Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын үндэсний хороог Ерөнхий сайд ахлана

Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын үндэсний хороог Ерөнхий сайд ахлана

Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын үндэсний хороог Ерөнхий сайд ахлана

Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахална.

Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалж, олон улсын болон мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурлан цаашид газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, байгуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилгоор тус үндэсний хороог байгуулахаар шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-08-17 103.212.118.167

Газрын үнийг хөөсрүүлэх сонирхолтой хүмүүс олон байна. Газраас мөнгө саадаг. Хашааны газрыг хэдэн миллиардаар зарах зар тавиад хажууд нь байгаа өөр хашааг үнэ хүргэдэг сүйхээтэй улсууд бий. АН-ын амлалтдаа бантсан томууд хашааны газрыг үнэтэй байлгах санаатай байдаг байх. Газрын асуудалд манан будантай.

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-17 203.98.76.4

Хотын Захирагч бол 20-30 жилийн Бодлого боддог, хэрэгжүүлдэг хүн, Захирагчийн алба бол Өдөр тутмын Аж ахуйн ажил Хийдэг, Зохицуулдаг, Хянадаг, Удирддаг газар. Гэтэл энэ 2 яагад Барилга байшингийн төсөлтэй Хутгалдаад явдын ???

Avatar

Зочин 2023-08-17 103.57.95.67

Хот төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх, хянах асуудал угаасаа ярвигтай ажил. 1990 он гараад төлөвлөлтийг үл тоож, хүүхдийн цэцэрлгээс эхлээд зүлэг цэцэрлэгжүүлэлтгүй, байсныг нь устгаж бетонон ширэнгийг өрсөлдөн зайгүй босгосон. Иймээс нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь зөв. Хамгийн гол нь улс орны хөгжлийн хэтийн чиглэл төсөл төлөвлөгөөг УИХ-аар баталсан бол заавал хэрэгжүүлж, мөрдөөгүй бол Засгийн газрыг огцруулах ёстой.

Avatar

Зочин 2023-08-17 124.158.70.231

Сүхбаатар дүүргийн 5-р хороонд 6-р сургуулийн хүүхдүүд, ойролцоо байруудын оршин суугчдын нарыг халхалж тус 6-р сургуулийн эзэмшлийн газрыг оруулан сантехник, үерийн усны хамгаалалт бүхий инженерийн байгууламж дээр баригдаж буй ойр орчимдоо машин тавих газаргүй, хүүхдийн тоглоомын талбайгүй Барилгын тухай хууль, бусад дүрэм журмыг бүгдийг нь зөрчсөн Авзага трейд ХХК-ийн СБД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 4 давхар барилгыг нураах хэрэгтэй‼️

Avatar

Төрийн механизм ажиллаж чадахгүй байгаа нь хэний буруу вэ? 2023-08-17 202.21.104.2

Төрийн удирдлага хэн нэгэн хүн, албан тушаалтанд төвлөрч байгаа нь уг тогтолцоог ажиллуулж байгаа хүмүүс нь биш байна гэдгийг л харуулж байгаа юм! Тэрнээс тогтолцооны буруу биш. Томилсон албан тушаалтан нь ажлаа явуулж чадахгүй, авилгалд идэгдсэн байгаа нь томилгоо хийж байгаа нам, эрх мэдэлтнүүдийн буруу. ЕС хотын удирдлагын эрхийг авч байгаам бол Хотын захиргаа, ИТХ гэж байгаад ч хэрэг алга. Төр дампуурсан гэсэн үг. Оюунэрдэнэ туйлын мундаг, төгс төгөлдөр хүн биш. Дараа нь яахуу? Буруу жишиг

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.181.67

Uhaan muugaa medehgui yaasan ih sanaa ve?!Erunhii sadiin Tomilson hot hajiutssan said Suhbaatar chini yu hiideg hun be?! tag.Uhsen bol emegnel ene ter bolno bizdee.

Avatar

Нэргүй 2023-08-17 103.57.95.234

Ингэхгүй л бол ГАЗРЫН НАЙМААНЫ хэрэгрүү манай төр засаг, цагдаа шүүх орж чадахгүй байнаа энэ их зөв шүү !

Avatar

Нэргүй 2023-08-17 202.179.24.57

Одоогийн энэ шавааралдсан төлөвлөлт нь гадаадын мэргэжилтэн,түүнийг дагалдан салбагнасан монголын архитекторуудаас үүдэлтэй гэж боддог.Нилээн хэдэн жилийн өмнө АХБ-ны санхүүжилтээр хот байгуулалтын салбарт янз бүрийн төслүүд хэрэгжсэн.Тэдгээр төслөөр нягтралыг сайжруулах гэсэн номлол явагдаад тэрийг амьдрал дээр хэрэгжүүлсэн гэж ойлгодог.Түүнээс гадна бас авилгал их нөлөөлсөн.Ер нь УБ-ыг ийм хогийн хот болох үндэсийг өөрсдийгөө мундаг гээд бодчихсон тэр архитекторууд л хийсэн.Тэгээд одоо нэг их

Avatar

Нэргүй 2023-08-17 202.179.24.57

ухаантай юм яриад байдаг.Ичмээр,эгдүүцмээр …

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.161.137

Газар улсын үндэс гэж зүгээр ч нэг хэлээгүйг ойлгов бололтой. Оюуны баялаггүй хүмүүс газрын баялаг хулгайлдагыг хамгийн түрүүнд зогсоо.

Avatar

togoo 2023-08-17 45.117.35.16

mergejliin hkun tawiasai. eswel ene nohroor b**s barialah gee eu

Avatar

1 2023-08-17 202.21.102.222

Nuursnii hereg yasan, Bolovsroliin zeeliin asuudal yasan, 60terbumiin asuudal yasan dandaa s****a

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.181.67

60 terbumiin hereg gej odoo baihgui ee. Odoogiin Erunhiilugch,erunhii saidad zartsuulaad gli hediin duussaan.Odoo nuurs,bank,bolovsoliin zeel ee bas turiin medeld baisan odoo baigaa geed 28 sangiinhaa zartsuulalm geed shiidvel ajil ih bainaa.!!!!Ok oo Nyanbaatar aa.!!!ner nuur ni shoroon hutgaldsan hariutssan sallbaa uud ni tataach dee.

Avatar

Гэрэл 2023-08-17 202.5.202.36

Маш зөв. Хийх ажил маш их байна даа. Олон2 ажилд хүрч ажиллана гэдэг амаргүй ээ. Энэ болгонд шантрахгүй дайчин хөдөлмөрлөж байгаа Оюун-Эрдэнэ сайддаа ажлын амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.190.120

эргүү хоосон данх та 2 юу ч хийгээгүй мэдэв үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж