Сөүл хотын ИТХ-ын даргад Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Сөүл хотын ИТХ-ын даргад Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Сөүл хотын ИТХ-ын даргад Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хён Ги төлөөлөгчдийн хамт Монгол улсад айлчилж байна. Энэ удаагийн хоёр хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын айлчлал нь Covid-ийн  хүндрэлийн дараа хотуудын хоорондын харилцааг бататган, эдийн засгийн хүндрэлийн богино хугацаанд даван туулах зэрэг цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дэмжин Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хён Ги-г Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасныг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардууллаа.

Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Хён Ги “Ах дүүсийн орон найрамдалт Монгол улс Улаанбаатар хотод айлчилсандаа маш их баяртай байна. Нийслэлийн дээд шагнал хүртсэн нь нэр төрийн хэрэг гэж бодож байна. Ялангуяа хоёр хотын харилцаа, хотуудыг хөгжүүлэхэд үүрэг оролцоотой байгаарай гэж надад энэ хүндтэй шагналыг өгсөнд талархаж байна. Хоёр хотын хөгжлийн төлөө цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллах болно. Улаанбаатар хотын иргэд та бүхэнд талархлаа илэрхийлье. Баярлалаа” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-16 213.87.129.182

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-16 103.229.120.187

Яг юу хийж гийгүүлсэн гэж шагнал өгөөд байгаа юм. Бөгсийг нь сайн долоогоод бай…

Avatar

Зочин 2023-08-16 103.57.94.173

Улаанбаатар,Сеүлийн хамтын ажиллагаа хөгжих нь чамд их гай болоод байна уу. Хүний адгийн шаарууд л энгэж солиордог.

Avatar

Нэргүй 2023-08-16 122.201.23.83

Тэ1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж