Голын ай сав газар барилга барихыг зөвшөөрсөн АЛБАН ТУШААЛТНУУД

Хуучирсан мэдээ: 2023.08.17-нд нийтлэгдсэн

Голын ай сав газар барилга барихыг зөвшөөрсөн АЛБАН ТУШААЛТНУУД

Голын ай сав газар барилга барихыг зөвшөөрсөн АЛБАН ТУШААЛТНУУД

"Шил" ажиллагааны хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, барилга түүний эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn нээлттэй байршуулсан. Барилга, хот байгуулалтын яамнаас улсын комиссын нийт 8437 дүгнэлт ирүүлснээс нийслэл хотод 105 комисс ажиллаж, 3684 дүгнэлтийг гаргажээ. Мөн 2014-2023 оны хооронд архитектур төлөвлөгөөнд орсон 11 мянга гаруй барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгоод буй. Энэ мэдээллээс заримыг нь онцлон хүргэе.


  • Сэлбэ голын ай савд баригдсан "S Outlets" дэлгүүр:

Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576 м2 газар олгожээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан байна. И-газар цахим хуудас. www.Egazar.gov.mn НЗД-ын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа 2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2409 м.кв болгон тав дахин нэмэгдүүлсэн бол НЗД-ын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон тус тус өөрчилсөн.

"S outlets" дэлгүүрийн барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комисс нь 19 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь Т.Эрдэнэтуяа. Тухайн үед нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан. Нарийн бичгийн дарга нь М.Дунгармаа НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүцийн хяналтын албаны мэргэжилтэн. НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын зэрэг 19 хүнээс бүрдэж байжээ.

  • Туул голын ай сав дахь Ривер-Вилла:

“Ривер вилла” хотхоныг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс хүлээн авсан. Захиалагч нь иргэн С.Нямдаваа, гүйцэтгэгч “Босоо цамхаг” ХХК, барилгын зураг зохиогч “Эгэл” ХХК, эзэмшигч нь “Маршал комфорт” ХХК. Нийслэлийн засаг дарга М.ЭНхболд 2002, 2003, 2004 онд, НЗД Д.Сумъяабазар 2022 онд газар олгожээ. Амины орон сууцны зориулалтаар газар авсан атлаа орон сууцны хотхон барьсан байтал улсын комисс хүлээж авсан. Комиссын дарга нь С.Төмөрдулам, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга. Нарийн бичгийн дарга нь Ж.Жүгдэрмаа НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайхан, байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, УСУГ-ын менежер Т.Баасанхүү, ОБЕГ-ын Барилгын зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржав нарын зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан. Энэ өргөн бүрэлдэхүүнтэй комисс архитектур төлөвлөлтийн даалгавар нь амины орон сууцны зориулалтаар гарсан байтал орон сууцны хотхон барьж хууль, журам зөрчсөнийг үл хэрэгсэн ашиглалтад хүлээн авсан байна.

  • Дунд голын ай савд баригдаж байсан “Акуа гарден”:

Нийслэлийн засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон. Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17 захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байна. Барилгын ажлыг түдгэлзүүлсэн, ашиглалтад ороогүй учраас улсын комисс ажиллаагүй. Цаашид газар ашиглах, эзэмших, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамж, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг “egazar.gov.mn” газрын нэгдсэн цахим системд бүрэн дүүрэн тусгах, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, иргэний шууд нээлттэй хараа хяналтад илүү хүртээмжтэй болгох онцгой шаардлага тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж