Хөндөх сэдэв: Охиноо хүн болгох уу, хүчирхийлэгч болгох уу?!

Хөндөх сэдэв: Охиноо хүн болгох уу, хүчирхийлэгч болгох уу?!

Хөндөх сэдэв: Охиноо хүн болгох уу, хүчирхийлэгч болгох уу?!

Дунд сургуулийн охин үеийн найзаа зодсоноос эрүүгийн ял шийтгэл хүлээжээ. Насаар нь дагах хар тамга. Насаараа харамсах үйлдэл. Үүнд хамгийн их буруутай хүмүүс бол эцэг эхчүүд. Энэ явдал олон нийтэд ил болсон, цагдаа, шүүхээр ял шийтгэлээ авсан цөөн хэргийн нэг. Ард нь аав ээждээ ч хэлж чадахгүй үе тэнгийнхний хүчирхийлэлд хэчнээн хүүхэд өртөж байгааг хэлэхэд хэцүү.

Хоёр хоногийн өмнө цахим хуудаст нийтлэгдсэн 16 настай хоёр охины нэг нь нөгөөгөө дээрэлхэж, үг яриагаар доромжилж, гутааж, биед нь халдаж байгаа  бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдлөг явуулж, уг зодоонд оролцсон хүүхдүүдтэй холбогдсон байна. Хэрэг өнгөрсөн өвөл болсон хэдий ч цахим хуудаст бичлэг тавигдахаас өмнө хуулийн байгууллага мэдээгүй аж. Учир нь тухайн охин хуулийн байгууллагад хандаагүй. Үүнтэй ижил тохиолдол цөөнгүй тул гэр бүл, багш, ойр дотныхон нь өсвөр насны охид, хөвгүүдтэйгээ ярилцаж  ийм нөхцөлд орсон эсэхийг нь мэдэх боломжтой юм.

Амьдрах гэр, өмсөх хувцас, идэх хоолыг нь бэлдээд өгөхөд л болно гэсэн сэтгэхүйтэй эцэг эхчүүдийн хандлага, харилцааны золиос нь үр хүүхдүүд болж байна. Сүүлийн үед охид үе тэнгийнхнээ дээрэлхэх явдал багагүй ихссэнийг дунд сургуулийн багш нар ч ярьдаг. Энэ мөн л томчууд бидний алдаатай бодлогын үр дагавар. Охиддоо хүн байхыг үлгэрлэхээс илүү жендерийн эрх ярьдаг нь тэднийг хүчирхийлэгч болгож, ирээдүйдээ том хар толботой үлдэхэд хүргэж буй юм.  Жендер нэрээр эмэгтэйчүүдийн эрхийг дөвийлгөх тусам нийгэмд хүчирхийллийн нэг шалтгаан болж буй жендерээр "хооллодог" төрийнхөн, төрийн бусынхан анхаарах цаг болжээ. Хүний тэгш эрхийн тухай ойлголт Монголын нийгмийн хамгийн эмзэг сэдэв болж хувирсан байна.

Өсвөр насны бие болоод сэтгэлзүйн өөрчлөлттэй нүүр тулж байгаа хүүхдүүдэд гэр бүлийнхний анхаарал, хайр халамж дутагдсанаас нэгнээ үгүйсгэх, үл хүндэтгэ, хүчирхийлэхэд хүрч байгааг сэтгэлзүйчид, сургуулийн нийгмийн ажилтнууд сануулах болсон. Тэдний өгч буй зөвлөгөө нь "гэр бүлийн хүмүүжил, төлөвшлийн талаар өсвөр насны хүүхэдтэй хүн бүр анхаарч, тэдэнтэй ярилцаж, тулгамдаж буй зүйлийг нь шийдвэрлэх гаргалгааг хайх нь зүйтэй" гэх үг.

Үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл ихэвчлэн далд хэлбэртэй явагддаг аж. Сэтгэл санаа, бие махбодиос гадна цахим хүчирхийлэлд өртсөнөөс хүүхэд сэтгэлзүйн насан туршийн шарх авах нь бий.  Тэгэхээр үр хүүхдээ анхаарч, ярилцдаггүйгээс хүүхэд сэтгэлзүйн хямралд өртөж, сургууль завсардах, амиа хорлох зэрэг үйлдэл хийдэг болохыг сануулсаар байгаа билээ.

ХҮҮХДЭД СЭТГЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ХУГАЦАА ИХ ШААРДДАГ

Сэтгэлзүйч Ц.ЭНХБАТ:

-Хүүхдүүдтэй ажиллахад сэтгэлзүйчийн мэргэжлийн ур чадвар, харилцах арга техник хамгийн чухал. Тухайлбал, гэр бүл, анги бүлгийн болоод ганцаарчилсан сургалтуудын үр дүн өндөр.

Аав, ээж, гэр бүлийнхэн нь ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй орхигдсон хүүхдүүдтэй ажиллахад л хүндрэл их гардаг.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангиудад 40 минутаар хоёр удаа, өдөрт нийт гурван удаагийн сэтгэлзүйн сургалт ордог. Улсын сургуулиудад сэтгэлзүйн зөвлөгөөний цаг өдөрт тогтмол таван цаг байдаг. Тухайн цагтаа багтааж хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллана, тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.

Сэтгэлзүйн асуудалтай хүүхэдтэй ажиллахад эхний 1-2 удаагийн уулзалтад оношилгоог хийдэг. Түүний дараагаар цаашид хэдэн удаагийн уулзалт хийж, сэтгэл заслын ямар үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөг гаргадаг байгаа.

Өмнө нь хүүхдүүд нэгнээ сэтгэлзүйчийн зөвлөгөөний өрөөнөөс гарахад “энэ хүүхэд мэдрэл муутай болчхож, сэтгэлзүйн асуудалтай юм байна” гэж гадуурхах, шоглох тохиолдол их байсан. Одоо бол өөрчлөгдсөн. Хүүхдүүд хүн бүрд асуудал байдаг гэдгийг таньж мэддэг болсон.

Сэтгэлзүйчид хамгийн их ханддаг хүүхдүүд бол 7-11 дүгээр ангийнхан. Бага ангийнхны хувьд гэр бүлээр нь дамжуулж харилцах нь илүү оновчтой байдаг.

Дэлхийн жишгээр бол 500 хүүхдэд нэг сэтгэлзүйч ногдох ёстой. Гэхдээ монголд энэ нь одоогоор боломжгүй. Тиймээс боловсролын салбарт сэтгэлзүйч, сэтгэл заслын эмч гээд багийг бүрдүүлж хамтарч ажиллах нь өнөөгийн нөхцөлд илүү оновчтой. Байгууллагын боломж, хүний нөөцөд тулгуурлаж шийдлийг эрэлхийлнэ гэх үү дээ. Ингэснээр хүнд чиглэсэн үйлчилгээ маань илүү хүртээмжтэй болж чадна.

Сошиал хөгжсөн өнөө үед үе тэнгийн дарамт шахалт, маргаан зэргийг цахим хуудаст шууд нийтлэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хохирогч болоод холбогдогч талын аль алиных нь сэтгэлзүйг бодож үзэх хэрэгтэй.

Энэ мэт тохиолдлуудад ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө илүү хэрэгтэй байдаг. Сэтгэлзүйгээс гадна хүний эрх, ёс зүй гээд олон асуудал хөндөгддөг учир сэтгэлзүйчийн ур чадвар их нөлөөлдөг. Тиймээс Монгол Улсад боловсролын салбарын мэргэшсэн сэтгэлзүйчийн хэрэгцээ өндөр байна.

Хүүхдээ ХҮН болгох уу эсвэл хүчирхийлэгч болгох уу гэдэг зөвхөн эцэг, эхчүүдийн олгож хүмүүжлээс хамаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-17 77.119.195.46

Korea Kino ali boloh baga gargaj bmaar bn!! tend hvvhedvvded buruu vlger duurialal ughuur jujiglelt gardag. hvvhedvvd duuraij bnshdee, soeliin yam anhaarah estoi

Avatar

Нэргүй 2023-08-17 213.87.131.170

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.184.223

Солонгосыг волеболын шигшээ багийн гишүүн эгч дүүс сургуульд байхдаа бусад хүүхдүүдийг дээрэлхэдэг байсан гээд багаасаа хөөгдсөн шиг ирээдүйн карерт нь нөлөөлж байж цааш сургамж болно

Avatar

Нэргүй 2023-08-17 202.179.11.230

Solongos kino ih olon buruu zuiliig Mongold bii bolgoj baina.

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.179.80

улны гэх үнэхээр байдаг юм байна: улны гэх хүмүүсийн шинж гэр бүлээрэй харилцааны доголдолтой , ядуу түүнийгээ бусдаас болсон гэж үздэг , өөрийн ямарч бурууг хүлээн зөвшөөрдөггүй , шоу цэнгээнт нугасгүй , зөв зүйлд дургүй -түүний эсэргэ , ямарч боловсрол биеэ даана сурах сонирхолгүй цардаагаад хэвтэж байдаг , биеийн амрыг харж нүглийн нүдийг гурилаар хуурдаг. хэл ам хэрүүлд уургийн морь шиг зөв зүгээр байхад хэрүүл өдөж тайван байлгадаггүй. хажуудхаа тайван байлгавал өөрөө тайван байна гэдгийг–

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.179.80

хамгийн чухал нь өөрийгөө толинд хардаг ч сэтгэлээ толинд хардаг шигээ шинждэггүй . эрхээ ярина эрх гэж юу байдгийг ч мэдэхгүй , үүргээ ухамсарлдаггүй , бусдын эрхийг хүндэлдэггүй , бусдаас үүрэг нэхэхээс өөрөө үүрэг хариуцлага үүрэх ёстой гэсэн ухамсар 000 цаашаа ….өөрийнхөө алдааг үргэлж бусдаас хайдаг-алдаагаа өөрөөсөө хайдаггүй , хувцаслалт нь я.н.х.ан.ы хэв маягтай .

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.179.80

2-3 хүнтэй нийлээд салсан түүнийгээ үргэлж тэдгээр салсан хүмүүсийн буруу гэдэг – өөрөө хохирогчийн дүрд тоглосон иймэрхүү байдаг юм байна . үнэгүй юманд нухасгүй аль болох үнэгүй авах сэтгэхгүйтэй, өгөөд байвал санаа зовохгүй авсаар байдаг , бусдыг өгөх ёстой юм шиг өгсөнгүй гэж уурлан бухимдана . хүчирхэг ганц би ээжүүд гэсэн жүжгийн гол баатар болж жүжиглэдэг.

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.179.80

өөрсдийгөө хэт дээгүүр үнэлсэн голомтгой өө тэр ядуу эцэг нь архичин , салсан гэх мэт өө хайдаг өөрсдөө бол ээжийн ээж нь охин нь гээд хэд хэдэн хүнээс салчихсан байж ийм л хүмүүсийг улны гэдэг юм байна. instgram , fb хуурамч инээмсгэлсэн ,элдэв янзын я.н.х.ан.ы style-тэй зургууд хийж түүгээрээ өөрийг биеийг гайхуулан хуурамч like , хөөрхөн гэсэн хуурамч comment-р бие бие хөөргөн баясна.

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.179.80

бусдыг гэсэн сэтгэл түй ч байхгүй зөвхөн хувиа хичээсэн ,жүжигчин , дүр исгэж өөрийн амин хувийн асуудал нь болж байвал хайрлаж байгаа дүр исгэж хайраа хайраа гэнэ . гадуур хайраа гэсэн найлгаадан явна . өөрийн сэтгэлд юу ч таалагдахгүй , таалагдахгүй бол тэр хавиар нэг орилж хашигчиж нөгөө хүнээ байдалд хийж давгүйтүүлэн түүнээс бах таваа хангана явна.

2 0
Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.179.80

гэрт нь хүн ирвэл нөхрөө баздаг хүн болж тэрийг үүнийг хий гэж зандран , ирсэн зочдоо энэ нэг юм гэхчлэн муулна. за тэгээд үнэнийн хэлбэл дэлбэртлээ уурлана үүнийг уншаад боож үхтэлээ уурлах болно учир үнэнийн хэлсэн учраас иймэрхүү улны я.н.х.ан.ы сэтгэхгүйдээ хүүхнүүдээс хол байгаарай

3 0
Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.179.80

улны гэх үнэхээр байдаг юм байна: улны гэх хүмүүсийн шинж гэр бүлээрэй харилцааны доголдолтой , ядуу түүнийгээ бусдаас болсон гэж үздэг , өөрийн ямарч бурууг хүлээн зөвшөөрдөггүй , шоу цэнгээнт нугасгүй , зөв зүйлд дургүй -түүний эсэргэ , ямарч боловсрол биеэ даана сурах сонирхолгүй цардаагаад хэвтэж байдаг , биеийн амрыг харж нүглийн нүдийг гурилаар хуурдаг. хэл ам хэрүүлд уургийн морь шиг зөв зүгээр байхад хэрүүл өдөж тайван байлгадаггүй. хажуудхаа тайван байлгавал өөрөө тайван байна гэдгийг

Avatar

Нэргүй 2023-08-17 66.181.179.80

erhee yarisaar l bai uurgee uhamsarlahgui arga-bileg zarchim oilguulahgui baruuniig dagaj daldganaal bai teguul araatan usgun ii bolgon gsen ug neeh erchuudiig buruutghaad baih shaarldgagui ems huuhnuudees ih asuudal bii boldog shuu

Avatar

Нэргүй 2023-08-17 188.162.254.117

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж