Сүхбаатар дүүргийн нутагт байрладаг “Покус” зочид буудалд буудалласан ОХУ-ын Тува улсын иргэн энэ сарын 27-28-нд шилжих шөнө 72.000 рубль, 400.000 төгрөг, Samsung гар утсаа хулгайд алдсан байна. Хохирогч ОУСДС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан, 19 настай, эмэгтэй О гэгч байжээ. Хохирогчийн өргөдлийн дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласнаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн 19 настай, эрэгтэй Д гэгч согтуурсан үедээ хулгайлсныг илрүүлсэн байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Мөнгөн завьяа дэлгүүрийн орчимд иргэн Н-ийн цүнхнээс 40 мянган төгрөгтэй хэвтэвчийг нь хулгайлсан Баянгол дүүргийн аравдугаар хорооны иргэн тодорхой эрхэлсэн ажилгүй 26 настай, эрэгтэй Б гэгч хулгайлсныг НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн туслах төлөөлөгч Т.Болор-Эрдэнэ, НХЖХГ-ын цагдаа Б.Саулен нар үйлдэл дээр нь барьжээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Н.Түвшин