"Гол дээр барьсан барилгыг хүлээн авсан шийдвэрт албаныхны гарын үсэг хөвөрч байна"

"Гол дээр барьсан барилгыг хүлээн авсан шийдвэрт албаныхны гарын үсэг хөвөрч байна"

"Гол дээр барьсан барилгыг хүлээн авсан шийдвэрт албаныхны гарын үсэг хөвөрч байна"

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn-д өнөөдрөөс ил тод байршуулав. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4721 дүгнэлт гаргаад байна. Харин Нийслэлд 105 комисс ажиллаж, 3683 дүгнэлт гаргажээ. Барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр ангилдаг. Нийслэлд тав хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан байна. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргажээ. Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөнд орсон 11,668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгов.

Үүнээс 35,92 хувь нь орон сууц, 21,2 хув нь аялал жуулчлал, амралт сувилал, 13, 59 нь үйлчилгээний зориулалттай барилга байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 25,679, Багахангай дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 2,734, Баянгол дүүргийн Засаг даргын 2000-2023 оны 519 газар эзэмших, ашиглах захирамжийн нэмж байршууллаа. “Шил” ажиллагаагаар 5-р сард нь хэн хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газар 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтанд хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтанд орж байна. Голын ай сав, гольдрол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээж авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа. Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдөлшгүй баримтууд юм. Жишээ нь, голын ай савд баригдсан барилгыг хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газрын албан тушаалтан байнга оролцож, гарын үсгээ зурж ирсэн байна.

Хууль зөрчин голын ай савд баригдсан барилга байгууламжийг гарын үсэг зурж, хүлээн авсан албан тушаалтнууд хэн байсныг мэдэж авах нь хариуцлагагүйн үерээс урьдчилсан сэргийлэх нийгмийн санаа бодлын бат бэх хана бэхлэлт болно.

Газар олгох, сунгах, зориулалт өөрчлөх, барилга, байгууламж хүлээн авах комиссын дарга, бүрэлдэхүүн, шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн, шуурхай, ил тод болгох нь аливаа гамшиг болоод өнгөрсөн хойно нь биш цаг тухайд нь иргэд мэдэх эрхээ эдлэн шууд хараа хяналт тавьдаг байх нь ч болзошгүй аюулыг уг үндсээр нь таслах хөшүүрэг болох юм. Голын ай савд газар олгож, барилга, байшин барьсан нь олон мянган иргэдийн орон сууц, эд хөрөнгө, зам, талбайд их хэмжээний хохирол учруулж, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх үндсэн эрхэнд халдаж буйг мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр онилон шүүмжилсэн. “Шил” ажиллагааны баг, ЦХХЯ-ны ажилтнууд шилэн систем дэх мэдээллийг ашиглан нэгтгэж, олон нийтийн сүлжээ, цахим хуудсууд дахь мэдээ, баримтуудыг нягтлан тулгаж, зарим нотолгоог “egazar.gov.mn” газрын мэдээллийн нэгдсэн сангаас авч бүрдүүллээ. Олон нийтийн анхаарлын төвд байгаа, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид нэрлэн шүүмжилж, энэ зуны үерийн хохирлыг нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа дараах барилга, байгууламжийн мэдээлэл, хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүнийг онцлон хөндөж байна.

  • Сэлбэ голын ай савд баригдсан "S Outlets" дэлгүүр:

Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576м2 газар олгожээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 2015.10.14-ний өдөр хүлээн авсан байна. Игазар цахим хуудас. www.Egazar.gov.mn НЗД-ын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа 2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2,409 м.кв болгон 5 дахин нэмэгдүүлсэн бол НЗД-ын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон тус тус өөрчилсөн. "S outlets" дэлгүүрийн барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комисс нь 19 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь Т.Эрдэнэтуяа. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан. Нарийн бичгийн дарга нь М.Дунгармаа НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүцийн хяналтын албаны мэргэжилтэн. НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын зэрэг 19 хүнээс бүрдэж байжээ.

  • Туул голын ай сав дахь Ривер-Вилла:

“Ривер вилла” хотхоныг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс хүлээн авсан. Захиалагч нь иргэн С.Нямдаваа, гүйцэтгэгч “Босоо цамхаг” ХХК, барилгын зураг зохиогч “Эгэл” ХХК, эзэмшигч нь “Маршал комфорт” ХХК. Нийслэлийн засаг дарга М.ЭНхболд 2002, 2003, 2004 онд, НЗД Д.Сумъяабазар 2022 онд газар олгожээ. Амины орон сууцны зориулалтаар газар авсан атлаа орон сууцны хотхон барьсан байтал улсын комисс хүлээж авсан. Комиссын дарга нь С.Төмөрдулам, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга. Нарийн бичгийн дарга нь Ж.Жүгдэрмаа НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайхан, байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, УСУГ-ын менежер Т.Баасанхүү, ОБЕГ-ын Барилгын зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржав нарын зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан. Энэ өргөн бүрэлдэхүүнтэй комисс архитектур төлөвлөлтийн даалгавар нь амины орон сууцны зориулалтаар гарсан байтал орон сууцны хотхон барьж хууль, журам зөрчсөнийг үл хэрэгсэн ашиглалтанд хүлээн авсан байна.

  • Дунд голын ай савд баригдаж байсан “Акуа гарден”:

Нийслэлийн засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон. Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17 захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байна. Барилгын ажлыг түдгэлзүүлсэн, ашиглалтанд ороогүй учраас улсын комисс ажиллаагүй. Цаашид газар ашиглах, эзэмших, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамж, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг “egazar.gov.mn” газрын нэгдсэн цахим системд бүрэн дүүрэн тусгах, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, иргэний шууд нээлттэй хараа хяналтанд илүү хүртээмжтэй болгох онцгой шаардлага тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-08-16 202.21.119.242

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам гэдэг хүн олон жил хотыг сааж, өөрөө ша а лгуулж байгаа хүндээ.

Avatar

Нэргүй 2023-08-16 64.119.21.13

ЭНЭ УЛСЫН КОМИССТ ОРЖ ОЛОН БАРИЛГА ХҮЛЭЭЖ АВДАГ КОМИССЫН ГИШҮҮДИЙН ОРЛОГОО, ХӨРӨНГӨ, ОРОСН СУУЦНЫ БАЙДЛЫГ ШАЛГАЖ ОЛОНД ИЛ БОЛГООЧЭЭ

Avatar

Зочин 2023-08-16 43.228.130.188

Энэ дарга нар чинь бүгд хувь хишгээ хүртчихсэн одоо яаж ч чадахгүй бгаа шүү

Avatar

Төмөрхан 2023-08-16 66.181.161.130

Ол тод болгочлоо гэж юу өөрчлөгдөх юм. Хэсэг шуугиад л өнгөрнө биз. Наадуулын хэнд нь хариуцлага тооцогдохгүй, зүгээр л шоу. Удахгүй шинжээчдийн дүгнэлт үерийн аюулт оруулахуйц нөлөө бүхий зөрчил илэрсэнгүй гэсэн дүгнэлт гаргана. Өөр дүгнэлт гаргасан ч ЗГХЭГ-аас ийм дүгнэлт гарлаа гэж зарлачихна. Тэгээд дууслаа ш дээ.

Avatar

Зочин 2023-08-16 66.181.167.74

Ийм учраас л Монголд дарга болохыг маш их хүсдэг ажээ. Сумъяа базар ч өөрөө худалдаа үйлчилгээ болгож дэмжжээ.

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.160.45

Ингэж ил тод болгох нь маш чухал!!!

Avatar

Erka 2023-08-16 202.55.188.126

buzaruudiig shuud shorond ybuulaach esbel shuud ustga

Avatar

зочин 2023-08-16 64.119.21.26

бугдээрээ л сумьяатай холбоотой юм уу

Avatar

ИРГЭН 2023-08-16 64.119.19.143

ДАРГА НАР АРД ИРГЭДДЭЭ ИНГЭЖ ҮЛГЭРЛЭЖ БАЙГАА Ш ДЭЭ

Avatar

хариуцлага 2023-08-16 202.9.40.7

ямар ч зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг бол ЗӨВШӨӨРӨЛГҮЙ гэж хэлнэ., харин эрх бүхий байгууллагын зөвшөөрөл гарсан бол ЗӨВШӨӨРӨЛГҮЙ гэдэгт хамаарахгүй., иймд өгөх ёсгүй байршилд анхнаасаа огт газар олголт хийхгүй байх , зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлсэн бол хэнээс ч чиглэл авахгүй цаг алдалгүй ШУУД ЗОГСООХ эрхийг анхан шатны байцаагчид нь олгох., шаардлага хангасан байрлалд газар олголт хийж олгосон бол цуцлахгүй байх иргэдийг хохироохгүй байх нөхцөл юм

Avatar

Ха ха ха 2023-08-16 202.126.90.110

өөрт ашигтай ийм хийх гэж л дарга болдог юм шүү дээ. Үйлийн үр нь ирнэ дээ

Avatar

Зочин 2023-08-16 103.57.95.67

АН—ын хулгайчууд нийслэлийг ганц ч захираагүй бол аз болж. Тэд захирагч хийсэн бол бүр баллах байж. МАН-ыг л хотод сонгоод байсан тул гайгүй нуруутай байна гээч.

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.161.214

Юу гээд солиороод байгаа МАНингийн долоогч вэ

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.178.126

Сумяабузар Миеээ Бадамжунай Мөнхбаяр гээд бүгд МАН намын нийслэлийн авилгачид бүх хууль бус ажлыг хийсэн байна шүү дээ… Авилга хотхоны барилгын ажил хийх зөвшөөрлийг олгосон хөвсгөлийн Даваасүрэн авилгачийн нэр орсон уу….

Avatar

Булган 2023-08-16 63.152.49.204

Акуа гардены газрыг хэн зөвшөөрөл өгчихвөө гээд л подроод байсан Сумьяа гуай та хамгийн чухал худалдаа, орон сууц барих тусгай зөвшөөрлийг өгсөн бна. Ард түмнийг тэнэг гэж бодож байжээ. Ийм худалч хүнийг огцруулаач

Avatar

Нэргүй 2023-08-16 213.87.129.182

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-16 202.55.188.93

Энхболд Бадамжунай.,…………..гэсэн юмнуудаар төлөөсийг төлүүл, бөөн гай, уй гашуу, хохирол гамшиг, хөрөнгө мөнгөний зарлага…………Гайтай хар үйлстнүүдээр төлүүл….. Лус Байгалийн эздийн нэхэл дагал, хилэгнэл шийтгэлээ хэдэн үеийн үрсэд нь илгээнэ……Эцэг эх, эцэг өвгөдийн буруу зөв үйл, буян нүгэл оршин байдгийн учир энэ. Хойчийн үрсдээ буянтай сайхан өвөг дээдсүүд нь байхын тулд зөв мөртэй, ариун үйлтэй явцгаах ёстой шүү

Avatar

Нэргүй 2023-08-16 202.126.89.62

Nuguu bidnii meddeg avilgachid, er ni hedhen hun l ulsiig samarch baina.

Avatar

Нэргүй 2023-08-16 103.57.94.51

Сумтайбалар та огцороод дээлээ нөмрөх цаг чинь иржээ

Avatar

Зочин 2023-08-16 64.119.17.226

Авилга хорооллын орон сууц барих газрын зөвшөөрлийг Сумьяа өөрөө А/17-р өгчихсөн юм биш үү, одоо өөрөө яаж нураахыг нь л харж дээ

Avatar

123 2023-08-16 202.126.89.71

Сумьяа өөрөө л зор уладтыг нь өөрчилж зөвшөөрөл олглслн байна ш дээ. Акуа гарден

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.190.170

бузруудыг яахыг харж байя даа?! хэрэв эдэнтэй тооцоо бодоод ялыг нь өгвөл МАН дахиад дэмжие, хамаа алга…

Avatar

nogoo sumiy chin ooroo 2022 ond zovshiirol avilga horoolold ogson bn ch dee. 2023-08-16 66.181.188.73

nogoo hudalch hotiin darga Sumiybazar chin ooroo esergvvtseed baihad bariad bainaa geed baisan chin zovshooroliig oor ogson bain ch dee. estoi onigoo doo. hahuuli avsan yum chin yu gej nuraaj chadah be dee..

Avatar

Зочин 2023-08-16 202.9.46.242

Хулгайчууд хулгайчийг бариарай гээд орилоод байгаа биз. Комиссын эхний 4-5 хүн нь том буюу хулгайчийн туслахууд за тэгээд бусад нь юун дээр гарын үсэг зурж байгаагаа ч мэдэхгүй амьтад шүү дээ. Хохирогч байгууллага, иргэдийн хохирлыг эдгээр новшуудаас гаргуул. Авсан хахууль нь элбэг хүрэлцэнэ. Татвар төлөгчидийг битгий шийтгээрэй.

Avatar

Нэргүй 2023-08-16 188.162.254.66

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!

Avatar

сумка 2023-08-16 66.181.165.180

Сумка гэж сумка юмаа

Avatar

зочин 2023-08-16 202.126.88.110

Нөгөө Сумьяабазар захирамж гаргаад өгчихсөн юм байна. Хотын ард түмэн минь далан худалч нартайгаа тэмцэцгээ,

Avatar

Нэргүй 2023-08-16 103.57.92.23

Ogtsor geed baigaa ni zuv l yum baina daa

Avatar

Зочин 2023-08-16 103.229.121.82

Одоо бол Сумтай дарга ажлаа өгөх болов уу?

Avatar

ванга 2023-08-16 202.21.107.28

Голын голидрол ай савд барилга барих нь анх удаа АЛТАЙ хотхон гэгч Хятад хороололоос л эхэлсэн ш дээ .Түүнээс хойш бүр голын урсацыг өөрчлөх бүр голын сав дотор нь хүртэл барьж эхэлсэн дээ .Хэзээ нэгэн цагт байгаль саяханы үерээс их гамшиг дагуулсан эрсдэлийг авчирна даа

Avatar

Нэргүй 2023-08-16 202.21.107.28

Голын голидрол ай савд барилга барих нь анх удаа АЛТАЙ хотхон гэгч Хятад хороололоос л эхэлсэн ш дээ .Түүнээс хойш бүр голын урсацыг өөрчлөх бүр голын сав дотор нь хүртэл барьж эхэлсэн дээ .Хэзээ нэгэн цагт байгаль саяханы үерээс их гамшиг дагуулсан эрсдэлийг авчирна даа

Avatar

Зочин 2023-08-16 202.126.88.135

Хариуцах эздүүд нь тодорхой болсон бол хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Дараагийн хүмүүстээ сургамж, сануулга болох биз. Ер бүх шатандаа хариуцлага өндөржиж байж бузар бүхнээс салах

Avatar

иргэн 2023-08-16 192.82.66.11

MТэр С.Төмөр дулам гээч авгай мөн ч их хууль зөрчиж авилга авсан гэсэн, түрүүчээс нь илэрлээ дээ. Төр Нүдтэй л юм байна.

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-08-16 202.21.107.22

Хийсэн үйлдэл …авсан авилгал …шан харамжийг нь ..НЭГ ХУДАГТ с уулгаж байгаад л ШАЛГААЧ ЭЭ……Нэр ус нь тодорхой , хийсэн зүйлс нь бодитой юм биш үү.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-08-16 103.229.120.187

Хотын төрийн захиргааны барилгатай холбоотой төрийн албан хаагчид авилгалд бүрэн идэгдсэн нь эндээс шууд харагдаж байна. АТГ-аас эдгээр нэр бүхий авилагчдыг шалгаж хатуу шийтгэл ноогдуулаач ээ. Дараа дааргийн холбогдох төрийн албаныханд том сургамж болох ёстой. "Даравч дардайна" гэж энэ дээ

Avatar

Нэргүй 2023-08-16 103.57.95.181

ерөнхий сайдын өмнө юу гээд байлаа хотын дарга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж