"Усны голдирол боож барилга барьсан ААН-ээс хохирол нэхэмжилнэ"

"Усны голдирол боож барилга барьсан ААН-ээс хохирол нэхэмжилнэ"

"Усны голдирол боож барилга барьсан ААН-ээс хохирол нэхэмжилнэ"

Засгийн газраас гаргасан шийдвэрийг /2023.08.16/ танилцуулж байна.


Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.УЧРАЛ:

-Шил ажиллагааны талаар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга түүний эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn нээлттэй байршуулсан талаарх танилцуулгыг хийлээ. БХБЯ-аас улсын комиссын нийт 8400 гаруй дүгнэлт ирүүлснийг өнөөдрөөс дээрх сайтад ил тод байршуулж байна. Нийслэл хотод 105 комисс ажиллаж 3684 дүгнэлтийг гаргажээ. 2014-2023 оны хооронд архитектур төлөвлөгөөнд орсон 11 мянга гаруй барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.

Нийгмийн анхаарлын төвд байгаа Сэлбэ голын ай савд баригдсан барилга байгууламжийг хэний захирамжаар олгоод, ямар улсын комисс авсан бэ гэдгийг харж болно. Жишээ нь НЗД Г.Мөнхбаяр иргэн н.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдөр 275 дугаар захирамжаар авто машины засвар үйлчилгээний зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576 мкв газрыг олгосон байна. Үүнийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 2015 оны аравдугаар сарын 14-ны өдөр хүлээн авсныг харж болно.

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудлыг хариуцаж байсан орлогч дарга 2015 оны А990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2409 мкв болгож тав дахин нэмэгдүүлсэн бол, НЗД-ын 2022 оны А1626 захирамжаар зориулалтыг нь худалдаа үйлчилгээ болгон өөрчилсөн байдаг. Энэхүү дэлгүүрийн барилгыг хүлээн авсан улсын комисс 19 хүний бүрэлдэхүүнтэй.

Дунд голын ай савд баригдсан “Акуа Гарден” хотхоныг 2013 онд НЗД-ын захирамжаар “Эм Эм ЖиХХК-д 2013 онд ногоон байгууламж барих зориулалтаар газрыг олгосон байдаг. Дараа нь НЗД-ын захирамжаар 2018 онд үйлчилгээ нь усан паркийн цогцолбор болгож өөрчилсөн. Барилгын ажлыг түдгэлзүүлсэн учраас улсын комисс одоогоор хүлээж аваагүй байна.

Голын үерээс гадна хариуцлагагүйн үерт нэрвэгдэж байгааг иргэд шүүмжилж байна.

ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ӨРГӨН БАРИНА 

Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Цаг үеийн шинжтэй асуудлыг авч хэлэлцсэний нэг нь Улаанбаатар хотод үер усны гамшгийн хор уршгийг арилгах, газар зохион байгуулалттай холбоотой тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Улаанбаатар хотыг үер усны гамшгаас сэргийлэх, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулах хуулийн төслийг бэлтгэж байна.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөлт алдагдсан. Тиймээс Газрын тухай багц хуулийг намрын чуулганд өргөн барихаар болж байна.

Хуулийн төсөлд газар олголтыг цэгцтэй зохион байгуулах, замбараагүй олгогдсон газруудыг эргэн харах, цуцлах, нөхөн олговор олгох гэх мэт суурь харилцааг шингээсэн төсөл өргөн барих үүрэг даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс өглөө. Газрын харилцааг зохицуулж буй Геодези зураг зүйн газрыг Ерөнхий сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд харьяалж ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг мөн өглөө.

Хууль эрх зүйн шилжилттэй холбоотой Нийслэлийн засаг даргад шинээр газар олголт хийх захирамж гаргахгүй байх талаар үүрэг даалгавар өгсөн. Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэр газар, ой усны сан хамгаалалтын бүсэд хууль тогтоомж зөрчиж газар олгож, эзэмшиж барилга барьсан асуудлыг судалж хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагуудад шалгалтын ажил зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолын 4-р заалтаар үүрэгжүүллээ. Үер усны гамшгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан.

Энэ дүгнэлтийн дагуу голын ай савд баригдаж, усны урсцыг хумьж, далан шуудуу босгосноос шалтгаалж ойр орчимд гамшиг учруулсан ААН-үүдээс иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг албан тушаалтнуудад үүрэгжүүллээ. Жишээ нь “Авлига хороолол”-ын асуудлаар БХБ-ийн сайд, Байгаль орчны сайд нар голын ай сав газрын хамгаалалтын бүсийн хязгаарыг өөрчилсөн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан.

Дунд голын усны урсцыг боомилж хязгаарласнаас болж ойр орчимдоо үер ус хальсан талаарх дүгнэлтийг онцгой байдлын шинжээчид гаргана.

Жишээ нь Сэлбэ голын зүүн талд байрлах “S outlets” түр зөвшөөрлөөр барьсан хэрнээ уг зөвшөөрлөө барилга барих зөвшөөрөл болгож, Сэлбэ голыг 2-3 метр болгож хавчсанаас үер болсон нь хүн бүрт илэрхий харагдаж байна. Үүнийг мэргэжлийн шинжээчид дүгнэлтээ гарган, учирсан хохирлыг Засгийн газар прокурорын байгууллагын хуульд заасны дагуу УЕП-т “ийм хэмжээний хохирол учирчээ, төрийг төлөөлж эдгээр ААН-ээс учруулсан хохирлыг нэхэмжлэх талаар иргэний эрх зүйн хор уршгийн харилцааг үүсгэ” гэдэг асуудлыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэгжүүлсэн.

Мөн гамшгийн эрсдэлийг олон улсын байгууллагаар дүгнүүлнэ.

Үер усны гамшгаас учирсан хохирлын нийт хэмжээг мэргэжлийн байгууллагууд нэгтгэж гаргах ажил хийгдэж байна. Гамшгийн аюулыг буруулах, нөхөн сэргээх ажил гүйцэд хийгдэж амжаагүй байна. Үүнд Засгийн газрын нөөц сангаас болон тухайн аймаг орон нутгийн Засаг даргын нөөц сангаас зардлууд гарч, нүүр даланг нөхөн сэргээх ажил хийгдэж байна.

Газар олголттой холбоотой “арай” л биш шийдвэр гарч байна. Бидний сайн мэддэг Гашуусухайтын нүүрс тээврийн Цагаан хадны урд талын хэсгийг БХЯ байгалийн дархан цаазат газар гэдгээр хамгаалалт авч, түүн дээр нүүрсний машинууд явж байна. Өөрөөр хэлбэл, зэрэгцэж газар олголт хийхийг эргэж харна. Аймаг ямар байдлаар газар олгох уу, сумд газар олголт хийх үү үгүй юу, БХБЯ, БОАЯЖ нар бодлогоо нэгтгээд газар олголтыг цэгцлэхээр ярьж байна. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаас нь хууль эрх зүйн орчныг бий болгож, нутагшуулах шаардлага бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-16 202.126.90.90

зөвшөөрөл өгсөнүүдээсээ хохирол хариуцлага тооцох ёстой бхаа

Avatar

Нэргүй 2023-08-16 203.98.76.4

Хотын Захирагч бол 20-30 жилийн Бодлого боддог, хэрэгжүүлдэг хүн, Захирагчийн алба бол Өдөр тутмын Аж ахуйн ажил Хийдэг, Зохицуулдаг, Хянадаг, Удирддаг газар. Гэтэл энэ 2 яагад Барилга байшингийн төсөлтэй Хутгалдаад явдын ???

Avatar

Нэргүй 2023-08-16 203.98.76.4

Ер нь бол ТӨР ӨӨРӨӨ БҮХ ЗӨВШӨӨРӨЛӨӨ ӨГЧИХӨӨД Араас нь ингэж олон 7, Шодорго юмс ярьж суудаг нь Шал Утгагүй юмаа

Avatar

Engiin irged bidniig dairahgui shuu 2023-08-16 66.181.186.101

odoo bish..20 Jilin imnu luivarchid avsan..Odoo dandaa irgediin gazar..obekt ruu Fairchild bn shuu dee

Avatar

зочин 2023-08-16 64.119.21.26

барилгачид буруутай …

Avatar

Нэргүй 2023-08-16 213.87.129.182

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-16 202.126.89.179

Энэ гөлөлзсөн этгээд авилгал хорооллыг хохирол нэхэмжлэх нэрээр үлдээх нь.

Avatar

Үнэндээ бол 2023-08-16 202.126.89.229

ААН-с хүлээн авсан комиссынхон гол хариуцлагыг хүлээх ёстой

Avatar

Нэргүй 2023-08-16 103.57.92.23

Yun xoxirol. Aqua garden geed baigaa yumaa shuud buulgaach ee.

Avatar

Хаха 2023-08-16 202.9.46.212

Хохирол нэхсэн жүжиг тоголоодл дуусхандээ энэ нам дагасан өлөнгүүд том жижигүй монголыг хоосолж байнадааа ул шал чацага нэртэнгүүдээ

Avatar

гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !нн 2023-08-16 188.162.254.66

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.177.217

ЗӨВ, УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НЭХЭМЖИЛЖ, БАРИЛГЫГ НЬ НУРАА, ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН, ХЯНАСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ БАРИЖ ХОРЬ, ЯЛ АСУУЖ, ШОРОНД ШОМБОЙЛГО!!!

Avatar

Нэргүй 2023-08-16 31.10.160.235

hen zuvshuurul ugsnuus n avbal deer bishuu.baychuud bgaa biz de.uy uyiin hotiin darga nar

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.190.116

Шунхлай ШТС-ыг зайлуулчих…чадахгүй та нар ЗА. Бариулчихсан худалдаад авчихсан барилгаас одоо юу нэхэх вэ….нөхөн төлбөр авчихаарай. Ийм мулгуу юмаар ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ …..

Avatar

Нэргүй 2023-08-16 2.216.27.192

юун даа тачаадаад чарлаад байгаа юм бэ? Учирсан хохиролын гэм буруутанг мэрэгжлийн байгууллагууд тогдоогоод асуудлыг хэнийг ч хэлмэгдүүлэхгүйгээр зохицуулдаг учиртай !

Avatar

Нэргүй 2023-08-16 2.216.27.192

заавал хажуудахтайгаа барьцаж тамын тогооны үлгэрийг батлах гэж оролдох хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж