Согтуу эр эхнэртэйгээ маргалдан өөрийгөө шатаахаар бензин асгасан хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэсвгэрт гарчээ. Тус дүүргийн XV хороо, Гоодойн зусланд түр оршин суугч 23 настай Ц гэгч согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдан өөр лүүгээ бензин асгаж шатаасан байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Өөрийгөө хорлохыг завдсан этгээдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчлилж буй гэнэ.
Н.Түвшин