Хятад улс Иран, Беларусьтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

Хятад улс Иран, Беларусьтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэв

Хятад улс Иран, Беларусьтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэв

Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу Москвад айлчилж, Олон улсын аюулгүй байдлын бага хуралд оролцож байна. Тэрбээр уг хурлын үеэр ОХУ-ын холбоотнууд болох Иран, Беларусьтай батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байгаагаа хэлжээ.

Украин дахь Оросын дайнд Иран, Беларусь улсууд голлох үүрэг гүйцэтгэж байна. Иран улс Беларусийн нутаг дэвсгэрт дрон үйлдвэрлэх байгууламж барихаар бэлтгэж байна. Энэ нь ОХУ-ын Украинд довтлох чадавхийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шийдвэр юм.

Хятадын хувьд АНУ-тай өрсөлдөхийн тулд цэргийн харилцаа холбоогоо дэлхий дахинд өргөжүүлэхийг эрмэлзэх болсон. Мөн Ази, Еврази, Номхон далайд анхаарлаа хандуулж байна. ШХАБ нь цэрэг армийн хүрээгээ тэлэх Бээжингийн гол хэрэгсэл юм. Хамгийн сүүлд л гэхэд Иран улс тус байгууллагын гишүүн болжээ. Ли Шанфу илтгэлийнхээ үеэр Беларусийг удахгүй ШХАБ-д элсэнэ гэж хэлсэн байна. "Бид энх тайвны яриа хэлэлцээг ахиулах, санал зөрөлдөөнөө шийдвэрлэх олон улсын томоохон зөвшилцөлд хүрэхийн төлөө байна. Афган, Сири, Украин, Ираны цөмийн асуудал аль нь ч байсан ялгаагүй" гэж тэр хэлжээ. 

Эх сурвалж: SEMAFOR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж