Америк цэргийг Пёньян суртал ухуулгад ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

Америк цэргийг Пёньян суртал ухуулгад ашиглаж байна

Америк цэргийг Пёньян суртал ухуулгад ашиглаж байна

АНУ-ын арми дахь хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтаас зугтсан Трэвис Кинг нэртэй цэрэг долдугаар сард Хойд Солонгост дүрвэж ирсэн. Америк цэрэг долдугаар сард АНУ руу буцах ёстой байсан ч Өмнөд Солонгосын нисэх буудлаас жуулчидтай нийлэн хоёр Солонгосын цэрэггүй бүсийн аялалд багтсан байна. Тэр санаатайгаар, хууль бусаар хил нэвтэрсэн гэдгээ Хойд Солонгосын мөрдөн байцаалтын явцад мэдэгджээ.

"Трэвис Кинг АНУ-ын арми дахь хүнлэг бус харилцаа, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн тул Хойд Солонгост ирэхээр шийдсэн. Тэр хилээр нэвтэрснийхээ дараа Солонгосын Ардын армийн цэргүүдийн хяналт дор байсан. Тэр АНУ-ын тэгш бус нийгэмд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, Хойд Солонгос эсвэл өөр гуравдагч улс руу дүрвэх хүсэлтэй байгаагаа хэлсэн" гэж "KCNA" агентлагт мэдээлсэн байна.

Солонгосын дайны энхийн хэлэлцээрийг хянадаг НҮБ-ын командлал өнгөрсөн сард Трэвис Кингийн асуудлаар Хойд Солонгостой ярилцаж эхэлжээ. Тухайн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хойд солонгосчуудтай холбоо тогтоож байсан ч Кингийг яг хаана, ямар байдалтай байгааг мэдэхгүй байсан. Трэвис Кинг Хойд Солонгос руу нэвтэрсэн нь Ким Жон Уны дэглэмийн хувьд хэд хэдэн боломжийг олгосон гэж үзэж байна. Тухайлбал, түүнийг суллах талаар АНУ-тай хэлэлцээ хийх боломжтой болох юм. Яагаад гэвэл Пёньян америкчуудыг баривчилж, хоёр талын хэлэлцээнд ашиглаж ирсэн урт түүхтэй ажээ. 

"Трэвис Кинг хар арьстай учир Хойд Солонгосын хувьд суртал ухуулгын үнэ цэнтэй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь Солонгосын дайнаас хойших бүх цаг үед тэдний байнга онцолдог зүйл болсон" гэж Ослогийн их сургуулийн Солонгос судлалын профессор Владимир Тихонов хэлжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж