Их, дээд сургуулиудын кредитийн үнэ 20-65 мянгаар нэмэгджээ

Их, дээд сургуулиудын кредитийн үнэ 20-65 мянгаар нэмэгджээ

Их, дээд сургуулиудын кредитийн үнэ 20-65 мянгаар нэмэгджээ

Хичээлийн шинэ жил дөхөх тусам их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал хөндөгдөж, эцэг эхчүүдийн нуруун дээр хүндхэн ачаа ирдэг. Оюутнуудын хувьд ч ялгаагүй сургалтын төлбөр нэн тэргүүний асуудал болдог. 2023-2024 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн нэмэгдсэн талаар мэдээллийг хүргэж байна.

МУИС-ийн жилийн төлбөр дунджаар 2.9 сая төг байна. Ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр өнгөрсөн онд 98600 төгрөг байсан. Харин мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 100-120 мянган төгрөгийн хооронд байжээ. Тэгвэл энэ хичээлийн жилд ерөнхий суурь хичээлийн төлбөр 123300 болж  25300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

МУБИС-ийн сургалтын төлбөр дунджаар 2.3 сая төгрөг байна. Тодруулбал, өнгөрсөн онд нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд байжээ. Харин энэ жил нэг кредит хичээлийн төлбөр 93600-112800 төгрөг болж 19 мянган төгрөгөөр нэмэгджээ.

ШУТИС-ийн хувьд хөтөлбөрөөсөө хамаараад нэг кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд  дунджаар 107 мянган төгрөг байжээ. 2023-2024 оны хичээлийн жилд энэ нь 47 мянган төгрөгөөр нэмэгдэж 157274 болсон байна.

СЭЗИС-ийн нэг жилийн төлбөр нь дунджаар 5.9 сая төгрөг байдаг. Ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 2022-2023 оны хичээлийн жилд 185 мянган төгрөг байжээ.  Харин энэ жил 212-250 мянган төгрөг болж 27-65 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

АШУИС-ийн Уламжлалт анагаах ухааны ангийн нэг кредитийн төлбөр хамгийн багадаа 40700 төгрөг болдог.  Харин Хүний их эмч, Шүдний их эмч зэрэг эрэлт сайтай ангиудын нэг кредитийн төлбөр нь 117610 байсан. Энэ жилийн хувьд Уламжлалт анагаах ухааны ангийн нэг кредитийн төлбөр 67200 төгрөг, Шүдний их эмчийн анги нь 130 мянган төгрөг болж, дунджаар 26500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Улаанбаатар их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөр 3.4-3.6 сая төгрөгийн хооронд байна. Тус сургуулийн хувьд төлбөрийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийгээгүй байна.

Л.Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эзэн 2023-08-17 202.126.90.4

Бүтэн жилийн төлбөр юм уу хагас жил юмуу
Хольсон мэдээлэл өгөхийнмаа

Avatar

Нэргүй 2023-08-17 103.57.92.38

ЮУ Ч ЗААЖ ЧАДАХГҮЙ ИХ ДЭЭД НЭРТЭЙ СУРГУУЛЬД СУРСНААС ГАДААДАД СУРСАН НЬ ДЭЭР

Avatar

Нэргүй 2023-08-17 192.82.67.101

болиочэ. амьдрал хүнд бна ш дээ!!!!!!!!!!!!!

Avatar

Цэцэг 2023-08-17 202.5.202.36

СЭЗИС арай дэндүү юм аа. Ийм дураараа нэмж болох уу. Байгаа байр байшингаа ч засаж шинэчилэхгүй, оюутны сурах орчиндоо анхаарал тавихгүй нэг л их төлбөр нэмсэн сургууль харагдах юм. Хэлж ярьж нөлөөлдөг газар гэж байна уу. Бусад сургуулиас нэг дахин их арай дэндүү байна аа.

Avatar

Зэнээ 2023-08-17 103.57.92.176

Арай л юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж