Цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалж наадмын нээлтийг хойшлууллаа

Цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалж наадмын нээлтийг хойшлууллаа

Цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалж наадмын нээлтийг хойшлууллаа

Зүүн Азийн залуучуудын наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Тэгвэл "УЛААНБААТАР-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 24 цагаар хойшиллоо.

Зүүн Азийн Олимпийн хороо цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалж энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдрийн 20:23 цагаас эхэлнэ.

Спортын 12 төрлөөр зохион байгуулах тус наадамд 1300 гаруй тамирчин оролцож, дасгалжуулагч, албаны хүмүүс зэрэг нийт 1800 гаруй хүн Монголд ирж буй. Мөн  наадмын үеэр 1400 гаруй сайн дурын ажилтан ажиллах юм. Түүнчлэн наадмын бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу хийж дууссан байна.

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боксын төрлөөр эхэлсэн.

Боксын тэмцээнд нийт 43 тамирчин 10 жинд өрсөлдөж буй бөгөөд Монгол Улсаас 10 тамирчин оролцохоос өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд У.Алтангэрэл, 63.5 кг-ын жинд Ү.Баасандаш нар рингэнд гарах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зсссссс 2023-08-16 202.126.90.110

найр наадам хэзээ дуусаж, ажлаа хийх вэ

Avatar

Нэргүй 2023-08-16 202.179.8.118

тэнэг минь ээ энэ чиний мэддэг найр наадам биш уг нь
ажил юм л даа

Avatar

Нэргүй 2023-08-16 213.87.129.182

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж