар гарсан байтал орон сууцны хотхон барьж хууль, журам зөрчсөнийг үл хэрэгсэн ашиглалтад хүлээн авсан байна.

  • Дунд голын ай савд баригдаж байсан “Акуа гарден”:

Нийслэлийн засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон. Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17 захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байна. Барилгын ажлыг түдгэлзүүлсэн, ашиглалтад ороогүй учраас улсын комисс ажиллаагүй. Цаашид газар ашиглах, эзэмших, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамж, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг “egazar.gov.mn” газрын нэгдсэн цахим системд бүрэн дүүрэн тусгах, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, иргэний шууд нээлттэй хараа хяналтад илүү хүртээмжтэй болгох онцгой шаардлага тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-08-17 103.212.117.74

Хэ хэ энд байгаа комисс бүгд утсан хүүхэлдэйнүүд жинхэнэ газар олгосон газар зарсан хулгайчууд бол дүүрэг бүрд байгаа мэргэшсэн хулгайчууд буюу газрын алба газар зохион байгуулагчид мөн. дүүрэг бүрд байгаа шазрын албыг татан буулгахгүйгээр наад утаанбаатар чинь түгжрээд өмхийрөөд дууслаа
Утаанбаатарчуудаа наад газрын албауудаа татан буулга хөөе газрын алба дотор юу чмэдэхгүй газар дамлаж зарах шуналтай МАН намын цүнх баригч нар байгаа юун а даалгавар юун комисс бүгдийг наад газрын алба зохиодог

Avatar

Зочин 2023-08-17 59.153.86.91

Сумьяабазар дарга болонгуутаа газар олгож эхэлсэн байгаа юм. Уг нь Амарсайхны үед хотын төвд барилга барих зөвшөөрөл олгохгүй гэдэг байсан. Сумьяабазарын олгосон газруудыг эхлээд гүйцэт шалгах учиртай.Түүний үед энд тэндгүй л барилга босоод байсандаа.Тэр улсын комиссыг одоо улалзуулах болсон байхаа. Тэнэг хүн тэг дундуур нь гэдэг шигМяа Энхболд би хууль зөрчсөн нэг ч газар олгоогүй гэдгийн учирыг тайлмаар.Миний хувьд бодохдоо түүний олгосон зөвшөөрлөөс хууль дүрэм зөрчөөгүй нэг барилга бий болов

Avatar

зочин 2023-08-17 139.5.218.165

хүлээж авсан комисс гээч олон дарга нар нь бгаа л юм бнашдээ хариуцлагаа тооцоо улаа гялалзуулаад зугтлаашд

Avatar

Нэргүй 2023-08-17 43.242.243.7

bvgdiin nuraah heregtei tegeed avipgal ugsunuu uursduu zarlana shdee

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.181.25

Avilga l avch bgaa sh dee Ilt huuli zurchuud gazar barilgiin zuvshuurul ugsun huleej avsan garuud

Avatar

Нэргүй 2023-08-17 59.153.112.94

холоо очиж саранд х****а хай голын хөрс байтугай Японд хятад усан дотор барилга барьсан ваа.юу яринаа чи.

Avatar

Нэргүй 2023-08-17 138.199.21.209

сумъяабузрын хиамчин х***а нар эзнээ өмгөөлөхөөр хуцалдаад эхлэв үү дээ

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.180.29

хотын үндсэн иргэдийн эрх, аюулгүй байдал болон эрүүл мэндийг хамгаална гэсэн ойлголт байна уу хотын удирдлагуудаа? орон нутгаас шилжин суурьшигчдын хөл машин унааны шороо тоос утаанд дарагдаж гүйцлээ шүү.нормоосоо хэдэн зуу дахин хүн ам төвлөрүүлсэн байгааг анхаараачээ

Avatar

Зочин 2023-08-17 43.228.130.188

Энэ хүмүүс хичнээн шан харамж авч байж зориулалтыг нь өөрчилсөнийг хамгийн түрүүнд тогтоох хэрэгтэй сумка бол үүний төлөө хотын дарга болсон гэж хүмүүс шуугиж бн.

Avatar

Нэргүй 2023-08-17 202.9.40.27

Монгол улсыг минь цөмлөгчид та нар тун удахгүй үйл лайгаа үүрнээ, арчаагүй аалзнууд

Avatar

Нэргүй 2023-08-17 98.37.80.18

ATG , Huuli huchnii baiguullaga ajil aa hiihgui bol z**l

Avatar

Зочин 2023-08-17 124.158.69.70

Сүхбаатар дүүргийн 5-р хороонд 6-р сургуулийн хүүхдүүд, ойролцоо байруудын оршин суугчдын нарыг халхалж тус 6-р сургуулийн эзэмшлийн газрыг оруулан сантехник, үерийн усны хамгаалалт бүхий инженерийн байгууламж дээр баригдаж буй ойр орчимдоо машин тавих газаргүй, хүүхдийн тоглоомын талбайгүй Барилгын тухай хууль, бусад дүрэм журмыг бүгдийг нь зөрчсөн Авзага трейд ХХК-ийн СБД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 4 давхар барилгыг нураах хэрэгтэй‼️

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.190.188

явуулсан голын бургасыг хадаж, үерийн аюултай бүсэд барьж буй Хан хиллс гэх мэтийн барилгуудыг зогсооно гэсэн яасан бэ???

Avatar

Нэргүй 2023-08-17 98.37.80.18

Show bailaa

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.160.105

Бат-Үүл ногоон байгууламж барихыг зөвшөөрсөн байхад дараагийн Засаг дарга нар нь өөрчлөөд хаячихжээ!!!

Avatar

Нэргүй 2023-08-17 63.152.49.204

Комиссынхныг эрүүгийн хариуцлагад ТАТ

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.182.194

Яагаад Туул голын эрэг дээр баригдаж байгаа барилгуудын тухай бичихгүй байна вэ?

Avatar

Нэргүй 2023-08-17 192.82.85.193

СУМЬЯАБАЗАРЫН ТАР НЬ ТАНИГДАЖ БН ДАА

Avatar

Итгэл эвдэлсэн сүйтгэл 2023-08-17 103.212.118.192

Д.Сумьяабазарт итгэдэг байсан олон иргэдийн сэтгэл рүү хүйтэн ус цутгалаа.

Avatar

Нэргүй 2023-08-17 202.126.90.33

Дарга комиссынх нь гишүүд бүгд түнтийсэн баячууд болсон.

Avatar

ум мани бадни хум 2023-08-17 103.57.94.80

ум мани бадни хум

Avatar

ойлгомжтой юм байна 2023-08-17 202.70.37.221

Долгорсүрэнгийн долир бүр зориулалтыг нь өөрчилсөн хэрэгт унаж байгаа юм байна Акуа гарден дээр

Avatar

Нэргүй 2023-08-17 89.38.97.215

Сумъяабузар чинь Акуа Гарденд худалдаа орон сууцны газрыг олгосон юм байна ш дээ. Өөрөө олгочихоод өөрөө нураа гээд шаампардаад явж байдаг. Шоронд явах эхний хүн уг нь Сумъяабузар л юм байна ш дээ яах уу

Avatar

Зочин 2023-08-17 192.82.71.75

Бурхан будда багш минь. Яаж нгэж их нүгэл үйлдэж чадаж байнаа. Асуудлыг хууль, дүрмийн дагуу шийдэх хэрэгтэй. Иргэд ямар их хохирол амсав.

Avatar

Эмээл хазаартай морь чинь ирчээд. Хүлээгээд байх шиг. . . 2023-08-17 202.21.108.9

аква гарденд-д орон сууцны зөвшөөрөл олгосон хүн нь Сумьяабазар юм байна шт. Хэн ч хэзээ ч мэдэхгүй гэж бодож болохгүй бололтой.

Avatar

Нэргүй 2023-08-17 124.158.68.213

S.Outlet ийн голыг багасгах зөвшөөрлийг батүүл түүний орлогч батаа нар өгсөн байна. энэ сайт батүүлээ нуун дарагдуулцан шаажийн…

Avatar

Нэргүй 2023-08-17 188.162.254.117

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

zochin 2023-08-17 142.114.8.170

Олон айл гэрийг авч одсон бүгдэд нь 30 жил xориx өгч бүx өмчийг нь xурааж xоxирол төлүүл, тэр дүүгийнx нь цирк энэ тэрийг нь !!!

Avatar

Нэргүй 2023-08-17 192.82.67.68

МАН-ын угшилтай, этгээдүүд маш зальжин луйврын арга хэрэглэж, голын ай сав дахь барилгын зориулалтыг өөрчилжээ. Ж: эхнийх нь зөвшөөрлийн зориулалтыг өөрчлөн усан парк, үйлчилгээний зориулалттай болгоод, дараагийн ЗД нь орон сууцны зориулалттай болгох замаар АЛБАН ТУШААЛЫН гэмт хэрэг үйлджээ. Цуврал гэмт хэрэг үйлдэл дээрээ илэрлээ.

Avatar

зочин 2023-08-17 192.82.72.33

Үе үеийн хотын дарга нараас Бат-Үүл, Сумяабазар хоёр л жаахан юм хийсэн байх бусад нь зүгээр л газар олгох ажил хийсэн байх.

Avatar

Нэргүй 2023-08-17 89.38.97.215

Сумъяабузар чинь Акуа Гарденд худалдаа орон сууцны газрыг олгосон юм бана ш дээ. Өөрөө олгочихоод өөрөө нураа гээд шаампардаад явж байдаг. Шоронд явах эхний хүн уг нь Сумъяабузар л юм байна ш дээ яах уу

Avatar

Нэргүй 2023-08-17 202.55.191.130

Mani Sumya uuruu gazar olgochood jujig taviaad bsan bnashde

Avatar

Нэргүй 2023-08-17 203.98.76.4

Хотын Захирагч бол 20-30 жилийн Бодлого боддог, хэрэгжүүлдэг хүн, Захирагчийн алба бол Өдөр тутмын Аж ахуйн ажил Хийдэг, Зохицуулдаг, Хянадаг, Удирддаг газар. Гэтэл энэ 2 яагад Барилга байшингийн төсөлтэй Хутгалдаад явдын ???

Avatar

Батаа 2023-08-17 122.201.23.122

Хамгийн гол будлианыг наад хүлээж авсан комиссын нөхөд тарьсан. Тэд зөвшөөрөөгүй бол өөр байх байсан. Жинхэнэ авлигачид чинь шүү

Avatar

Ул 2023-08-17 202.9.46.212

Энэ гоё том ярьсан худалч бөх бөөн бөхиин найраа шигээ луйвар хиижииндааа тэр мөнхбаяр гэсэн мангиин шээш авилгач л***р туркт сайд хиихээр явсан тэр лалраа олж ирэээч энэ бөхиин хамт шоронд хиии бөөн айл үерт сөнхөн

Avatar

Хотын уугуул иргэн 2023-08-17 202.126.88.187

Үеийн хотын дарга нарыг шалгаач ээ. Юуны өмнө, бусдад сургамж болгож хоёр нүүрт, худалч, "шүрэн" толгойт Сумьяабазарыг үтэр түргэн огцруулж хариуцлага тооцооч ээ, Ерөнхий сайдаа. Наад хүн чинь Таныг, цаашлаад хотын иргэдийг хуурч явсан нь илчлэгдлээ. Ийм худалч нөхөр хотыг удирдах ёс суртахуунгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-08-17 64.119.21.13

муу х***а

Avatar

Нэргүй 2023-08-17 89.38.97.215

сумъяабузар шаампарыг газрын зөвшөөрөл өгсөнийг хэлсэн чинь нэг муу б**в хөхөгч х***а гэж шааж байна. Суиъяабузар та хоёр хамгийн түрүүн шоронд суух ёстой доо. Жангаа идэнгээ сумъяабузарынхаа боовыг хөхөөрэй

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.180.115

бүгдийг нь шоронд хатаагаад эхлэхээр эхнээсээ хэн даалгавар өгсөнийг илчилнэ, дээрээс тушаал өгсөн учраас л авсан байгаа, ерөнхий төлөвлөгөөний газар гэж завхарсан газар бий дээ, хамаг будлианы эзэн, архитектур төлөвлөлтийн даалгавар өгч хамаг будлианыг эхлүүлсэн биз

Avatar

Нэргүй 2023-08-17 192.82.72.204

Сумт гэж сумтай гар шүү

Avatar

ичмээр 2023-08-17 202.179.22.28

хэ хэ Авилга хороололд Сумьяабазар орон сууц барих зөвшөөрөл олгож.Тэр өөрийгөө ямарч гэм зэмгүй хүн шиг юм яриад байсан.Нээрээ хөгийн н**ш шүү

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.161.99

м.энхболд батүүл сумка батбаяр мөнхбаяр билэгт нацагдорж бүгдийг хорьж хөрөнгийг нь хураа

Avatar

Зочин 2023-08-17 66.181.160.58

Батүүл " НОГООН БАЙГУУЛАМЖ " гэж газар олгосон байна .. Зөв шдээ..

Avatar

Нэргүй 2023-08-17 202.21.124.131

Бат-үүдл ногоон байгууламж буюу мод зүлэг тарих зориулалтаар л газар олгож түүни йг нь дунд нь Су Батболд, сүүлд нь Сумка орон сууц барих болгож өөрчилсөн байна

Avatar

Зочин 2023-08-17 66.181.161.53

Bugd avilga avch gazar olgoson baa shu. Huuliin hariutslaga huleelge

Avatar

Irgen 2023-08-17 172.56.184.185

Hooson syr bolson zarlaad yamar hereg baih yum ne barisan baishing ne nuraaj gazraa chuluulj chadshgyi yum chine hooson syr zarlahaa bolichih

Avatar

Тэнгэрийн ташуур 2023-08-17 202.126.90.134

Дээлээ нөмөрч жангаа идэцгээдээ та нарын шуналаас болж хичнээн айл өрх аж ахуйн нэгж хохиров ?!! Одоо та нарын ээлж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж