Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хурал 16.00 цагт товлогджээ

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хурал 16.00 цагт товлогджээ

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хурал 16.00 цагт товлогджээ

Нэмэлт: Сангийн сайд асан О.Болорыг хилээр гарахыг хязгаарлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал,  "Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хувьчлал зэрэгтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

Тус хэрэгт яллагдагчаар татагдаад буй Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд байгаа бол ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор Сангийн сайд асан Б.Болорт мөн Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Мөн Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хурал өнөөдөр 16.00 цагт товлогджээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.


Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан нэг тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал ирүүлжээ.

Тодруулбал түүнд хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор О.Орхонд урьд авсан мөнгөн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчилжээ. Тэрбээр ХХБ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-17 43.242.243.122

Хулгайч луйварчдыг барьж шийтгэх нь маш зөв ажил Гэхдээ Ман ын нүүрсний хулгайчууд төрийн луйварчидыг яагаад шоронд нь хийж барьж хорьдоггүй юм өэ барихад амархан монголд төрд гэмгүй царайлаадявж бгаашдээ

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-08-17 103.57.93.218

зүйтэй…өчүүхэн төдий ч гэмтхэрэг үйлдсэн (өөрсдийн хашиж бсан улстөрийн өндөр албыг ашиглаж) улстөрчдийг шалгаж.хартуцлагад татаж ялыг нь үүрүүлж.улсын хохиролыг төлүүлж бга прокурорын байгууллага.Атг.цагдаагын байгууллагад баярлаж бна.Тэдэндажлын өндөр амжилт рүсье

Avatar

Нэргүй 2023-08-17 202.21.107.40

Нүүрний хулгай яасан бэ МАНгаруудаа

Avatar

Нэргүй 2023-08-17 103.26.195.59

шалгаж дуусаагүй л юм бол таслан сэрийлэхарга хэмжээ эхнээсээ байдаггүй юм уу одоо ийм юм ярихаар хэрэг байна уу зарим нь гараад явчаа биз дээ гараагүй нь шийтгүүлэх үү

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.160.45

Арай дөмөг хэдийгээ гоочлон бах таваа хангадаг люмпэн сэтгэлгээ!!

Avatar

Нэргүй 2023-08-17 188.162.254.117

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

togoo 2023-08-17 45.117.35.16

erdenetiin 49 huwiig mongold awch irsen tul shagnah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж